Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Арлын орны бөхийн ачааг нь үүрч яваа монгол ёкозүна

GD Star Rating
loading...


Х.Баянмөнх аваргын нэгэнтээ хэлсэнчлэн “Хүн байгаа газар но байж л таараа” гэдэг нь үнэн бололтой.

Хатуу дэглэм, чанд сахилга баттайгаараа зартай сумочид дэвжээн дээрээ Асашёорюү шиг хоёр гараа өргөн давсаны баяраа тэмдэглэж болдоггүй хэрнээ сэмхэн нэгэндээ “мөнгө” хэмээх мэх хийж унагасаар ирсэн аж.

Японы мэргэжлийн сумогийн холбоо “найраа”-тай холбоотой асуудлыг шалгах тусгай хороо байгуулж, дээд хоёр зиндааны бөхчүүдээс мэдүүлэг авчээ. Хэргээ хүлээсэн дөрвөн бөхөөс бусад нь бүгдээрээ “Би даваа унаагаа наймаалцаагүй” гэж идэвхтэй өгүүлсэн гэнэ. Гэвч тусгай хорооныхон ажлаа үүгээр цэглэсэнгүй. Тэд сумочдын утасны санах ойг нь салгаж авч, “найраа”-тай холбоотой мэдээлэл бичсэн, хүлээж авсан эсэхийг нь шалгаж эхэлжээ. Гэхдээ олон сумочийн утсыг нэгд нэгэнгүй ингэж шалгахын тулд наад тал нь зургаан сар хэрэгтэй гэж тусгай хорооны дарга нь мэдэгдсэн байна.

Сумод үүссэн шуугианы улмаас ноднин жил нэгэн башёд түрүүлсэн хэрнээ Японы Эзэн хааны цомыг хүртэх эрх Хакухо М.Даваажаргалд олдоогүй. Харин энэ удаад бүр дахин түрүүлэх боломжийг нь хааж, Хару башёг цуцалж орхилоо. Ид барилдах, амжилт гаргах насан дээрээ, ганцаараа илт тасархай яваа үед нь ийм асуудал үүсээд буй нь хачирхалтай.

М.Даваажаргал одоо арлын орны үндэсний бөхийн ганц ёкозүна болж үлдсэний хувьд энэ бөхтэй холбоотой бүхий л үйл лайг үүрч гарах үүрэг хүлээж байна. Ж.Мөнхбат аваргын отгон хүү тэрээр зөвхөн дэвжээнээ барилдаж давах бус басхүү сумогийн түүхэнд урьд дуулдаж байгаагүй хүнд үеийг давах ёстой болжээ. Гэхдээ бүх бөхчүүдийнхөө өмнөөс уучлал эрж, бүгдийн өмнөөс хариуцлага хүлээх болов.

Мэдээж, тэр амжилтынхаа шанг хүртэж өнгөрсөн онд чамгүй бай гардаж, бүр Японы хамгийн орлоготой тамирчнаар хүртэл тодорсон. Гэхдээ энэ бол түүний эцэг эхээс заяасан төрмөл чанар дээр өөрийнх нь нөр их хөдөлмөр нэмэгдсэний үнэлгээ. Харин одоо шуугиан тариад буй даваа унаагаа наймаалцсан хэдэн бөхийн асуудал түүнд шууд хамааралгүй. Гэлээ ч өнөөх ёкозүна хэмээх цолоосоо болж, олны өмнө өөрөө гэмтэн шиг бөхөлзөн, уучлал хүсэх ёстой болов.

Японд “хазайсан дээр нь түлхэв” гэгчийн үлгэрээр сумогоор дамжуулан өөрсдийгөө сурталчилдаг байгууллагууд гэрээгээ цуцлах явдал гарч эхэлсэн гэнэ. Гэтэл зарим нь харин ч “тэвдсэн үед нь тэвнээр тусална” гэгчийн үлгэрээр гэрээгээ шинэчилж эхэлжээ. Саяхан McDonald′s компанийнхан Сумогийн холбоотой жилийн 400 мянган ам.долларын шинэ гэрээ үзэглэжээ. Энэ ажиллагаанд бас л Хакухо үүргийн дагуу оролцсон байна. Мөн өчигдөр Донорын өдрөөр 400 миллилитр цусаа буян болгожээ. Энэ нь бас л өнөөх сумогийн нүүр царай болж байгаагийн хувьд хийх ёстой алхам байсан биз.

