Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, АС Рома, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Рома – Шахтёр тоглолтын өмнө

GD Star Rating
loading...

Украйны лигийг тасархай тэргүүлж байгаа Шахтёр Донецк өнөө шөнө Ромагийн Олимпико цэнгэлдэхэд зочлох гэж байна. Барса – Арсеналын супер тулааны сүрд дарагдан даруухан өнгөрч мэдэх уг тоглолтын мэдээллээс хүргэе.

Аваргуудын лигт орсон л бол тогтмол хасагдах шатанд үлддэг заншилтай Ромагийн фенүүд Аваргуудын лигийг нэг жил үгүйлсэн. Өнгөрсөн жил Ромчууд  Европын лигт орж хасагдах шатны эхний даваанд Грекийн Панатинайкос багт ялагдаж мултарсан. Харин энэ жил тэд Топ багуудын тэмцээнд эргэн нэгдэж уламжлал ёсоороо шөвгийн 16-д шалгарлаа. Харин цаашаа тэд Италийн нэр төрийг авч явах уу гэдэг асуулт тулгарч байна.

Клаудио Раньеригийн залуусын яг одоогийн формыг харах юм бол 100 хожино гэж хэлэхээр сайн биш байгаа. Тэд лигийн сүүлийн 2 тоглолтод дараалан ялагдаад байгаагаас гадна бэртэл гэмтлийн асуудал багагүй байгаа. Тухайлбал үндсэн хаалгач Жулио Сержио бэртэл авсан тул “мартагдсан” гарааны бүрэлдэхүүнд багтахаар болсон.

Мөн Марко Боррьело эзгүй байгаа. Франческо Тотт сүүлийн 2 тоглолтод гараанд багтаагүй бөгөөд дасгалжуулагч Раньеритэй хүйтэн харилцаатай хэвээр байгаа юм. Харин сугалаа хаа очиж тэдний хувьд дажгүй таарсан. E хэсгээс хоёроор шалгарсан тэд Челси, Барса, МанЮ зэрэг эвгүй өрсөлдөгчтэй таарч болох байсан ч Арсеналын өмнүүр зүтгэж H хэсгийг тэргүүлсэн Шахтёртой оноолт таарсан билээ. Тийм ч учраас дараагийн шатанд үлдэх найдвар Ромчуудад байгаа.

Шахтёрт Аваргуудын лигийн хасагдах шатны туршлага тун бага. Тэд анх удаагаа л элитүүдийн тэмцээний шөвгийн 16-д үлдэж байгаа нь энэ юм. Ромаг бодвол бэртэл гэмтлийн асуудал тэдэнд бага байгаа бөгөөд Фернандиньо, Александр Кучер нараас бусад тоглогчид багтаа туслахад бэлэн байгаа. Роматай адил тэд ч бас сугалаанд сэтгэл хангалуун байгаа. Орон гаран формтой байгаа Рома тэдний зүрхийг чичрүүлэхээр хүчтэй биш гэдгийг тэд мэднэ. Тийм ч учраас хоёр багт аль алинд нь 50 хувийн боломж байна гэж дүгнэж болохоор байна.

Шахтёрийн боломжит хувийг бага зэрэг доош нь чангааж байгаа зүйл нь тэд 11 сараас хойш амралтын байдалтай байгаа.  11 сарын сүүлээр эхэлсэн Украйны лигийн өвлийн амралт 3 сарын 5 хүртэл үргэлжилж байна. Тиймээс тэд сүүлийн 2 сар ямар нэгэн албан ёсны тоглолт хийгээгүй байгаа. Тус багийн дасгалжуулагч Мирча Луческу  ”   12 сарын 8-нд Брагатай хийсэн аваргуудын лигийн тоглолтоос хойш бид албан ёсны тоглолт хийгээгүй байгаа. Ийм удаан хугацааны амралтын дараа өмнөх формоо хадгалж тоглоно гэдэг хүнд байх нь ойлгомжтой. Рома сүүлийн 3 тоглолтод хожил аваагүй байгаа.

Ялангуяа Брешиатай байгуулсан тэнцээ тэдний урмыг хугалсан байх. Бид ямар ч байсан тактикийн тоглолт хийж тэдний талбайгаас давуу байдалтай ирэх хэрэгтэй байна. Эцсийн үр дүн 180 минутаар шийдэгдэх учраас” гэжээ. Тоглолт өнөө шөнө 03.45 минутаас явагдана.

GD Star Rating
loading...
Рома - Шахтёр тоглолтын өмнө, 9.7 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. Heartbeat says:

    zaasssss suga baguud bol lai l b.a uzex xun bdiin muu uasa

    GD Star Rating
    loading...
  2. seba says:

    hightligth aar l uziidaa

    GD Star Rating
    loading...
  3. Hmm says:

    yahav manaihan uzdeggv l bolohoos delhiid hamgiin olon fentei baguudyyn toond Roma ordog shv…Europe-n shildeg baguudyg yamar negen baidlaar jagsaahad Roma bagtsan l yavj baidag…tiim bolohoor ingej duraaraa chalchih hereggv shvv…ter ehnii aalzaa

    GD Star Rating
    loading...
  4. roma says:

    EPL oor ym medehee bsan ulsuud bna daa. tarhia ugaalgasan patsanuud. europod 1 toglolt boltugai uzeegui bj. ali hediin od bolcihson ym shig orovdmoor yumaa

    GD Star Rating
    loading...
  5. Turuu says:

    Huurhii mini ehend bichsen 2 hunii buruu ch bish l de. Bolomj n baihgui yum chini zailuul ganst EPL-ee l uzeed suuhaas yahav de. Huurhiis gej.

    GD Star Rating
    loading...
  6. ChelSEAAAAA says:

    yu ch medehguu hunuus l bgaa biz yahavde

    GD Star Rating
    loading...
  7. Enkh (YWNA) says:

    AS Roma goy bag shdee , suga bag gej baigaa hun ch arai l hul bumbug meddegguigee haruulchihlaa ,

    GD Star Rating
    loading...
  8. storm says:

    dawuu tal Roma-d bgaa l yum bna

    GD Star Rating
    loading...
  9. Vaancho says:

    1t ter ehnii gar zuger liverpooltei hamt alga haha.. 2t enkh (ywna) mgl’r bichej bgad bayrlalaa.. gantsaara hel ustai yum shig angliar biched bsan… za hoeulnd n amjilt.. goe toglolt bolh bhaa

    GD Star Rating
    loading...
  10. whosbad says:

    tarihaa ugaalgasan tsabaanuud gedeg yag unen tegeel c1 yumuu edu -giin tailbarlagchdiin helsen ug buriig margaash n yag huulaad hezee yazaanii meddeg bsan yum shig yari shaana mal sdanuud shuu

    GD Star Rating
    loading...
  11. Chinbat says:

    Английн Фантази пример лиг тоглодог менежерүүдийн анхаарарлд !!!

    Английн пример лигийн 28-38 р тойргийн хооронд Фантази тоглож багаа өрсөлдүүлэн ялагч болсоноор Английн дуртай багийнхаа Jersey болон мөнгөн шагналын эзэн болох боломж бий боллоо.
    Дэлгэрэнгүй мэдээллийг http://1000mn.blogspot.com/

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: