loading...

Италийн Сери-А-гийн 26 дугаар тойрогт “Рома” “Женоа”-г талбай дээр нь тоглолтын 51 дэх минутад 3:0-ээр хожиж явсан ч дараалан дөрвөн гоол алдсанаар хожигдлоо. Мексес, Бурдиссо, Тотти нар гоол хийж, “Рома” илт тэргүүлж эхэлсний дараа хожил тэдний талд бүрэн ирсэн шиг сэтгэгдэл төрж байв. Гэвч талбайн эзэд гэнэт сэргэж, Родриго Паласио, Альберто Палоски нар дубль хийснээр тоглолтын хувь заяаг бүрэн эргүүллээ. Энэхүү хожигдол “Рома”-гийн дасгалжуулагч Клаудио Раньеригийн ч хувь заяаг шийджээ. “Рома” сүүлийн дөрвөн тоглолтод дараалан «Интер» 3:5, «Наполи» 0:2 , «Шахтер» 2:3, «Женоа» 3:4-ээр хожигдсон нь түүнийг өөрөө ажлаа өгөхөд хүргэжээ.
“Би багтаа үргэлж амжилт авчрахын төлөө зүтгэсэн. Гэхдээ энэ удаагийн тоглолтын дүнг хувь заяаны шийдэл гэж ойлгож байна. Тоглолтын төгсгөлийн шүгэл дуугарсны дараа би хувцас солих өрөөнд хөлбөмбөгчидтэйгээ уулзаж, ажлаа өгөх болсноо албан ёсоор хэлсэн” хэмээн Раньери ярьсан байна.
loading...




sda gej ug ni sain dasgaljuulagch shdee.Roma yachaad bgan boldoo
loading...
yostoi azguimaa oor xelex ug algoo
loading...