Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Кубицаг Ник Хайдфельд орлоно

GD Star Rating
loading...

Хүнд гэмтэл авч, жил орчмын хугацаанд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон Роберт Кубицагийн оронд “Лотус-Рено” багийнхан герман нисэгч Ник Хайдфельдийг авсанаа албан ёсоор зарлалаа. Өнгөрсөн онд “BMW-Заубер”-ын өмнөөс таван гран-прид гарсан Ник Хайдфельд ингэснээр Оросын В.Петровтой нэг багт уралдах болов.

Хэдийгээр Кубица өөрийнхөө оронд Витантонио Лиуцциг уралдуулахыг хүссэн тухай мэдээлэл цацагдаж байсан ч “Лотус-Рено”-гийнхон илүү туршлагатай нисэгчид найдахаар шийдсэн бололтой. Ник Хайдфельд “Формула-1”-т бүтэн арван улирал уралдахдаа 170 удаа гараанд гарсанаас 12-т нь шагналын тавцанд гарсан юм.

GD Star Rating
loading...
Кубицаг Ник Хайдфельд орлоно, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: