Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Никс ? Кармело ! Нетс ?

GD Star Rating
loading...

NBA-гийн солилцоо наймааны цонх хаагдахад гуравхан хоног үлдээд байна. Энэ хооронд хийгдэж болох цөөнгүй наймааны сураг гарч байгаа ч тэдгээрийн хүчийг нэг л трансфер бууруулж байна. Бууруулах гэдэг ч багадна. Бүр бут цохиж байна гэж тодорхойлвол зохимжтой. 2003 оны “аймшигтай” драфтын #3-аар нэрлэгдсэн Кармело Энтони (#1 Жеймс, #2 Миличич, #4 Бош, #5 Уэйд) найм дахь жилдээ хүчин зүтгэж буй “Денвер” багийнхаа тавьсан гурван жилд 65 сая долларын хөлс авах гэрээнээс татгалзаж, өөр клуб руу явах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тэгэхдээ “Зөвхөн Нью Йорк хотод очно” гэсэн болзол тавин бусад багийн урмыг хугалсан билээ.

Ингээд мөнгөний зоорь, хөрөнгийн уурхай “Никс” түүнийг уургалах аяндаа гарсан. Гэвч тэр эрч нь сүүлийн үед эрс суларлаа. Үүнд лидер тоглогч Амаре Стадмайерийн шантаажийн нөлөө байгаа гэлцэх. Стадмайерийн далд санаагаар бол зэрэглэл, чадвар, амбиц, нэр нөлөөгөөрөө өөртэй нь өрсөлдөх хүн түүнд хэрэггүй аж. Гэхдээ энэ бол Хойд Америкийн мэргэжилтнүүдийн дэвшүүлж буй таамаг. Бодит байдал дээр Амаре өөр зүйл ярьж байгаа. Тодруулж хэлбэл багийнхаа ирээдүйн төлөө санаа зовнисон мэдэгдлийг хийж буй. Тодруулж хэлбэл багийнхаа ирээдүйн төлөө санаа зовнисон мэдэгдлийг хийж буй. Тухайлбайл “Нэг тоглогчийн төлөө багийнхаа гол ачааг үүрч яваа тоглогчидыг золионд гаргах нь буруу”.

Хэрэв Мелогийн наймаа хийгдэх юм бол “Никс”-ийн ирээдүй үнэхээр бүрхэг болох юм. Тус багийн тавьсан шинэчилсэн саналаар бол Данило Галлинари, Уилсон Чандлер, 11 саяын гэрээ нь шувтарч буй Эдди Карриг драфтын нэгдүгээр раундын нэг сонголтыг Кармело Энтони болон Чонси Билапсын оронд өгнө. Гэтэл “Наггетс” багийн эзэд үүнийг бага, бүр дэндүү бага гэж чамлаж байна. Тэдний илгээсэн хариунаас харахад “Никс” дээрх санал дээрээ NBA-д хурдан идээшиж буй Тимофей Мозгов, шилдэг шинэ тоглогчийн шагналд өрсөлдөх боломжтой Лэндри Филдс драфтын нэгдүгээр раундаас сонголт хийх дахин нэг эрхийг нэмэх шаардлагатай болжээ. Шаардлага үүгээр дуусаагүй. Өнөөгийн амжилтын нь гол ноён нуруу болж яваа холбон тоглогч Рэймонд Фелтоныг авахыг хүссэн байна.

“Денвер”-ийн шаардсан хүн бүрийг, драфтын эрх болгоныг нь өгөөд Мелог хэд гурван тоглогчийн хамт авдаг юмаа гэхэд “Никс” ирэх улиралд л гэхэд элгээрээ газар хэвтэнэ. Дээрийн ойрын жилүүдэд сэхэхээргүй болно. Бодоод үз л дээ. Дээр нэр дурьдагдсан тоглогчид бүгд тус багийн ирээдүйг авч явах залуус. Тэднийгээ драфтын шилдэг сонголтыг хийх эрхийн хамтаар өгчихөөр “Никс”-ийн ирээдүй ёлтойх ч гэрэлгүй болох нь. Багийн удирдлага “Денвер”-ийн тавьсан шаардлагыг авч хэлэлцээд өөрсдийн тавьсан сүүлийн санал дээрээ Фелтоны нэрийг орууллаа. /Эндээс харахад жилийн дараа чөлөөт агент болох өндөр магадлалтай Крис Пол, Дерон Уильямын аль нэгээр түүнийг нөхөх тооцоог тэд гаргасан бололтой/

