loading...

Сян гэдэг нь Мандарин хэлээр "Нисэх, дүүлэх" гэсэн утгатай
Гуанжоугийн Азийн 16-р наадмыг Хятадууд гайхалтай зохион байгуулж мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан. Үүнээс гадна тэд медалийн тоогоор тэргүүлэх зорилгоо давуулан биелүүлж 199 Азийн наадмын аваргатай болсон билээ. Алтан медаль болгон асар их хүч хөдөлмөрөөр олдог хойно тэр чинээгээрээ ч тамирчин хүнд нэр хүндийг авчирдаг. Гэхдээ Нанхиад түмний цуглуулсан тэр олон алтан медаль дундаас Лю Сяных яах аргагүй онцгойрч байсан юм.
110 метрийн халхалттай гүйлтийн шигшээ уралдаан эхлэхээс бүр хэд хоногийн өмнө Хятадын телевиз, сонинуудаар тэр өдрийг хэдэнтээ зарлаж, Лю Сяны алтан медалийн гүйлтийг үзээрэй гэж сурталчилж байлаа. “Нисдэг хүн” ч өөрт нь итгэж байсан олон сая хөгжөөж дэмжигчидийнхээ итгэлийг алдалгүй түрүүлж 3 дахь удаагаа Азийн наадмын аварга болсон билээ. Чухам яагаад хөнгөн атлетикийн олон төрлүүд дундаас нэг их онцгойрох юмгүй 110 метрийн халхалттай гүйлтийн төрөлд уралддаг энэ тамирчныг Нанхиад иргэд тэгж их хайрлаж, шүтэн бишрэх болов гэдэг түүх их сонирхолтой.
Бүхнийг эхнээс нь мэдэхийн тулд та 3 жилийн өмнөх Бээжингийн олимпийг эргэж дурсах хэрэгтэй болно. Тухайн үед 25 настай байсан Лю Сяныг олимпийн аварга болно гэж Хятадууд төдийгүй дэлхийн шилдгүүд ч тааварлаж байв. Олимпийн рекордыг Лю Сян 12.91 секундын амжилтаар эзэмшиж байснаас гадна нутагтаа уралдаж байгаа болохоор ингэж итгэхээс ч яахав.
Өмнө нь Хятадууд байтугай Азийн ямар ч орон Олимпийн наадмаас хөнгөн алтлетикийн ямар ч төрлөөр ингэж бардам алтан медаль авна гэж хэлж чаддаггүй байсан гэхээр Лю Сяны нэр хүнд урд хөршид ямар их нэр хүндтэйг та бүхэн гадарлаж байгаа байх. Гэхдээ Сяныг Хятадын спортын ертөнцийн супер од гээд нэрлэчихвэл арай ташаарах байх. Тэр спортын од гэхээсээ Ардын баатар, бэлгэ тэмдэг, шүтээн гэвээс зохилтой мэт.Дэлхий хамгийн олон хүн амтай их гүрний хэдэн тэрбум иргэдийн дотроос ингэж тодрон гарахын тулд төдий хэмжээний хөлс дуслуулж, хөдөлмөрлөсөн нь тодорхой. Түүний энэ алдрын оргилд хүргэсэн 110 метр зайг Лю Сян Бээжинийн наадмаас дөрвөн жилийн өмнө Грекийн Афин хотод туулсан. Энэ түүхийг удахгүй өгүүлсү.
Эхлээд Бээжинд чухам юу болсон талаар тодруулья. Дээр тайлбарласан асар их итгэл найдварыг нуруундаа үүрсэн Лю Сяны эхний шатны уралдааны өмнө юу төлөвлөж байсныг хүмүүс мэдсэн бол ямар том дуулиан шуугиан дэгдэх байсныг төсөөлөхөд ч бэрх. Лю бүр тэмцээн эхлэхийн өмнө л гүйж чадахгүй гэдгээ мэдэж байсан гэдэг.
Удаан хугацаанд өөрийг нь зовоосон баруун хөлийн ахиллесийн шөрмөсийн бэртэл олимпийн өмнө сэдэрсэн гэдгийг өөрөөс нь гадна дасгалжуулагч Сүн Хайпин л мэдэж байлаа. Ингээд тэр уралдаан эхлэх өдөр Шувууны үүр цэнгэлдэхэд ирсэн ч ч уралдааныг үргэлжлүүлэлгүй олон мянган үзэгчидийн өмнө false start-н дараа цэнгэлдэхийг орхин явсан юм. Юу болоод байгааг үл ойлгосон үзэгчид чив чимээгүй болж, зарим нь нулимс хүртэл дуслуулж байсан.
Тэр өдрөө Сүн Хайпин хэвлэлийн бага хурал зарлаж энэ ахиллесийн шөрмөс Лю Сяныг сүүлийн 7, 8 жил шаналгаж байгаа гэдгийг олон түмэнд мэдэгдсэн.

Сүн Хайпин хэвлэлийн бага хурлын үеэр нулимсаа барьж чадсангүй
“Бид чадах чинээгээрээ л хичээсэн. Гэхдээ эцсийн үр дүн ямар байгааг та нар харж байгаа байх”
Маргааш өдөр нь Лю Сян ард түмнээсээ уучлалт хүсэж, өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн боловч үнэхээр уралдаж чадсангүй хэмээн учирласан. Мөн Лю дараагийн олимпод эргэж ирнэ гэдгээ ч амласан юм. Одоо та яагаад Лю Сяны Гуанжоугийн Азийн наадмын алтан медаль Хятадуудыг тэгж их баярлуулсныг мэдэж авлаа. Олимпоос хойш Лю жил гаран уралдаан тэмцээнд оролцоогүй. 2009 оны дундаас эргэн ирж тэмцээн уралдаан оролцох болсон ч бэртэл нь бүрэн эдгэрээгүй гэдгийг мэдэгдэж байсан юм.
Харин Гуанжоугийн Азийн наадамд Лю бүрэн эдгэрснээ зарлаж тивийн дээд амжилтыг эвдэж 13.09 секундын амжилт үзүүлсэн билээ. ИйнхүүЛондоны олимп эхлэхээс 2 жилийн өмнө Лю ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэхээр гүйлтийн замдаа дахин гарлаа.
Гэхдээ түүнд Олимпийн аварга цол тийм ч хол харагдахгүй байгаа. Яагаад гэвэл 2004 оны Афиний олимпод тэр энэ хэргэмийг нэгэнтээ хүртээд амжсан. Бээжингийн наадамд Хятадууд Лю Сянд тэгж их итгэл хүлээлгэж байсны учир нь ч энэ. Тухайн үед 21 настай, их сургуулийн оюутан байсан Люг олимпийн өлгий Грекээс алтан медаль авна гэж хэн ч төсөөлөөгүй байсан. 2002 оны Бусаны Азийн наадмаас алтан медаль хүртэж, 2003 оны Парсийн хөнгөэ атлетикийн ДАШТ-аас хүрэл медаль зүүсэн ч Ази хүн тэгж хурдан гүйнэ гэдэгт итгэх хүн цөөхөн байсан. Харин Люгийн гол зорилго энэ бодлыг өөрчлөх байлаа.
“Азиуд гүйлтийн төрөлд амжилт гаргахгүй гэсэн ойлголтыг би өөрчлөхийг хүссэн. Бүх дэлхийд би Азиуд хэр хурдан бэ гэдгийг харуулахыг зорьсон юм”

Афиний ялалтыг тэр карьерийнхаа оргил мөч гэж нэрлэдэг...
Лю Сян Афинд очсон зорилгоо ямар ч байсан биелүүлж олимпийн рекордыг эвдэн 12.91 секундэд барианд орсон. Энэ бол Хятадын түүхэнд олимпоос хөнгөн атлетикийн төрлөөр авсан анхны алтан медаль байлаа. Гэхдээ энэ медалиас илүү түүний дээр хэлсэн үгс ард түмнийхээ хайрыг татаж, ардын баатар болоход илүү тусалсан гэхэд болно. Бүх Хятад даяар түүний зорьж байсан зорилгыг өмнөө тавьж Азиуд ямар хүч чадалтай вэ, Хятадууд юу хийж чаддаг вэ гэдгийг дэлхийд харуулах , хийж бүтээх урам зоригтй болсон нь гайхалтай.
“Ази хүмүүсийн биеийн онцлогоос болоод намайг 13 секундын дотор гүйнэ гэж итгэх хүн цөөхөн байсан байх. Би бол энэ бүхнийг гайхамшиг л гэж ойлгож байгаа. Цаашдаа ч би сайн хичээж илүү их гайхамшгийг бүтээх болно.Амлаж байна”
Богино хугацааны дотор Люгийн нэр хүнд гэрлийн хурдаар өсөж олон саяын рекламны гэрээ байгуулах гэсэн компаниуд түүнийг дагах болсон. Гэхдээ хятадын хөнгөн атлетикийн холбоо нэг хэсэгтээ ийм асуудалд оролцохгүй байхыг түүнд сануулсан юм. Гэхдээ Лю руу байнга урсах ихээхэн мөнгөний урсгал зогсоогүй. 2007 онд Люгийн хоёр хөлийг 13 сая ам.доллараар даатгасан бол тэр ондоо мөн 10 сая юаний зар сурталчилгааны гэрээ байгуулсан байдаг.
Лю Сян гэхдээ хэзээ ч энэ их алдар хүндийн дунд толгой нь эргэж оддын өвчнөөр өвчлөөгүй юм. Багаас нь түүнийг сургаж сайн тамирчинаас гадна сайн хүн болж төлөвшихөд нь тусалсан дасгалжуулагч Сүн Хайпинд баяр хүргэх нь зүйтэй. Дунд сургууль байхдаа Лю өндрийн харайлтаар хичээллэдэг байсан бөгөөд Сүн Хайпин гүйлтийн техникийг хараад халхалттай гүйлт руу уруу татахаар шийдсэн гэдэг.
“Надад алсын ямар нэгэн төлөвлөгөө байгаагүй л дээ. Зүгээр л түүнийг энэ төрөлд илүү тохирох юм болов уу гэж бодсон юм. Тэрний хэмнэл нь их сайн санагдсан”
15 нас хүрсний дараа Люгийн өндөр дэлхийн хэмжээний тамирчин болоход хангалттай өсөхгүй болох нь ясны шинжилгээгээр тодорхой болсон байна. Ингээд аав нь түүнийг спортын сургуулиас гаргаж энгийн дунд сургуульд оруулжээ. Энэ явдлаас хэдэн сарын дараа Лю Сяны гэр бүл, хамаатан садан бүгд цуглаж томоохон хурал хийлээ. Уулзалтыг санаачилсан Сүн Хайпин Люг спортоор дахин хичээллүүлэхийг хүсээд тэдний гэр бүлд хоёр зүйлийг амласан гэдэг. Нэгдүгээрт Лю Сяныг сайн тамирчин болгож сурган хөгжүүлэх. Хоёрдугаар хүүг нь ёс суртахуунтай сайн хүн болгож хүмүүжүүлэх.

Лондон 2012 түүнийг хүлээж байна....амлалтаа биелүүлэх мөч ойртсоор...
Одоо ингээд харахад Сүн Хайпин “би амлалтаа биелүүлж чадсан”гэж Лю Сяны гэр бүлд ам бардам хэлж чадахаар байна. Түүний олон жилийн хичээл зүтгэлийн үр шимээр Лю Сян өнөөгийн амжилтдаа хүрч, нэр хүндийг олж авсан. Тиймээс Сяны хувьд дасгалжуулагч нь хамгийн эрхэм нандин хүмүүсийнх нь нэг байх нь тодорхой.
Гэхдээ одоо түүнтэй хамт байхгүй ч үргэлж дурсаж байдаг басг нэг хүн бий. Балчир байхаасаа аавынхаа ээж дээр Ля Сян өсөж торнисон гэдэг. Эмээгийнхээ гарын хоолыг идээд уралдаанд ороход заавал түрүүлдэг байсан гэж Лю дурсах дуртай. 2001 онд түүнийг Гуанжоуд Хятадын АШТ-д оролцож байх үед эмээ нь нас барсан гэдэг. Тэмцээний дараа энэ гунигтай мэдээг сонссон Лю Сян оролцсон тэмцээн болгондоо эмээгийнхээ төлөө түрүүлнэ гэж амласан байдаг.
“Зарим тамирчидын хувьд спортыг ажил мэргэжил гэж үздэг байх. Гэхдээ миний хувьд гүйлтэд зүгээр л хайртай”
Г.Баярсайхан
loading...




yu we yamar ih vote ogsiin be. Enuugeer bas jungaa nar ergelddeg yum bhda. Dandaa 10 od darsan bhiin.
Fuck china shu mai
loading...
teng gichii min naadh chin delhiin hemjeenii hyatad 2hon super odiin neh.. sport gdg utgaar n huleej avaach alaa.. erguu gichii be..
loading...
Saihan niitlel bna!
loading...
gashuun unen sonsmoor bn u? delhiid bidniig haraad haanah gedegiig maani shuud helchih hun asar tsoohon.. harin hen ch asian geed helchihne.. Hiirheleesee sal! China Russia Korea tsom l bidnii huvid hari uls bolgoomjtoi bh yumandaa bolgoomjtoi bh heregtei. ali ch undesteniig uzen yadah erh shaardlaga bidend bhgui! Aziud bidnii ner hundiig orgoj bgaa ene tamirchind talarhay!
loading...
Keep goin Bayaraa…
loading...
anh turuulehed n harchaad asia- gedeg utgaaraa ih l baharhaj bailaa.
loading...