loading...
Аваргуудын лигт Арсеналд харамсалтай ялагдсан Барса лигтээ гайхалтай цувралаа үргэлжлүүлсээр байна. Камп Ноу цэнгэлдэхэд энэ тойрогт Атлетик зочилсон бөгөөд 2 : 1-ээр Пепийн залуус ялж Реалаас 5 оноогоор тасарлаа. 4 дэх минутад Шавигийн гайхалтай дамжуулалтыг Алвес Вильяд өгч эхний гоол орсон.
Гэхдээ 50 дахь минутад Бускутс Фернандо Льорентег алдаа гарган унагааж шүүгч торгуулийн цохилтыг зочин багт өглөө. Андони Ираола Пинтогийн эсрэг цохилтыг хийсэн бөгөөд ямар нэгэн алдаа гаргалгүй тооны харьцааг тэнцүүлсэн.
Урьдын адил 70-аас дээш хувьтай бөмбөг эзэмшиж байсан ч Барсагийн тики-така энэ өдөр тийм ч амжилттай өрнөхгүй байлаа. Гэхдээ тэдэнд тоглолтыг ганцаараа өөрчилж чадах тоглогч байв. 78 дахь минутад Алвесийн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Месси хөнгөхөн өлгөөд гоол оруулчихсан. Месси ийнхүү Барсагийн өмсгөлтийг өмссөн 250 дахь тоглолтоо гоолоор мялаалаа.
Мөн Дани Алвес энэ улиралд 4 дахь удаагаа 2 гоолын дамжуулалт өгч байна. Тэрээр нийт 11 ассист өгөөд байгаа бөгөөд Европын шилдэг таван лигт түүн шиг олон гоол эхлүүлсэн тоглогч байхгүй. Хамгийн ойрхон яваа нь Эвертоны Л.Бейнс 9 дамжуулалттай байна.
Вильяреал талбайдаа Малагаг хожих дөхсөн ч Себастьян Фернандес эцсийн мөчид багаа аварлаа. 36 дахь минутаас Шар шумбагчид Марко Рубений гоолоор тэргүүлж байсан. Харин 84 дэх минутад тэнцээний бөмбөгийг Фернандес хийжээ. Ийнхүү Вильяреал 3-р байранд яваа Валенсиягийн бүдрэлтийг ашиглаж чадсангүй.
Осасуна талбайдаа Эспаньолыг 4 : 0-ээр бу ниргэлээ. Дасгалжуулагч Хосе Антонио Камачог халаад удаагүй байгаа Осасуна ийнхүү Хосе Мендилибарын удирдлага дор гараагаа сайхан эхэллээ. Энэ ялалт тэднийг 14-р байр луу урагшилууллаа.
Европын эрхгүй үлдэж магадгүй байгаа Севилья Эркулесийг 1 : 0-ээр ялав. Шалькегээс энэ өвөл ирсэн Иван Ракитич, дебут гоолоороо багтаа хожил авчирсан юм. Севилья сүүлийн 7 тоглолтод хожил авч чадаагүй байсан учраас энэ ялалт тун чухал хэрэгтэй мөчид ирлээ. Одоо тэд Европын лигийн эрхээс 3 оноо алдаж байна.
Хетафе – Расингийн тоглолт мөн нэг гоолоор шийдэгдэв. Пабло Пинильос 88 дахь минутад торгуулийн цохилтоос Расингэд ялалт авчирсэн. Энэ пеналтиг эсрэг багтаа өгсөн Иван Маркано талбайгаас хөөгдсөн тул Хетафе хүн дутуу тоглолтыг дуусгажээ.
Альмерия – Депортиво 1 : 1-ээр тэнцэхэд Депортивогийн хаалгач Даниэль Арансубиа баатар боллоо. Гэхдээ олон хаалт хийснээрээ биш харин тэнцээний бөмбөгийг оруулсан аж. Хүснэгтийн сүүлд яваа Альмерия ийнхүү харамсалтай байдлаар 3 оноогоо алдлаа.
Бямба гаригт явагдсан тоглолтууд
| байр | Клуб | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | БАРСЕЛОНА | 24 | 21 | 2 | 1 | 73-13 | 65 |
| 2 | РЕАЛ МАДРИД | 24 | 19 | 3 | 2 | 55-19 | 60 |
| 3 | ВАЛЕНСИЯ | 24 | 14 | 6 | 4 | 38-25 | 48 |
| 4 | ВИЛЬЯРРЕАЛ | 24 | 14 | 4 | 6 | 42-24 | 46 |
| 5 | АТЛЕТИК | 24 | 12 | 2 | 10 | 38-34 | 38 |
| 6 | ЭСПАНЬОЛ | 24 | 12 | 1 | 11 | 30-35 | 37 |
| 7 | СЕВИЛЬЯ | 24 | 10 | 4 | 10 | 36-38 | 34 |
| 8 | АТЛЕТИКО | 24 | 10 | 3 | 11 | 33-31 | 33 |
| 9 | РЕАЛ СОСЬЕДАД | 23 | 10 | 1 | 12 | 34-37 | 31 |
| 10 | ХЕТАФЕ | 24 | 9 | 4 | 11 | 35-38 | 31 |
| 11 | МАЛЬОРКА | 23 | 9 | 4 | 10 | 25-30 | 31 |
| 12 | РАСИНГ | 24 | 7 | 7 | 10 | 21-33 | 28 |
| 13 | ДЕПОРТИВО | 24 | 6 | 8 | 10 | 21-35 | 26 |
| 14 | ОСАСУНА | 24 | 6 | 7 | 11 | 25-30 | 25 |
| 15 | ЭРКУЛЕС | 24 | 7 | 4 | 13 | 24-38 | 25 |
| 16 | СПОРТИНГ | 24 | 5 | 9 | 10 | 23-31 | 24 |
| 17 | ЛЕВАНТЕ | 24 | 7 | 3 | 14 | 24-36 | 24 |
| 18 | САРАГОСА | 24 | 5 | 8 | 11 | 22-37 | 23 |
| 19 | АЛЬМЕРИЯ | 24 | 4 | 9 | 11 | 24-40 | 21 |
| 20 | МАЛАГА | 24 | 5 | 5 | 14 | 31-50 | 20 |
loading...




Эхний гоол нь отон байсан юм биш үү. Мессигийн гоол бол тас байна оо
loading...
manu.n nani 13 gooliin damjuulalttai bgaashd statistkaa sain xaraache bas shildeg 5 leagt bwgui gechje
loading...
Hamgaalagchdaas hamgiin olon assist gej baigaa baih. Ternees Messi 20 shaham assisttai baigaa shdee.
loading...
Хулгайд алдсан гар утсыг блоклох. Үүний тулд утасны серийн дугаараа мэдэх хэрэгтэй. Серийн дугаарыг олохын тулд *#06# дар. Дэлгэц дээр 15 орон тоо гарна. Энэ кодыг өөртөө бичиж яг одоо бичиж хадгал. Утсаа алдсан бол энэ кодоо операторт хэлж утсаа блоклуул. ингэснээр хулгайч шинэ сим карт хийгээд ч утсыг ашиглах боломжгүй. Хүн бүр ингэж сурвал гар утасны хулгай монголд зогсох болно. Техник технологи хөгжсөн гадаад оронд гар утасны хулгай ийм байдлаар эхэлж бүрэн зогссон байна бүгдэд нь дамжуулна уу
loading...
Английн Фантази пример лиг тоглодог менежерүүдийн анхаарарлд !!!
Английн пример лигийн 28-38 р тойргийн хооронд Фантази тоглож багаа өрсөлдүүлэн ялагч болсоноор Английн дуртай багийнхаа Jersey болон мөнгөн шагналын эзэн болох боломж бий боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://1000mn.blogspot.com/ Утас: 9308-8250
loading...
tiim bh Messi emr bga ter Busguetsiin ungaadagt 11 ogh yosgu bsimda ehleed bumbugnd hurjazde udaashruulsn dres sain haragdj bga
loading...
Messi g bol yaltchgui 16d unagasan bndaa.Messi 26 goaltai boloh bjdee
loading...
messi ok
loading...
manai messi aguu bna daa
24 ch hureegui aguu bna daa 39n gool xaragdaal bna daa
ene jil 40 gool 20 assist xiix magadlal undur bna let s go lionel andress messi
loading...