loading...
Казахстаны Астана, Алматы хотноо нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 6-нд болсон Азийн өвлийн спортын VII наадамд Монгол Улс түүхэндээ анх удаа уран гулгалтын төрлөөр оролцсон билээ. Тус наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьсон Гансүхийн Марал-Эрдэнэ охины тухай Азийн олимпийн зөвлөлийн албан ёсны вэбсайтад http://www.ocasia.org гарсан нийтлэлийг товчлон хүргэе.
Урьд нь томоохон тэмцээн уралдаанд оролцож бай гаагүй Гансүхийн МаралЭрдэнэ Азийн өвлийн наадамд Монголыг төлөөлөн оролцохоор Астанад ирээд байна. 15 нас ч хүрээгүй тэрбээр Японд дунд сургуульд суралцахын хажуугаар уран гулгалтаар хичээллэдэг. Тал нутагт төрсөн Марал таван настайгаасаа өнөөг хүртэл арлын оронд амьдарч буй.
Япон хэлийг гаргууд эзэмшсэн ээж нь “Toyota Motors”-т орчуулагчаар ажиллахаар гэр бүлийнхнийгээ дагуулан Нагояд иржээ. Марал тэнд анх хөлдөө тэшүүр углаж үзсэн байна. “Би хоёр жил хагас гаруй уран гулгалтаар хичээллэсэн. Энэ бол миний анхны тэмцээн. БНХАУ, БНСУ, Япон, Казахстаны шилдэг уран гулгаг чидтай өрсөлдөх гэж буйдаа баяртай байна” гэх монгол охин богино хөтөлбөрт 19.09, чөлөөт үзүүлбэрт 17.55 оноо авснаар тэмцээнээ өндөрлөжээ. Марал охин бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж, 2018 оны олимпод оролцохыг мөрөөддөг.
Долоон жилийн дараа тэр 21 нас хүрэх бөгөөд чанартай, үр дүнтэй бэлтгэх юм бол амжилт гаргахыг ч үгүйсгэх аргагүй. Түүний шүтээн нь нэг клубийн хамтрагч Акико Сүзүки, дасгалжуулагч Хироши Нагакүбо нар нь гэнэ. Сүзүки бол Ванкуверийн олимпод наймдугаар байр эзэлж байсан туршлагатай уран гулгагч гэдгийг спорт сонирхогчид сайн мэдэх биз ээ.
Түүний дасгалжуулагчдын нэг Ёрико Нарүсэ “Марал бол авьяаслаг охин. Ганц өөлөх зүйл нь тэр хэтэрхий хо жимдож уран гулгалтаар хичээллэсэн. Өнөөдөр амжилт гаргаж буй ихэнх гулгагч тав, зургаан настайгаасаа хичээллэж эхэлсэн байдаг. Гэхдээ энэ бүхнийг түүний дайчин шаргуу, хөдөлмөрч зан чанар нь нөхөж чаддаг” хэмээн ярьж байна. Тал нутгийн уран гулгагч охин ирэх сард Өмнөд Солонгост болох залуучуудын ДАШТ-д орол ож, Европ, Америк тивийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр төлөвлөж байна.
loading...




2018 ond ene ohin alt avnaaa chadishdee
loading...
Moroodolodoo zaaval hureerei. Ahiin duud amjilt husie!!!
loading...
Sain bnaaaa… muruuduld-n zaaval hureerei… mongol-n mini chini huh tenger urgelj iveej gedegt itgeerei… olon olon amjilt-n ezen bolooroi…. italy-s
loading...