loading...
Интер 17-р тойргийн нөхөн тоглолтдоо ялалт байгуулснаар АС Милантай онооны зөрүүгээ 5 болгож ойртууллаа. Өнгөрсөн шөнө хар-хөхүүд Фиорентинагийн талбайд дутуу байсан нэг тойргоо нөхсөн бөгөөд шинэхэн “Интерести” Паццини дахин багийнхаа аминд оржээ. Тэрээр 62 дахь минутад хожлын гоолыг багтаа авчирсан юм.
Хүснэгтийн дунд хагасаас эхний хэсэг рүү бага багаар урагшилж байгаа Интер Миланы хувьд тоглолт тун амар эхэлсэн. Ердөө 6 дах ь минутад л эсрэг багийнх нь Кампорезе авто-гоол хийж тэд тэргүүүлж эхэллээ. Гэвч 33 дахь минутад Мануэль Паскуаль ур чадвараа гайхуулсан гоолыг Жулио Сезарын хаалганд оруулж тооны харьцаа тэнцэв. Энэ эгзэгтэй үед л Паццинигийн гоол орсон юм.
Сампдориягаас өвлийн цонхоор ирснээсээ хойш Паццини 5 тоглолтод 4 гоол оруулчихаад байна.
Интерийн гарааны бүрэлдэхүүнд түүнээс гадна Юто Нагатомо, Андреа Раноккия гэсэн шинэ тоглогчид нь багтсан байлаа. Бөмбөг эзэмшилтээр 55 хувьтай тэд илүүрхсэн ч зохион байгуулсан довтолгооны тоогоор өрсөлдөгч нь илүү байна. Виола 22 удаа цохилт хийсний 5 нь хаалга руу чиглэсэн ч үр дүнд нь ямар ч оноо авч чадсангүй. Фиорентина 10-р байрандаа хэвээр үлдлээ.
| 2 сарын 16. Флоренция. Стадион “Артемио Франки”. Шүүгч – Антонио Дамато (Барлетта). |
|
| ФИОРЕНТИНА – ИНТЕР – 1:2 (1:1) | |
| Фиорентина | Интер |
| Артур Боруц | Жулио Сезар |
| Мануэль Паскуаль | Юто Нагатомо, 71 |
| Микеле Кампорезе | Иван Кордоба |
| Алессандро Гамберини | Андреа Раноккия |
| Джанлука Комотто | Майкон |
| Марко Донадель, 73 | Деян Станкович, 89 |
| Валон Бехрами, 86 | Эстебан Камбьяссо |
| Риккардо Монтоливо | Хавьер Дзанетти |
| Марио Сантана, 27 | Уэсли Снейдер, 82 |
| Адриан Муту | Самуэль Это’о |
| Альберто Джилардино | Джампаоло Паццини |
| Сэлгээ: | |
| Адем Льяйич, 27 | Хуссин Харджа, 71 |
| Гаэтано Д’Агостино, 73 | Макдональд Марига, 82 |
| Хоума Бабакар, 86 | Жоэль Оби, 89 |
| Шао хуудас : | |
| Джанлука Комотто, 20 | Деян Станкович, 86 |
Өнгөрсөн шөнө мөн Паццинийн хуучин баг Сампдория Женоатай нөхөн тоглолт хийж 1 : 0-ээр ялагдлаа. Брази легионер Марсио Рафинья цорын ганц гоолыг оруулсан.
Гэхдээ эдгээр багууд аль аль нь хүснэгтийн дунд хагаст заларч байгаа.
| 2 сарын 16. Генуя. Стадион “Луиджи Феррарис”. Шүүгч – Эмидио Морганти (Асколи). |
|
| САМПДОРИЯ – ЖЕНОА – 0:1 (0:0) | |
Сери А 2010/2011
| # | Клуб | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | МИЛАН | 25 | 15 | 7 | 3 | 44-19 | 52 |
| 2 | НАПОЛИ | 25 | 15 | 4 | 6 | 40-22 | 49 |
| 3 | ИНТЕР | 25 | 14 | 5 | 6 | 46-29 | 47 |
| 4 | ЛАЦИО | 25 | 13 | 6 | 6 | 32-22 | 45 |
| 5 | УДИНЕЗЕ | 25 | 13 | 4 | 8 | 42-30 | 43 |
| 6 | ЮВЕНТУС | 25 | 11 | 8 | 6 | 41-30 | 41 |
| 7 | ПАЛЕРМО | 25 | 12 | 4 | 9 | 44-35 | 40 |
| 8 | РОМА | 24 | 11 | 6 | 7 | 35-32 | 39 |
| 9 | КАЛЬЯРИ | 25 | 10 | 5 | 10 | 32-27 | 35 |
| 10 | ФИОРЕНТИНА | 25 | 8 | 8 | 9 | 28-28 | 32 |
| 11 | ЖЕНОА | 25 | 8 | 8 | 9 | 20-22 | 32 |
| 12 | КЬЕВО | 25 | 7 | 10 | 8 | 27-27 | 31 |
| 13 | БОЛОНЬЯ | 24 | 8 | 8 | 8 | 26-33 | 31 |
| 14 | САМПДОРИЯ | 25 | 7 | 9 | 9 | 23-27 | 30 |
| 15 | ПАРМА | 25 | 6 | 8 | 11 | 23-34 | 26 |
| 16 | КАТАНИЯ | 25 | 6 | 8 | 11 | 22-33 | 26 |
| 17 | ЛЕЧЧЕ | 25 | 6 | 6 | 13 | 26-46 | 24 |
| 18 | БРЕШИЯ | 25 | 6 | 4 | 15 | 20-33 | 22 |
| 19 | ЧЕЗЕНА | 25 | 5 | 6 | 14 | 17-34 | 21 |
| 20 | БАРИ | 25 | 3 | 6 | 16 | 14-39 | 15 |
loading...




Pazzini uneheer nudee olson naimaa bolson , yag l shineer ungursun jil Goran Pandev irenguutee bujignuulsan shig , odoo Inter Milan-s 5 han onoonii zuruutei gej mash hurdan oirtoj bn shuu , yostoi nuguu oroihondoo garaad shiruuhendee harina gegch bolj bn daa , (uliraliig mash muu ehluulsen Rafa-n udirdlagan door)
loading...
pazzini CL-t toglohgui ni haramsaltai
loading...
manai milan arai l ih tentsej bnaa tsu2 uug n turuulchuul sn yumsan tot ham tai hurtel tentseed bhda yhwde
loading...
Английн Фантази пример лиг тоглодог менежерүүдийн анхаарарлд !!!
Английн пример лигийн 28-38 р тойргийн хооронд Фантази тоглож багаа өрсөлдүүлэн ялагч болсоноор Английн дуртай багийнхаа Jersey болон мөнгөн шагналын эзэн болох боломж бий боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://1000mn.blogspot.com/
loading...