loading...

Мэргэжлийн сумогийн дэвжээг цөөлж, 30 дэвжээтэй болох шаардлагатай байгаа тухай Сумог шинэчлэх хорооны зүгээс хийсэн мэдэгдэлд дурьджээ. Сумог шинэчлэх хороо ноднин жил “Бейсболын хэрэг”-ийн үеэр байгуулагдсан бөгөөд сумог шинэчилж, нэр хүндийг нь сэргээхийн тулд ямар алхам хийх хэрэгтэй байгааг мэдэгдэлдээ хавсаргаж Сумогийн холбоонд албан ёсоор өгсөн байна.
Тэдний үзэж буйгаар үндэсний бөхийг шударга байлгахын тулд Сумогийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн тэн хагас нь энгийн иргэн байх ёстой аж. Одоогоор Удирдах зөвллөлийн 12 гишүүний 10 нь хуучны сумочид байдаг бол дөнгөж хоёр нь олон нийтийн төлөөлөгч ажээ.
Мөн дэвжээний багшийн эрхийг шилжүүлэх, бэлэглэх явдлыг цэгцлэх ёстой гэж үзжээ. Дэвжээний багш болохын тулд тодорхой хэмжээний мөнгө төлдөг явдлыг буруутгасан байна. Дээр өгүүлсэнчлэн сумогийн дэвжээний тоог 50 байгааг 30 болгож бууруулснаар, бөхчүүд чанаржиж, сахилга бат ч дээшилнэ гэж дүгнэжээ. Энэ мэт хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулахыг санал болгосон тус мэдэгдлийг Сумогийн холбоо хүлээн авсан ч дагаж мөрдөх албагүй юм. Гэхдээ олон нийтийн энэхүү хүсэлтийг үл хайхарвал сөрөг үр дагавар чамгүй гарах ажээ. Харин Сумог шинэчлэх хорооны мэдэгдэлд даваа унаагаа наймаалцсан хэргийн тухай огт дурьдалгүй өнгөрөв.
Р.Гэгээ
loading...



