Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Вердер Бремен, Вольфсбург, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Хамбург » Бундеслиг-23 р тойрог

GD Star Rating
loading...

Боруссия Дортмунд  ээлжит хожлоо авч,   Вольфсбург болон Вердер Бременд  доод лигд унах аюул нүүрлэв.

Бундеслигийн  жагсаалтыг тэргүүлэгч Дортмундчууд Сант Паулиг 2:0 –ээр хожиж 55 дахь оноогоо авлаа.

Байер Леверкузен Ням гарагт   доошоо унах аюулд тун ойрхон байгаа Штутгартыг өөрийн талбайдаа хүлээн авч 4:2 –оор хожсоноор  тэргүүлэгч Дортмундтай  хамгийн ойрхон хэвээр үлдэв. Байер Леверкузен  Штефан Кийслингийн  (6) гоолоор тоглолтыг хошуучилж эхэлсэн боловч Мартин Харник (16) тооны харьцааг тэнцүүлжээ. Нэгдүгээр үе дуусахаас өмнөхөн Леверкузений хагас хамгаалагч Гонзало Кастро (41)   гоолдож 2:1 –ээр завсарлав. Хоёрдугаар үе эхэлсэн даруйд Штутгартын довтолгоо эрчимжиж ялангуяа жигүүрийн довтолгоог идвэхжүүлсэнээр  үр дүнгээ өгч чадсан юм. Жигүүрийн хамгаалагч Молинарогын дамжуулалтаар Здравко Кузманович  (52) тоог дахин тэнцүүлэв. 16 шугамын гаднаас хийсэн Кузмановичийн цохилт маш хүчтэй байсан бөгөөд Рене Адлер хааж чадсангүй. Тоглолтын төгсгөлд Штефан Райнарц (81), Штефан Кийслингийн  (91) нарын гоолоор Штутгартын хонгилын үзүүрт ассан гэрэл бөхөж 17 –р байрлалдаа үлдэв.

Байерн Мюнхен  Майнцын талбайд зочлон  3:1 ээр хожин намар алдсан хариугаа нэхэж чадлаа. Энэ тоглолт нь  тэдний Бямба гарагт  Дортмундтай,  мөн энэ долоо хоногт аваргуудын лигд учраа таарсан  Интертэй хийх  тоглолтын өмнөх том сорилго байлаа. Хожил авсанаар сэтгэл зүйд эерэгээр нөлөөлсөн амжилт болох нь гарцаагүй.  Улиралын эхэнд дуулиан тариад байсан Майнцчууд Байерны жигүүрийн хүчирхэг  хослол “Робери”-гийн өмнө сөхөрсөн гэж болно. Роббен болон Рибери нь дахин  мөр зэрэгцэн тоглож байгаа нь үнэмлэхүй аварга Байерны  тоглолтын хэмнэл, чадавхийг мэдэгдхүйц дээшлүүлж байна.  Байер намрын тоглолтуудад энэ хоёр тоглогчгүй , ялангуяа Нидерланд  “дриблмастер” Роббены эзгүйд  дундаж багийн хэмжээнд тоглож байсан юм.

Энэ жил маш амжилттай тоглож байгаа Ханновер 96 буюу “улаанууд”  Кайзерслаутерныг 3:0-ээр хожиж Байернаас 1 онооны зөрүүтэй жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна.  Кайзерслаутернчууд хаврын хариу тоглолтууд эхэлсэнээс хойшхи эхний хожилоо авч чадаагүй л байна.

Цагтаа аварга цол хүртэж хойд нутгын чансааг тодорхойлж явсан  Вердер Бремен  болон Вольфсбург  жагсаалтын сүүл рүү уруудсаар байна. Бремен  Хамбургт 4:0-ээр хожигдсон бол Вольфсбург  Фрайбургт 2:1 –ээр хожигдов.

Вольфсбург шинэ улиралд ихээхэн мөнгө зарж олон тоглогчоор бүрэлдхүүнээ шинэчилсэн бас  дасгалжуулагч Стив Маклареныг халж  түүний Литтбарскийг томилсон боловч 2 дах тоглолтондоо амжилт олсонгүй.

Харин  урт хугацааны турш хонгилоос өндийгөөгүй Көльн сүүлийн тоглолтуудад бахдам амжилтуудыг үзүүлж байна. Хоффенхаймын талбайд зочилсон “ухнууд” энэ удаа хожил аваагүй ч нэг оноотой гэртээ буцлаа. Тэд аюулын бүсээс дээгүүр 26 оноотой 13-р байрыг эзэлж байна.

Энэ тойрогт хүснэгтэнд цор ганцаараа байрлалаа ахиулсан баг бол Нюрнберг юм. 23-р тойргын эхний тоглолт буюу Баасан гарагт талбайдаа Айнтрахт Франкфуртыг хүлээн авч 3:0 –ээр хожсон билээ.

Сүүл мушгиж яваа Боруссия Мөнхенгладбах Шальке 04 –ийг 2:1 ээр  хожиж шинэ дасгалжуулагч шинэ найдлагыг төрүүллээ. Боруссия Мөнхенгладбахын удирдлага дасгалжуулагч Михаэль Фронцекийг халж оронд нь  Лусиен Фаврег дасгалжуулагчаар авсан билээ.

Гоол: 23-р тойрогт 30 гоол орсон нь нэг тоглолтонд дунджаар 3,3 бөмбөг орсон үзүүлэлт. Нийт 207 тоглолтонд 622 гоол ороод байна.

Мэргэн бууч: Марио Гомес мэргэн буучдын жагсаалтыг   18 гоолтой ганцаараа тэргүүлж байна. 16 гоолтой Папис дэмба Сиссе удаалж, 14 гоолтой Теофанис Гекас гоолын тоогоо ахиулж чадсангүй. Ханноверийн Ян Шлаудраф лигд  2009 оноос хойш дахин давхар цохилт хийв. Штефан Кийслинг мөн 2 гоол оруулснаар Бундеслигийн 200 дахь гоолын баяраа тэмдэглэв. Хамбургын Энис Бен Хатира Бундеслигийн 18 тоглолтонд оролцож анхны гоолоо оруулав.

Гоол болон оновчтой  дамжуулалт: Энэхүү жагсаалтыг Марио Гомес 19 оноотой тэргүүлж, Леверкузены Артуро Видал , Ханноверын Диде Я Конан нар  17 оноотой удаалж байна.

Карт,  торгууль: 23-р тойрогт нэг ч 11 метрийн торгууль байсангүй.

Сонирхолтой: Ханновер 96 2009 оны 12-р сараас хойш тоглолтыг тэргүүлж эхэлсэн тохиолдолд бүртээ хожигдоогүй байна. 23-р тойргын долоон тоглолт өөрийн талбай дахь хожилоор өндөрлөжээ. Бастиан Швайштайгер Майнцад хийсэн гоол нь Бундеслигийн анхны толгойгоороо оруулсан гоол байв.

Тэмдэглэлт тохиолдол: Леверкузен өнгөрсөн тоглолтонд Бундеслигийн 1800 дахь гоолоо хийжээ. Хамбург  Бременд 500 дахь хожигдлыг 2222  алдсан гоолынх нь  хамт бэлэглэжээ.

Цуврал: Нюрнберг 4 дарааллан хожив. Харин  Франкфурт эсрэгээрээ хариу тоглолт эхэлсэнээс хойш хожил ч авсангүй  гоол ч оруулсангүй. Дортмунд хариу тоглолт эхэлсэнээс хойш ганцаараа хожигдоогүй байна. Тэд 3 хожиж 3 тэнцэв.

Шинэ амжилт: Улиралын 13 хожилтойгоор Ханновер 96 багийн түүхэн дэх шинэ амжилтыг тогтоов. Майнц 05 нь Байерны эсрэг лигийн түүхэн дэх хамгийн залуу гарааны бүрэлдхүүнийг гаргажээ. (25,3)   Энэ тоглолтонд Андреа Шуррле эсрэг талын хаалга руу 10 цохилт хийж улиралын шинэ амжилтыг тогтоов.

Нюрнберг-Франкфурт 3:0

Боруссия Дортмунд – Сант Паули 2:0

Хамбург-Бремен 4:0

Хоффенхайм- Көльн 1:1

Фрайбург-Вольфсбург 2:1

Ханновер 96- Кайзерслаутерн 3:0

Майнц 05- Байерн Мюнхен 1:3

Байер 04- Штутгарт 4:2

Боруссия Мөнхенгладбах- Шальке 04 2:1

Онцлох хүмүүс

Боруссия Мөнхенгладбахын шинэ дасгалжуулагч Лусиен Фавре гараагаа амжилттай эхэлж байна.

Гэхдээ Шалькегийн цахилгаан мэт довтолгоогоор хуучин Гладбахын бүрэлдхүүнд байсан Клугег эхний гоолыг оруулсан бөгөөд хамгаалан тоглож байсан  Дантегийн алдаа байв.

Марко Ройс Боруссия Мөнхенгладбахын 2 дахь гоолыг оруулсанаар Шалькег хожсон.

4 гоолоор хожигдсон Бремений  хамгаалагч Пер Мертезакерийн гэмшил их бөгөөд түүний  алдаанаас 2 гоолыг  алджээ.

Младен Петричийн гоолын дараа Паоло Гуэрэро 2 гоол оруулсанаар Хамбургийн хожилыг баталгаалжуулав.

Сант Паули  2:0 –ээр хожигдсон боловч хаалгач Томас Кесслерийн хувьд энэ тоглолтонд ялалт байгуулсан. Тэрээр багаа олон тоогоор хожигдох аюулаас аварсан юм.

Фрайбургын Штефан Райзингер талбайд гарснаас ердөө 2 минутын дараа тооны харьцааг 1:1 болгон тэнцүүлсэн чухал гоолыг оруулсан.

Ян Шлаудраф буюу мартагдаад байсан авьяас  Ханноверт эргэн иржээ. Тэрээр хоёр гоол оруулсан юм.

Арен Роббен тоглолт болгонд 1 гоол оруулж байсан бол энэ удаа 2 гоолын дамжуулалтыг өглөө.

Швайнштайгер анх удаа толгойгоороо гоолдов.

Штефан Кийслинг давхар цохилтоор гоолынхоо тоог 4 болгов.

Байр Баг тоглолт +- оноо
1 Dortmund 23 36 55 Gleich
2 Bayer 04 23 16 45 Gleich
3 FC Bayern 23 22 42 Gleich
4 Hannover 23 2 41 Gleich
5 Mainz 05 23 6 37 Gleich
6 Freiburg 23 1 37 Gleich
7 HSV 23 3 36 Gleich
8 Nürnberg 23 2 35 Auf
9 Hoffenheim 23 7 33 Ab
10 Schalke 04 23 0 29 Gleich
11 St. Pauli 23 -10 28 Gleich
12 Eintracht 23 -8 27 Gleich
13 1. FC Köln 23 -12 26 Gleich
14 Werder 23 -20 24 Gleich
15 Wolfsburg 23 -6 23 Gleich
16 1. FCK 23 -9 23 Gleich
17 Stuttgart 23 -7 19 Gleich
18 M’gladbach 23 -23 19 Gleich
GD Star Rating
loading...
Бундеслиг-23 р тойрог, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. A says:

    http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1182940 ene medeetei holbootoi oor um bnu? Toglogchdoos hen hen irhim bl?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: