loading...

Оросын Дагестаны Махачкала хотын “Анжи” саяхныг хүртэл тун даруухан баг байлаа. Гэтэл сарын өмнөөс Дагестаны тэрбумтан Сулейман Керимов энэ багийг Европын хэмжээний баг болгоно гэсэн зорилго тавьж, асар их хэмжээний мөнгө гаргаж эхэлсэн юм. Эхлээд тэрээр Бразилын шигшээгийн алдарт хамгаалагч Роберто Карлост жилийн 6.5 сая еврогийн цалин амлаж, эх нутагтаа хөл тавиулж чадлаа. Цагтаа 100 метрт 11 секунд хурдалж, 198 км/цагийн хүчтэй бөмбөг өшиглөдөг нь тогтоогдож явсан Роберто Карлос “Анжи миний сүүлийн баг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэдийгээр одоогоор Роберто Карлосыг дэлхий таньж буй бол ирэх жил “Анжи” гэдэг нэрийг дэлхий дахин таньдаг болохын төлөө би зүтгэнэ” гэж тэр хэлжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө зодог тайлж буйгаа зарласан Роналдог шинэ багтаа урвуулж дөнгөнө гэж найдаж буйгаа нуулгүй хэлсэн байна. “Роналдог зодог тайлах үед нь би олон удаа ярилцаж, зөвлөлдсөн. Миний бодлоор би түүнийг “Анжи”-д авчирч чадна” гэж тэр хэлжээ.
Роберто Карлос, Роналдо нар Бразилын “Коринтианс” багт хамтдаа тоглож байсан ч Либертадоресийн цомын тэмцээнд хожигдсоных нь төлөө багийн автобус руу бүлэг этгээд чулуу шидэж танхайрсан нь нэгийг нь зодог тайлж, нөгөөг нь Орос руу явах үндэс болсон юм. Сулеман Керимов ч багагүй мөнгө амлаж, Роберто Карлосыг Оросын дээд лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч болгож байна. Керимов бол Дагестаны бөхчүүддээ харамгүй мөнгө зарцуулж, олимп, дэлхийн аварга төрүүлэхийн тулд хөрөнгөө харамладаггүй эр.
Тэрээр мөн Бразилын шигшээд хэд хэдэн удаа тоглосон 22 настай хагас хамгаалагч Жусилейг ч 11 сая еврогоор багтаа авах санал тавих гэж буй тухай шуугиж эхлээд байна. Ийнхүү Дагестанд Керимов “Супермаркет” нээж байна. Хэрвээ Роберто Карлос хэлсэн амандаа хүрэх юм бол Роналдо энэ багт ирэх нь. Мөн Керимов мөнгөний хүчээр Жусилейг авч дөнгөвөл Оросын лиг олны сонирхлыг татаж эхлэх төлөвтэй.
loading...




orj ireed 4 honoj baigaa 2008 onii land rover LR2 zarna une 41say aas utas:99450808 99097049
loading...
za Ronaldo mini Orost ireed bandagnaad bujignuulaad baij dee shvteem mini
loading...
za Ronaldo mini Orost ireed bandagnaad bujignuulaad baij dee shvteem mini.chi chadnaa amjilt
loading...
ronaldo odoo hereggui bizdee.ene brazilchuud sonin ulsuud ymaa hiidegee hiisen humuus zgr zodog tailchihaj boldoggui l ym bhdaa.urd ni romairo rivaldo ed nar yaalaa odoo ene 2 bn.guij btagui alhaj chadahaa bolihoos naash toglood l bh sanaatai humuus bdag ymuu haashaa ym.
loading...
ta nar chadnaa shuteenuud mini.
loading...
bodoj bsanaas n hund bn gedgiig oorsdoo ireed oilgoh bailgui de,haluun ornii humuus huiten gazar ochihooroo nusaa hatsartaa naadag shde,tegeed ch orsiin league bas l changa toglolttoi do yas n siiregjij bgaa humuusiin yasiig n hairlaj bn.
loading...