Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » “Кроули Таун” Мөрөөдлийн театрт мөрөөдлөө биелүүлэх дөхлөө

GD Star Rating
loading...

Өчигдөр шөнө Английн цомын тавдугаар шатанд “Манчестер Юнайтед” эрэмбээрээ тав дахь лигт тоглодог “Кроули Таун”-ыг хүлээн авч тоглолоо. Хоёулаа “Улаан чөтгөр”-ийг бэлгэ тэмдгээ болгосон багуудын тоглолт тэнцүүхэн болж өнгөрөв. Хэдийгээр Сэр Алекс Фергюсон нөөц багийнхнаа талбайд гаргасан ч хагас мэргэжлийн багийнхантай эн тэнцүү тоглосны зэрэгцээ, тоглолтын төгсгөл рүү бүр тэнцэх дөхсөн. Премьер лигийн магнайд яваа баг дээрээсээ тав дахь лигт хоёрдугаар байрт яваа багтай сугалаа таарахад мэргэжилтнүүд мушилзаж, “Английн цомын “романтизм” гэж энэ дээ” хэмээн мэдэгдэж байсан ч өчигдрийн тоглолт ширүүн болсон. “Кроули Таун”-ы залуус “Олд Траффорд”-д алдартай өрсөлдөгчөөсөө өчүүхэн ч дутсангүй. Хангалттай довтолж, сайн хамгаалж чадаж байлаа. Тоглолтын дараа Сэр Алекс Фергюсон “Тэд тэнцсэн бол шударга дүн болох байлаа. Манай багийн зарим тоглогчид хүссэн хэмжээнд тоглосонгүй. Эхний үед бид гайгүй тоглосон. Харин хоёрдугаар үед муу тоглолоо. Бөмбөгний төлөөх тэмцэл бүр дээр ялагдаж байсан. Энэ нь миний сэтгэлийг гонсойлгож байна. Магадгүй, манай багийн зарим хөлбөмбөгчид Английн цомын тэмцээн гэж юу болохыг ойлгохгүй байх шиг. Тэдний хувьд энэ тоглолт маш том сургамж болох ёстой” гэжээ.

“Улаан чөтгөрүүд”-ийн дербигийн 28 дахь минутад Браун мөргөж гоол хийсэн нь талбайн эздэд ялалт авчирсан юм.

Хэрвээ хоёр баг тэнцсэн бол “Кроули Таун”-ы таван мянга хүрэхгүй үзэгчийн суудалтай стадионд нэмэлт тоглолт хийх байлаа.

Английн цомын тавдугаар шатанд “Сток Сити”, “Бирмингем” багууд өрсөлдөгчөө талбай дээрээ тус бүр 3:0-ээр буулган авсанаар дараагийн шатанд үлдлээ. Өнөө орой цомын дөрөвдүгээр шатны нэмэлт тоглолтод “Манчестер Сити”-“Ноттс Каунти”-тай тоглоно. Мөн тавдугаар шатны “Фулхэм”-“Болтон”, “Лейтон Ориент”– “Арсенал”-ын тоглолт болно.

GD Star Rating
loading...
“Кроули Таун” Мөрөөдлийн театрт мөрөөдлөө биелүүлэх дөхлөө, 9.2 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. dagvaa says:

    anyway…. muulah ch ym bn gehdee 6r shatand uldlee! bebe gibson fabio carrik chicharito rooney uneheer muu togolloo bas obertan muu bsan gehdee yaahav muu ch gesen bagiig hojood 6r shatand uldlee! harin shine haalgach lindegaard dajgui l bailaa!

    GD Star Rating
    loading...
  2. Vaancho says:

    ene chin l nogoo yriad bga angliin holbombog shuu de..

    GD Star Rating
    loading...
  3. USA-с хямд чанартай компьютер болон сэлбэг хэрэгсэл худалдан авахыг хүсвэл http://www.uyangastore.com руу зочлоорой.

    GD Star Rating
    loading...
  4. holbombog iim l bolhoor goy baidag ymda

    GD Star Rating
    loading...
  5. amaraa says:

    ugaasa manu-g hojwol toglogch bolgond owoo heden money ogno ged bsiishd. tgd bas aimar togloson bj magadguil yum

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: