Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Моуриньо 9 жил талбайдаа ялагдсангүй

GD Star Rating
loading...

Ла лигийн хүснэгтэд хойгуур яваа Леванте Реалын замд саад болж дөнгөсөнгүй. Өнгөрсөн шөнө явагдсан 24-р тойргийн тулаанд Эзэн хааны баг тэднийг 2 : 0-ээр буулган авч Барсатай оноогоо хэсэг хугацаанд ч гэсэн ойртууллаа. Ирэх долоо хоногт аваргуудын лигийн чухал тоглолттой ч гэсэн Моу бүрэлдэхүүнээ өөрчлөлгүй шилдгүүдээ гаргасан байв. 6 дахь минутад Ди Мариягийн гайхалтай гоцлон тоглолтыг Бензема гүйцээж тооны харьцааг нээсэн. Улмаар 41 дэх минутад Карвалью улирлын 2 дахь гоолоо оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан.

Реал ийнхүү энэ улирал эхлээд бүх тэмцээнд талбай дээрээ 22 дараалан  ялаад байна. Мөн Жозе Моуриньогийн хувийн амжилт энэ тоглолтоор дээшиллээ. Португал дасгалжуулагч 2002 оны 2 сарын 23-нд хамгийн сүүлд Португ дасгалжуулж байхдаа талбайдаа ялагдсан. Түүнээс хойш 9 жил өнгөрсөн ч Моугаар удирдуулсан Челси, Интер, Реалын аль нь ч талбайдаа ялагдахын зовлонг амссангүй. Гайхалтай.

Хүснэгтэд 3-р байранд яваа Валенсия Спортингтой тэнцэж Барса-Реалд улам тасрах боломж олголоо. Хэдийгээр тэд 72 хувьтай бөмбөг эзэмшиж 12 цохилтынхоо 2-г хаалга руу чиглүүлсэн ч гоол оруулж чадсангүй. Харин өнгөрсөн тойрогт Барсагаас 1 оноо зулгааж дөнгөсөн Спортингчууд 7 удаа цохисон ч хаалга руу чиглүүлж чадаагүй байна.

Сүүлийн 4 тойрогт дараалан ялагдаад байсан Атлетико энэ хар цувралаа арай гэж зогсоолоо. Реал Сарагосаг Мадридийн баг 1 : 0-ээр ялсан. Цорын ганц гоолыг Серхио Агуеро хийжээ.

Хэрвээ энэ тоглолтод оноо алдсан бол Кике Санчес Флоресийн байр суурь тун хүчтэй ганхах байлаа. Энэ үр дүн тэднийг хүснэгтийн 7-р байр луу урагшлууллаа. Өнөөдөр Ла лигийн 24-р тойргийн үлдсэн тоглолтууд явагдана.

Тоглолтуудын явагдах цагийг  манай сайтын  “Уралдаан тэмцээнүүдийн хуваарь” булангаас үзнэ үү.

Ла лиг 2010/2011

Баг Клуб ТТ Х Т Хж +/- Оноо
1 БАРСЕЛОНА 23 20 2 1 71-12 62
2 РЕАЛ МАДРИД 24 19 3 2 55-19 60
3 ВАЛЕНСИЯ 24 14 6 4 38-25 48
4 ВИЛЬЯРРЕАЛ 23 14 3 6 41-23 45
5 АТЛЕТИК 23 12 2 9 37-32 38
6 ЭСПАНЬОЛ 23 12 1 10 30-31 37
7 АТЛЕТИКО 24 10 3 11 33-31 33
8 ХЕТАФЕ 23 9 4 10 35-37 31
9 МАЛЬОРКА 23 9 4 10 25-30 31
10 РЕАЛ СОСЬЕДАД 23 10 1 12 34-37 31
11 СЕВИЛЬЯ 23 9 4 10 35-38 31
12 РАСИНГ 23 6 7 10 20-33 25
13 ДЕПОРТИВО 23 6 7 10 20-34 25
14 ЭРКУЛЕС 23 7 4 12 24-37 25
15 СПОРТИНГ 24 5 9 10 23-31 24
16 ЛЕВАНТЕ 24 7 3 14 24-36 24
17 САРАГОСА 24 5 8 11 22-37 23
18 ОСАСУНА 23 5 7 11 21-30 22
19 АЛЬМЕРИЯ 23 4 8 11 23-39 20
20 МАЛАГА 23 5 4 14 30-49 19

GD Star Rating
loading...
Моуриньо 9 жил талбайдаа ялагдсангүй, 9.1 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. hmm says:

    aguu aguu

    GD Star Rating
    loading...
  2. lene says:

    Hala Madrid

    GD Star Rating
    loading...
  3. A says:

    Фанатуудаа… Ливерпуулын Каррол, Суарез, Арсеналын Ван Перси, Вилшер, Челсигын Торрес, Маню-Нани, Реалын Роналдо, Кака, Барсагын Педро, Миланы Пато-жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  4. Мэргэн says:

    8 биш 9 жил шүү дээ. 2002 оноос хойш 9 жил өнгөрчихөөд байна.

    GD Star Rating
    loading...
  5. bulga says:

    er n bol carvalho 3 dah goalaa oruulsan

    GD Star Rating
    loading...
  6. Alia says:

    thh Carvalho 3 dah gooloo oruulsan 3lang ni oshigloj hiisen toviin hamgaalagch gehed dajgui bga z de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: