loading...

Сильвио Берлускони Италийн Милан хотын “Милан” багийн ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойш өнөөдөр яг 25 жил өнгөрч байна. Тиймээс өнөөдөр “Кьево”-гийн эсрэг тоглохдоо “Милан”-ы хөлбөмбөгчид багийн бэлгэ тэмдэг, брэндийн лого хоёрын голд энэ түүхэнд үйл явдалд зориулсан тусгай бичиг бүхий өмсгөлтэй гарах ажээ.
Эдүгээ Италийн Ерөнхий сайдын албыг хашиж буй Сильвио Берлускони 1986 оны хоёрдугаар сарын 20-нд “Милан”-ы ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа багт хувьсгал хийсэн гэж хэлж болно. Тохиролцсон тоглолтын хэрэгт унаж шийтгэл хүлээсэн “Милан”-ыг эргэж хөл дээр нь босгохын тулд Берлускони хийж чадах бүхнээ хийсэн. Тэрээр анх Гуллит-Ван Бастен-Райкаард гэсэн голланд гурвалыг үнэ цохин багтаа авчирч, багийнхаа “алтан үе”-ийг бичилцсэн билээ. 1994 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Милан” Испанийн “Барселона”-г 4:0-ээр бут ниргэсэн нь тус багийн түүхэн дэх хамгийн оргил үе гэж хэлж болно. Италийн “Милан” бол Европын хамгийн агуу багуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Сильвио Берлускони “Милан”-ыг удирдаж эхэлснээс хойш хүртсэн цом, амжилтуудыг дор тэмдэглэлээ.
Дэлхий, Европын талбайд 13 том ялалт байгуулжээ. Тив хоорондын цомын аварга- – 2 удаа (1989, 1990); Багуудын дэлхийн аварга (2007), Аварга багуудын цом буюу Аваргуудын лигийн аварга -5 удаа (1989, 1990, 1994, 2003, 2007); Европын Супер цомын эзэн (1989, 1990, 1995, 2003, 2007).
Италид мөн 13 удаа том ялалтад хүрчээ. Италийн аварга (1988, 1992, 1993, 1994, 1996, 1999, 2004); Италийн цомын аварга (2003); Италийн супер цомын эзэн (1989, 1992, 1993, 1994, 2004).
Дэлхий, Европын талбайд долоон удаа шигшээ тоглолтод үлджээ. Аварга багуудын цом буюу Аваргуудын лигийн шигшээ тоглолтод 3 удаа (1993, 1995, 2005); Тив хоорондын цомын шигшээ тоглолтод гурван удаа (1993, 1994, 2003); Европын супер цомын төлөө нэг удаа (1994).
Сери-А-гийн шагналт байрт есөн удаа шалгарчээ. Дөрвөн удаа аман хүзүүдсэн (1990, 1991, 2005, 2006), таван удаа гуравт жагссан (1989, 2000, 2003, 2009, 2010)
UEFA-гийн цомын дэд аварга (2002), Аваргуудын лигийн аман хүзүү (2006).
“Алтан бөмбөг”-ийн шагналтан 7 төрсөн. (1987-Гуллит; 1988, 1989, 1992-Ван Бастен; 1995-Веа; 2003-Шевченко; 2007-Kака).
Дэлхийн шилдгээр гурван хөлбөмбөгч тодорсон (1992-Ван Бастен, 1995-Веа, 2007-Kака)
“Алтан бөмбөг” шагналын шагналт байрт зургаан хөлбөмбөгч жагссан (1988- Гуллит 2 дугаар байр; 1989- Барези 2 и Райкард 3; 1994, 2003- Мальдини 3; 2000- Шевченко 3).
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналт байр гурван хөлбөмбөгч жагссан (1995- Мальдиниi 2 дугаар байр; 1996- Веа 2; 2004- Шевченко 3).
loading...




Berluskoni sain ezen shvv!!! gehdee Maldini aguu shuu dee.Milan Cl-d 7 tvrvvlsen.5d ni Maldini tsom urgusun.Umnuh 2 tvrvvg ni Cesar Maldini gej aaw ni urgusun.Odoo Antonio Maldini gej huu heden jiliin daraa Milaniig awch yawna daa ter tsag hurdan ireesei
loading...
Berluskoni sain ezen shvv!!! gehdee Maldini aguu shuu dee.Milan Cl-d 7 tvrvvlsen.5d ni Maldini tsom urgusun.Umnuh 2 tvrvvg ni Cesar Maldini gej aaw ni urgusun.Odoo Antonio Maldini gej huu heden jiliin daraa Milaniig awch yawna daa ter tsag hurdan ireesei..
loading...
hairt bag mine torson odroor mine hojood,deerees n byerluskoni yag namaig torj bhad Milanii udirdagch boldog…goyo bnoo…huvi zayanii bag mine gej
loading...
zarim garuud tot-s muu jijig bag geed bgaamdaa
loading...
yamar t1 sdakuud ni Milaniig Tot-s muu jijig bag geed bga be ?!!! estoi ergvv dagz nar bna daa.Milaniig Tot-s muu gej bga garuud hulbumbug vzeed hereggui bhoo.Svvliin veiin orchin tsagiin batsaanuud PL gehees uur yum medhee bolijdee chaavaas
loading...
yamar t1 sdakuud ni Milaniig Tot-s muu jijig bag geed bga be ?!!! estoi ergvv dagz nar bna daa.Milaniig Tot-s muu gej bga garuud hulbumbug vzeed hereggui bhoo.Svvliin veiin orchin tsagiin batsaanuud PL gehees uur yum medhee bolijdee chaavaas..
loading...
AC milanii vnench fanatuuddaa amjilt hvsie mon pirlo hurdsan edgeesei
loading...
pirlo ch heregtei shuu. yun tot ve ochuuhen amitad
loading...