Энэ мэтээр Хакухо сумогийн дэвжээнээ эд хаваа гайхуулах бус сумочдынхоо өмнөөс хүлцэл өчин, хараа доогуур явах болсон нь харамсалтай.

Үнэндээ өөрийнхөө амжилтаар хохирчихоод буй хэрнээ арлын орны бөхийн ачааг нь үүрсээр л явна. Ийм үед нь хэдхэн монголчууд бүгдээрээ дэмжиж, сэтгэлийн урам зориг хайрлахыг хүснэ.

Аатай омогтой Ж.Мөнхбат аваргын отгон хүү М.Даваажаргал багадаа бөх болох найдлага “00” зааж байж. Тэрээр эндээс Японыг зорихдоо ердөө 170 см өндөр 60 кг жинтэй байсан гэдэг. Гэлээ ч алдарт аваргын удмыг өргөх гэсэндээ хүчир бүхнийг туулж, сумогийн ганц аварга болоод байна. Хакухогийн даваа бүр Монголын нэрийг дуурсгаж, түүний зөв алхам бүр монголчуудын яс чанарыг дэлхийд таниулдаг билээ.

GD Star Rating
loading...
Арлын орны бөхийн ачааг нь үүрч яваа монгол ёкозүна, 8.6 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. real madrid says:

    Mongolchuud bid Hakuhogoo Asa shigee hairlaj yawmaarsan daa. Hair setgeleer japan busguitei uchirsan n tuunii buruu bishee. Setgel aldarwal hen ch barij chadahgui shu de.
    Bid tsoohuulee. Negniigee hairlaj yawii

    GD Star Rating
    loading...
  2. Vaancho says:

    yahaw medej aguu hun l de… gehde uhsen hair setgel chi ooro hair setgel.. zuger l bodlog ter chin… tegsen ch Dawgaag hairlaj bga shig yu gej hairlah yum… todorhoishd.. gehde medej mgliin neriig jhan gargaj bga l da.. daaaaaaaaaaanch…………..

    GD Star Rating
    loading...
  3. oogii says:

    saihan niitlel bn aa unheer ene sportiin odoo uyeiin shildeg n mongol hun l bgaa hoino chi hiih ajlaa hiigeed l yavj bai zaluu min chinii ner aldar hojmiin hojid dursagdsaar l bh bolno yagaad gevel chamaig ene uyed chin elgen sadan eh oron chin demjij bgaa amjilt

    GD Star Rating
    loading...
  4. Nagi says:

    Япон хүүхэнтэй суусан ч гэсэн Монгол хүн,
    Японы иргэн болье гэсэн ч Монгол хүн.
    Тийм том Монгол аваргын хүү байж үндэсний үзэл байхгүй мал юм даа гэж хааяа бухимддаг л юм. Ер нь эх орноо зайл гэхэд ч бэлэн байдаг хүн дээ.

    GD Star Rating
    loading...
  5. Зориг says:

    Muu matriin nulimas unagaadag archaagui er dee.Naadah chini

    GD Star Rating
    loading...
  6. Masta Killa says:

    shaa hakuho pisda.g ymar mongol hun gediin!enenii unanuu davnuu manid hamaagui!

    GD Star Rating
    loading...
  7. jde says:

    ene nohduud bolildoo sain yavaa negnee dandaa ingej doosh n hiij unagah ged bdgiin. Yapon huuhente suuj hariallaa yapon bolgoo l biz teglee ch mongol l hun shd. Ta nar hichneen bi mongol gej tseejee deldeed ene hun shig mongoloo delhiid taniulj chadahgu l bizde. Mongolchuud oorsdoo iim zantai uchraas ochnoon saihan avyastai mongol zaluuchuud gadaadad hariallaa solin ajilj hodolmorloj bn Teglee ch ted hezee ch bidend, mongoldoo gomddoggu zurh setgel urgelj endee baidag yum. Ene teneg teneg yum biched bga yugaa ch medehgu bandi nart gehed oorsdoo gadagshaa garaad tomoohon ajil hiiged irehleer hakuhogih shig iim zovlong medreh bolnoo. Hakuho uneheer aguu tamirchin bidnii baharhal shuu

    GD Star Rating
    loading...
  8. COP says:

    Dagvadorj avarga bol unendee aguu bsan. ursuldugch ch ih bsan. harin naadhand chin ursuldugch alga bn shd. Hakuhod tiim ch durtai bish gehdee MONGOL hun. undserheg uzel bdag yu, bolovuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: