Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын хөлбөмбөг, Үндэсний шигшээ баг » Монголын Хөлбөмбөгийн Холбоо салбар зөвлөлдөө туслалцаа үзүүллээ

GD Star Rating
loading...

Өнөөдрийн байдлаар МХБХ-ны 8 Салбар Зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Эдгээр салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, цаашид баримтлах бодлогыг танилцуулах үүднээс салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын уулзалт, зөвлөгөөнийг МХБХ-ны Төв байранд 2011 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хийлээ.

Уулзалт зөвлөлгөөнд Дорнодын НБД Наранбаатар, Сүхбаатарын НБД Дүгэрсүрэн, Сэлэнгийн НБД Жамбалнямбуу, Орхоны НБД Отгонбаяр, Дархан-Уулын НБД Жаргалсайхан, Зүүнхараагийн НБД Мөнхтогоо, Замын Үүдийн НБД Банзрагч, Багануурын НБД Зориг нар оролцсон байна.

Уулзалтыг нээж МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар үг хэлэхдээ “Хөлбөмбөгийн спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа НБД нартаа талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд Хөлбөмбөгийн их гэр бүлийнхэн та бүхнийг Гэртээ тавтай морилохыг уръя” хэмээсэн уулзалт, зөвлөлгөөнийг чөлөөтэй, илэн далангүй болох үндэс суурийг тавьж өглөө. Уулзалт, зөвлөлгөөнөөр “Салбар Зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд Салбар Зөвлөлийн үйл ажиллагааг оны эцэст дүгнэн шагнаж урамшуулахаар болсон байна.

Салбар Зөвөллд тулгараад байгаа асуудлын талаар МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын аппаратынхан дэлгэрэнгүй хариулт өгсөн бөгөөд цаашдаа Салбар Зөвлөлийн НБД нар дасгалжуулагчийн ажлаас 100 хувь хөндийрөхөөр тохиролцоонд хүрсэн байна. Ингэснээр МХБХ-ны бодлого хөдөө орон нутагт жинхэнэ утгаараа хөрсөнд бууж, хөлбөмбөгийн хөгжил дэвшлийн хурдац бий болох анхны алхам хийгдлээ.

Уулзалтын төгсгөлд МХБХ-ны уулзалт, зөвлөлгөөнд хүрэлцэн ирж байгаа НБД нарын замын зардлыг 100 хувь даахаар болсныг мэдэгдэхийн ялдамд Салбар Зөвлөлийн НБД нартай нэг жилийн хамтран ажиллах гэрээ байгуулан, орон нутагт хөлбөмбөгийн хөгжилд зориулан тус бүр 1,000,000 төгрөгний бөмбөг, 500,000 төгрөгийг бэлнээр олгосон байна.

Ингэснээр тухайн орон нутгийн Салбар Зөвлөл тогтвортой ажиллах урам зоригыг олгосон бөгөөд цаашдаа орон нутгийн Салбар Зөвлөлийн Удирдөх зөвлөлийг идэвхтэй ажиллуулах үүрэг хүлээлээ.

Орон нутагт Хөлбөмбөгийн хөгжлийн шинэ үе хүрэлцэн очлоо.

GD Star Rating
loading...
Монголын Хөлбөмбөгийн Холбоо салбар зөвлөлдөө туслалцаа үзүүллээ, 9.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: