loading...

Шар бугуйвч "Хорт хавдартай тэмцэх түүний сангийн таних тэмдэг"
Домогт Лэнс Армстронг спортоос бүрмөсөн зодог тайлж байгаагаа зарлалаа. Өнгөрсөн оны Тур де Франс эхлэхийн өмнө Армстронг карьерийнх нь сүүлийн тур гэдгийг зарлачихсан болохоор түүний энэ шийдвэр гаргах нь цаг хугацааны асуудал болоод байсан.
Дээр нь өөрийнх нь хамгийн их үзэн яддаг сэргээшийн асуудалд орооцолдуулж, АНУ-н засгийн газраас хүртэл мөрдөн шалгаж эхэлсэн учраас нэр хүндээ сэвтэхээс өмнө энэ шийдвэрийг гаргасан нь зөв гэж зарим мэргэжилтнүүд дүгнэж байна. 2006 оны Тур де Франсын түрүүгээ сэргээшийн асуудлаас болж хураалгаад байгаа Армстронгийн хуучин багийн анд Флойд Лэндис мань эрийг хориотой эм хэрэглэж байсан гэж “бухсан” учраас допингий эсрэг газрууд болон АНУ-н засгийн газраас мөрдлөг явуулах болсон. Засгийн газраас мөрдөн шалгаж байгаа нь Ленс улсын мөнгийг ашиглаж байсан гэх хэргээс үүсэлтэй.
Тур де Франсын 7 удаагийн аварга маань 2005 онд спортоо орхисон ч хоёр жилийн өмнө сүр дуулиантай эргэн ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Агуу тамирчин гэдэг агуу чигээрээ үлддэг хойно эргэж ирсэн хойноо ч Ленс нэр төрөө алдалгүй сайн уралдаж Тур де Франсад 3-р байр эзэлж байсан. Гэхдээ баг дотроо асуудалтай байсан учраас Radioshack дахь карьер нь тийм ч таатай дурсамж бас үлдээгээгүй. Мөн хэд хэдэн удаа осолдож, дугуйнд нь асуудал гарч байсан зэрэг явдал амжилтыг нь доош нь чангаасан байх.
Ийнхүү дугуйн спортын тогоонд 20 жил “чанагдсан” амьд домог спортоо орхилоо. Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал кино хийхэд ч болохоор гайхалтай мөчүүдээр дүүрэн байсан. 1996 онд хорт хавдараас болж амьд үлдэх эсэх нь тавь тавин хувийн магадлалтай байхад Армстронг гайхалтай эр зориг гарган бууж өгөлгүй тэмцсээр эрчимтэй эмчилгээний дараа бүрэн эдгэрч чадсан билээ. Үүний дараа доминант жилүүд эхэлж (1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005) онуудад Тур де Франсын аварга болсон юм.
loading...




gaihaltai tomor hvn oor yu helhewdee
loading...
ene sport gej unxer, unxeer gaixaltai shuu!… Gaixaltai xumuus gaixaltai l bx yum da…
loading...
Gayhaltay tamirchin. Agua amjiltiyg yaj husseneeree buteej chaddag bnaa bishrehgui bhiyn argagui
loading...
(1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005 Домогт Лэнс Армстронг bas l aguu shuu dugui geheer armstrong bdiimdaa
loading...
USA-n 3n Armstrongiin 1 shuu dee
loading...