Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Онцлох, ҮСБХ » Уолл “багачуулын” MVP

GD Star Rating
loading...

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтын шинэ залуу тоглогчдын Rookie Challenge-д энэ улирлын шинэ тоглогчдоос бүрдэсэн баг өнгөрсөн улиралд лигт элсэн орсон ах нарынхаа багийг 148:140 харьцаагаар хожлоо.

Энэхүү тоглолтын дээд амжилт болох 22 оновчтой дамжуулалт хийснээрээ драфтын тэргүүн Жон Уолл MVP-ээр тодорсон байна. Уоллтой Кентакигийн багт 1 улирал мөр зэрэгцэн тоглосон Сакраментогийн шинэ төвийн тоглогч ДеМаркус Коузинс  33 оноо, 14 самбараас авалт хийсэн ч хараахан MVP болж чадсангүй.

“Бид хамтдаа хийхээр оролдлоо. Уолл оновчтой дамжуулалтын рекордийг эвдэж, би MVP болохыг хүссэн” гэж Коузинс хэлжээ.

Уоллын 22 дамжуулалт дотор энэ үдшийн тоглолтын хамгийн супер моментын нэг хэсэг болох Блэйк Гриффинд шалдаж өгсөн пасс багтана.

Уоллоос өмнө Rookie Challenge-ын оновчтой дамжуулалтын рекордийг Крис Пол 17-оор эзэмшиж байв.

Хэдийгээр өнгөрсөн жилийн драфтыг тэргүүлсэн ч тухайн жилдээ гэмтлийн улмаас нэг ч тоглолтонд оролцоогүй тул Блэйк Гриффин энэ удаа шинэ тоглогчдын багт тоглосон. Тэрээр жинхэнэ оддын тоглолтонд сонгогдсон, мөн Цагираган дээрээс довтлох тэмцээнд оролцох тул олон минут тоглосонгүй, 14 минутанд 13 оноо авчээ.

2 дахь жилдээ тоглож байгаа тоглогчдын дунд С.Карри, Д.Дерозан, Б.Женнингс, Д.Блайр зэрэг сайн тоглогчид байсан ч дүү нараа хожиж чадсангүй.

Өнгөрсөн жилийн Rookie Challenge-ийн MVP Т.Эванс гэмтлийн улмаас тоглоогүй болно.

Шинэ тоглогчид – 2 дахь жилдээ тоглож буй тоглогчид – 148:140 (71:69, 77:71)
Ш:
Коузинс (33+14 самбар), Уонсон (25), Нил (20)
2: Харден (30), Блэйр (28+15 самбар), Мэтьюз (15)

GD Star Rating
loading...
Уолл "багачуулын" MVP, 8.9 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. mgl_man says:

    Drafiin nomer neg gedgee shine recordiig evdej ooriin shine record togtooj batalsan shuu, ene bol ehlel n …

    GD Star Rating
    loading...
  2. LAL says:

    Sain yum bilee Rose Tei tostei toglood bh shig bgamdaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: