loading...

Данийн теннисчин бүсгүй Каролин Возняцки АНЭУ-ийн Дубай хотноо зохиогдсон тэмцээний шигшээ тоглолтод Оросын С.Кузнецоваг 6:1, 6:3-аар буулган авч, түрүүллээ. Тэрээр аваргын төлөө тоглолтод ердөө 1 цаг 15 минут зарцуулжээ. Энэ нь Каролины теннисчний замналын 13 дахь түрүү боллоо.
Дубайд түрүүлснийхээ төлөө дани бүсгүй 360 мянган ам.доллар болон чансааны 900 оноо авсан байна. Ингэснээр өнөөдөр WTA-гийн чансааг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Харин С.Кузнецова 180 мянган ам.доллар хүртэж, чансааныхаа оноог 620-оор ахиуллаа.
loading...




bayr hurgie ulam ih amjilt gargaj delhiin chansaagaa ulam holduulaarai ene chini manai liverpooliin fan shuude kk
loading...