loading...
Бүсийнхээ 9-р байранд яваа Мемфис Гриззлис томоохон хохирол амслаа. Плей-оффын сүүлийн эрхийн төлөөх тэмцэл ширүүсч байгаа энэ үед тус багийн шилдгүүдийн нэг Руди Гей хүнд бэртэл авчээ.
Урьдчилсан байдлаар Рудигийн мөрөндөө авсан бэртэл дөрвөн долоо хоногийн дараа бүрэн эдгэрэх мэдээ байна. Мягмар гаригт “Филадельфи”-г 102-91-ээр ялсан тоглолтод Руди Эван Тернертэ мөргөлдөж бэртэл аван талбайг орхисон юм.
Энэ улиралд 19.8 оноо дунджаар авч. самбараас дунджаар 6 бөмбөг авалтаар гэсэн үзүүлэлттэй байгаа Руди бэртсэн нь Гриззлисийн дасгалжуулагч Холлинс Лионелийн толгойн өвчинг нэгээр нэмлээ. Сүүлийн 4 тоглолтдоо дараалан ялаад байгаа тэдний араас Финикс Санс, Голден Стейт Уорриорз эхний 8-р байранд багтахын төлөө эрчтэй нэхэж байгаа.
Мемфис хамгийн сүүлд 2005-2006 оны улиралд л хасагдах шатанд үлдсэн. Бүх оддын тоглолттой холбогдуулан NBA хэсэг хугацаанд завсарласан тул Рудиг бага ч гэсэн цаг хожиж байгаа.
loading...




damn….
loading...
mempis odoo barag playoff hudlaa bolchloodoo
loading...