loading...

Хоёрдугаар сарын 19-нд буюу гурав хоногийн дараа Английн цомын тэмцээнд хоёр “Улаан чөтгөр” халз таарах гэж байна. “Олд Траффорд”-ыг эзэгнэдэг “Улаан чөтгөрүүд” энэ өдөр “Кроули Таун” хэмээх Англидаа дээрээсээ тавдугаар лигт тоглодог багийг хүлээн авч тоглох юм. Сонирхолтой нь энэ багийн бэлгэ тэмдэг нь бас “Улаан чөтгөр” аж. Тиймээс ирэх хагас сайнд хоёр болох тоглолтыг “Улаан чөтгөрүүдийн дерби” гэж нэрлэж болох нь.
Гэхдээ арай бага чансаатай “Улаан чөтгөр” нь нөгөө “Улаан чөтгөр”-өө хэтэрхий увайгүй үйлдлээр өдөж, олны дургүйцлийг төрүүлээд амжлаа. “Кроули Таун”-ынхан Английн цомын тавдугаар шатанд үлдсэн болон “Олд Траффорд”-д тоглох болсноо тэмдэглэн багийнхаа бэлгэ тэмдэг бүхий өмсгөл, ороолт гээд байж болохыг бүхнийг л зэхжээ. Мөн багийнхаа цахим хуудсанд энэ түүхэн тоглолтод зориулан зохиосон дуугаа байрлуулсан байна. Эхлээд харахад тун хөгжилтэй мэт энэ дууны клип сайтар анзаарвал тун эмгэнэлтэй нэгэн түүхээр тохуурхсан шинжтэй байсан гэнэ. Клипэнд харагдах нэгэн залуугийн гарын хөдөлгөөнийг харвал онгоц дүрсэлснээ дараа нь 5 ба 8 гэх тоог мөн харуулахыг зориод байж. Энэ нь 1958 оны хоёрдугаар сарын 6-нд Мюнхен хотын нисэх онгоцны буудалд онгоцтойгоо сүйрсэн “Манчестер Юнайтед”-ийн тоглогчдын гэгээн дурсгалыг доромжилсон явдал гэж үзсэн юм. Тиймээс өнөөх “Кроули Таун”-ы гараараа дүрс бүтээх дуртай 19 настай залууг баривчилж, хоёрдугаар сарын 25 хүртэл саатуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг тоглолтоос долоо хоногийн дараа суллах юм байна. Харин тухайн дууны клипийн талаар “Кроули Таун”-ы удирдлага мэдэгдэл хийжээ. “Бид энэ тухай дуулмагцаа багийн цахим хуудас болон Youtube-гээс энэ бичлэгийг устгуулсан. Бидэн рүү цагдаа хандаж, гэмт этгээдэд ямар нэгэн шийтгэл ногдуулах гэж буй эсэхийг минь лавласан. Бид энэ гэмт этгээдийг дахиж багийнхаа стадионоор алхуулахгүй. Тэр дахиж хэзээ ч манай багийн тоглолтыг үзэхгүй. Бид энэ долоо хоногт агуу багтай тоглох гэж байна. Энэ тоглолтын өмнө бүх зүйлийг муугаар будахыг хүсч, өрсөлдөгчөө доромжилсон үйлдлийг тэвчихгүй” гэж “Кроули Таун” буюу “Улаан чөтгөрүүд”-ийн гүйцэтгэх захирал Алан Уильямс ярьсан байна. “Кроули Таун” түүхэн тоглолтынхоо өмнө бэлдсэн зарим зүйлсийг дор харууллаа.


loading...




teneg haragdaj bn
loading...
MANU-g shaachaasai sda gej tegwelch goy yum bolno doo
loading...
зайлаа тэнэг юм яриж бхийн 2 шаал оор зиндаа баг бн шд ээ
чэлси суга шд ээ зайл сда
loading...
End Chelseagiin tuhai bichsen gants ch comment alga. Bitgii erguu tenegee gaihuulj bai.
loading...
Teneg garuud Chelseagiin tuhai bicheegui bhad l ..Medrelteed bhin oyunii homsdoltoi yumuu haashain,,,
loading...
ezen xaan ch gh shig ene neg erguu temee bnaa, uuriiguu ezen xaan gj bodoj bgaa xvn, 5r ligiin bagiig manu g xojino gj bodox n argagvi l dee
loading...
Anglichuud yagaad tsomiin temtseenuuddee ach holbogdol ogdogiig medeegui l nuhur bn daa.
loading...
ZAZA
loading...
huurtsun alia nuhduud ve
loading...