Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » “Твенте”-гийнхэн Москвагийн жаварт гомдоллосоор…

GD Star Rating
loading...

Голландын “Твенте” хоногийн өмнө Оросын “Рубин”-тай Москва хотын “Лужник” цэнгэлдэхэд тоглосон билээ. Тэд ажлаа сайн хийж, 2:0-ээр айлын талбайд ялалт байгуулсан ч хэт хүйтэнд тоглосондоо бухимдсан хэвээрээ байгаа аж. Голландын багийн удирдлага эхлээд Москвад тоглохгүй гэж гүрийж үзсэн. Гэвч Европын хөлбөмбөгийн холбоо тэдний хүсэлтийг хүлээн аваагүй юм. Иймээс тэд талбайд гарахаас өөр аргагүй болсон ажээ.

“Твенте”-гийн эмч эх нутагтаа очоод жинхэнэ од болж, сонин бүрт Оросын хүйтэн уур амьсгалын тухай, хөлбөмбөгчид хэрхэн баатарлагаар жавар дунд хожил авсан тухай ярьж гарчээ. “Үнэндээ бид тоглохыг хүсээгүй. Тийм хүйтэнд 90 минутын турш тогловол манай залуусын биед ямар хор хохиролтойг бид тооцож үзсэн. Бөөр нь томорч, гар хөлийн хуруу, хамар, чих хөлдөх аюултай байсан ч тоглохоос аргагүйд хүрсэн. Европын хөлбөмбөгийн холбоо хариуцлагагүй шийдвэр гаргаж, хүйтэнд тоглуулах болсонд бид гомдолтой байгаа” гэж эмч ярьжээ.

“Хэт хүйтэнд тоглолт явуулж болохгүй шүү дээ. Бид арван бөмбөгийн зөрүүтэй хожсон ч байлаа, хожигдсон ч байлаа хамаагүй. Хамгийн гол нь хүний амийг дээсэн дөрөөн дээр тэгж тавьж болох уу? Бид ийм хүйтэнд тоглох боломжгүй тухайгаа хэлтэл Европын хөлбөмбөгийн холбоо гурван жил тэмцээнд оролцох эрхийг минь хасна гэж айлгасан. Тэд өөрсдийгөө хүндлэхийг шаарддаг хэрнээ хөлбөмбөгчдөө хүндлэхгүй байна. Энэ бол увайгүй зан. Бид одоо Европын хөлбөмбөгийн холбоонд энэ талаар гомдол гаргана. Тоглолтын өмнө хэмийг нь хэмжиж үзэхэд хэд байсан гээч? -17.6 хэм! Гэтэл “Лужник” цэнгэлдэхийн термометр нь -14.2 гэж зааж байгаа юм. Европын хөлбөмбөгийн холбооныхон бүр термометр ч үгүй ирсэн байсан ” гэж “Твенте”-гийн ерөнхий менежер Ян ван Халст мэдэгдлээ. Сонирхуулахад, манай Улаанбаатар хот Москвагаас ч хүйтэн бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод тооцогддог билээ.

GD Star Rating
loading...
“Твенте”-гийнхэн Москвагийн жаварт гомдоллосоор..., 10.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. lakers suha says:

    yamar svrtei yum be -17 chin gaigvi shd ee er xvmvvss bj haha

    GD Star Rating
    loading...
  2. Vaancho says:

    hen hun bhgui geed bga yum.. netterland tiim huiten uls bish bolhor ted tegej bga yum… surtei bhgui yadiin.. ene chin zuger l mani hediin guiged ordood toglod ywdag temtseen gej bodoo yu..

    GD Star Rating
    loading...
  3. vaancho yamar dalchignar baagii ve chi gadaadiin sportiig bur shutchchee t1 batsaan chi mongold amidardaggui yu uhsnee tursun nutgaa harias deer taviad bgn

    GD Star Rating
    loading...
  4. Зочин says:

    Европд эр хүн гэдэг монгол маягийн ойлголт байхгүй. Хүн гэдэг нийтлэг эрх ашиг л бий.

    GD Star Rating
    loading...
  5. BARS says:

    Talbaid garch hulsuu gargaj baigaa tamirchidiin huvid huiten bailgui yahav dee. Zuv l gomdol gargasan baina. Vaancho-giin heldeg zuv uu. hala madrid raul gedeg nuhur maanagduuhan er baih aa.

    GD Star Rating
    loading...
  6. Ezen haan says:

    xaxaxa sda gej manai UB_d ireed hvitend utaan dund toglovolch bvgd talbai deeree ehleed uhaan aldaad daraa ni hulduud hul garaa tairuulaad nutag butsah yum bna l daa xaxaxa

    GD Star Rating
    loading...
  7. Ezen haan says:

    xaxaxa sda gej manai UB_d ireed hvitend utaan dund toglovolch bvgd talbai deeree ehleed uhaan aldaad daraa ni hulduud hul garaa tairuulaad nutag butsah yum bna l daa xaxaxaxa

    GD Star Rating
    loading...
  8. eegii says:

    ter vaancho odoo t1ee gaihuulaad bgmuu yun daldagar batsan be ter door realiin heldeg zuv shd chi bur eh orno netherlandaas deeguur taviad bgmu da

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: