loading...
“Макс” группийн нэрэмжит “МАКС ТРОПИ” буудлагын чансаа тогтоох тэмцээн энэ сарын 8-12-нд БХТН-ийн ТСТ-д боллоо. 2007 оноос зохиогдож эхэл сэн уг тэмцээний шагналын сан жилээс жилд нэмэгдэж, энэ оных 6 сая төгрөг болсон байна. Чансаа тогтоох гэж тодотгосны учир нь эх орондоо зохиогддог өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд үзүүлсэн тамирчдын амжилтыг харгалзан үзэж, “Лондон-2012” олимпийн эрх олгох Дэлхийн цомын тэмцээнүүдэд онч сорих мэр гэн буудагчдыг сонгон шалгаруулах болсонтой холбоотой.
Тэмцээнд БХТН-ийн Техник Спортын төв, “Алдар”, “Хүч”, “Снайпер”, “Аварга”, Сүхбаатар аймгийн “Дарьгангын мэргэн буудагч” клуб, Бор- Өндөр хотын “Есүхэй мэргэн”, Булган аймгийн БХТН-ийн буудлагын клуб зэрэг найман багийн тамирчид арван дасгалд өрсөлдлөө.
БКВ-9 (Бага калибрийн винтовоор хэвтээ байдлаас 50 метрт 60 сум буудах дасгал)
Эрэгтэй (15 тамирчин): 1.Х.Бямбабаатар (Говь эксплойрэшн компани) 592 оноо 2.Ж.Ганхуяг (Снайпер) 591 3.О.Энхсайхан (ЗЦГ) 591
Эмэгтэй (13): 1.З.Батхуяг (Алдар) 594 2.О.Онон (Снайпер) 591 3.Я.Заяа (Хүч) 588
БКВ-6 (Бага калибрийн винтовоор хэвтээ зогсоо суугаа байдлаас 50 метрт 120 сум буудах)
Эрэгтэй (8): 1.О.Энхсайхан (ЗЦГ) 1148 2.Н.Баяраа (Алдар) 1144 3.Д.Ганзориг (Алдар) 1143
БКВ-5 (Бага калибрийн винтовоор хэвтээ, зогсоо, суугаа байдлаас 50 метрт 60 сум буудах)
Эмэгтэй (13): 1.З.Батхуяг (Алдар) 579 2.Г.Нандин заяа (Грейт прагон групп) 573 3.Ч.Нарантуяа (Сүлд) 571
БКГ-5 (Бага калибрийн гар буугаар тогтоол болон хурдан байнд 25 метрт 60 сум буудах)
Эмэгтэй (10): 1.О.Гүндэгмаа (Алдар) 581 2.Ц.Мөнхзул (Төв аймгийн Цагдаагийн газар) 578 3.Г.Хэрлэнцэцэг (Алдар) 569
БКГ-6 (Бага калибрийн гар буугаар 50 метрт 60 сум буудах)
Эрэгтэй (10): 1.Э.Даваахүү (Алдар) 548 2.В.Ганцоож (Алдар) 528 3.Б.Сайнасан (Снайпер) 526
ХВ-4 (Хийн винтовоор 10 метрт 40 сум буудах)
Эмэгтэй (25): 1.Ө.Саранцацралт (Снайпер) 497.8 (396+101.8) 2.О.Янжинлхам (Алдар) 495.5 (391+ 104.5) 3.П.Энхзаяа (Снайпер) 493.6 (392+ 101.6)
ХВ-6 (Хийн винтовоор 10 метрт 60 сум буудах)
Эрэгтэй (18): 1.Н.Баяраа (Алдар) 693.4 (592+101.4) 2.Б.Бишрэл (Хүч) 690.4 (587+103.4) 3.Д.Ганзориг (Алдар) 685.8 (586+99.8)
ХГ-4 (Хийн гар буугаар 10 метрт 40 сум буудах)
Эмэгтэй (29): 1.О.Гүндэгмаа (Алдар) 479 (382+97) 2.Ц.Мөнхзул (Төв аймгийн Цагдаагийн газар) 477.4 (382+95.4) 3.Г.Хэрлэнцэцэг (Алдар) 470.6 (375+95.6)
ХГ-6 (Хийн гар буугаар 10 метрт 60 сум буудах)
Эрэгтэй (23): 1.Э.Даваахүү (Алдар) 676.2 (577+99.2) 2.В.Ганцоож (Алдар) 670.7 (575+95.7) 3.С.Золбоо (ТСТ) 661.6 (563+98.6)
“Макс тропи” цомын төлөө хийн гар буу болон урт бууны дасгалуудад өндөр оноо авсан есөн тамирчин өрсөлдөж, шигшээд 10 сум буудахад гар буунд Д.Энхзул, урт бууны төрөлд Г.Нандинзаяа нар түрүүлэв.
loading...