Гэвч нааштай хариу авах магадлал тун бага юм. Тэглээ гээд тэд хохирохгүй. Яагаад гэвэл ирэх зун гэрээ нь дуусах цагт Кармелог  өөрийн болгож л таараа. Бүр сохор зоосны гарлагагүй, нэг ч тоглогчийн алдагдалгүйгээр. Гагцхүү “Никс” түүнийг өнөөдөр урвуулах гээд байгаа эхний шалтгаан нь энэ жилийн плей-оффт өндөр амжилт олох гэсэн хүсэл юм. Тэгэхгүй бол тус багийн боловсруулсан эхлээд “Майами”, “Бостон”-г зогсоож, дараа нь “Лэйкерс”, “Сан-Антонио”-г ниргэх агуу төлөвлөгөөгөө аль болох хурдан хэрэгжүүлэх гэсэн хүсэл юм. Цаг алдахгүй гэж байгаа хэрэг л дээ. Хоёр дахь шалтгаан бол Мелог гол өрсөлдөгч, ирээдүйн дерби “Нью Жерси”-д (“Нетс” удахгүй Нью-Йорк хотын харьяат баг болно) алдахгүй гэсэн тэмүүлэл.

Уг нь “Нетс” баг солилцооны цонх эхлүүт л Мело болон Билапсыг авахаар хөөцөлдсөн. Гэвч ажил нь Кармело дээр очоод гацаад байв. Түүний нэгдүгээр зэргийн сонирхол “Никс”-т очих явдал тул “Нью-Жерси”-д үнэрхэн, дааж давшгүй  болзол тавиад байв. Үүнд хилэгнэсэн багийн эзэн Михаил Прохоров хэлэлцээрийг зогсоох, бүр эцэслэн болих үүргийг доод тушаалтнууддаа өгснөө сүр дуулиантайгаар мэдэгдсэн.

Үүнээс үндэслэн спорт сонирхогчид Энтони “Никс”-т очно, үгүй бол ирэх зун чөлөөт агент болно хэмээн таамагдаж байтал солилцооны цонх хаагдах дөхсөн энэ өдрүүдэд “Нью-Жерси” амь орж, “Денвер”-тэй дахин харилцаж эхэллээ. Орос тэрбумтан Прохоров “Татгалзахааргүй санал тавь” гэж тушаасан тул түүний цэргүүд Деррик Фэйворс, Дэвин Харрис, Трой Мёрфи, Бен Узо, драфтын нэгдүгээр раундаас сонголт хийх дөрвөн эрхээ өгч оронд нь Энтоны, Биллапс, Реналдо Болкмен, Шелдон Уильямсыг авах хувилбарыг дэвшүүллээ. Энэ нь “Никс”-ийнхээс хамаагүй дээр хувилбар тул хүлээн авагч тал сэтгэл хангалуун байгаа гэнэ. Үүнийгээ ч “Наггетс” мэдэгдсэн. Гэвч Кармело зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй. Хойд Америкийн сэтгүүлчдийн мэдээлж байгаагаар тэрбээр Бүх оддын тоглолтын үеэр “Никс”-н ерөнхийлөгч Донны Уолш болон “Нетс”-ийн эзэн Прохоровтой нууц уулзалт хийхээр төлөвлөсөн сурагтай.Тэдний өгөх амлалтыг сонсож байж л эцсийн шийдвэрээ гаргах биз ээ.

Ж.Баяржаргал

GD Star Rating
loading...
Никс ? Кармело ! Нетс ?, 9.9 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. Vaancho says:

    za xaashaa ch ywsAn yadiin.. ywj l bdag yum irj l bdag yum.. ugasa NBA ooro goe yum chin xexe.. 1 yum xelxed uchigdur WEST.g xojoosoi gej yar ih husej bsan geech estoi goe.. harin KObe estoi zawaan amia yumaa.. deer n aztai.. za ter yahaw LA bolj bga yum chin todorhoi.. EAST 100 huwi hojih bno geed olon yum yriad bsan garuud oorsdiigo medej bga biz.. zuger LIVERpooltai hamt alga bol

    GD Star Rating
    loading...
  2. Melo says:

    Yugaa hj easted ochih gd bgaan odoo heden jil miami noeloh gd bhad melo tendees garj irj cahdahgui shdee westiin neg bagt l orohgui aalz chini

    GD Star Rating
    loading...
  3. Ibex says:

    Sain baitsgaana uu?
    Melo -g LAL l avmaar baidag. Ene maygaar yavbal LAL conferenceesee garahgui shuu!
    Neg 2 toglogch avmaar bainaa, Gehdee Odomiig l yavuulahgui shuu!!!

    GD Star Rating
    loading...
  4. liv says:

    vaancho bol jinhen mooj. muuriin boowtoi gehdee gomonuudad hangalttai. cham shig bitch sport sonirhohoo boliwol yaasiin. site buzarlasan tsenher alaanz.

    GD Star Rating
    loading...
  5. Miami Fan says:

    Miami avarga bolnoo, haraad huleej l bgaarai.

    GD Star Rating
    loading...
  6. zochin says:

    tiimee LAL-d odom uneheer heregtei shuu Kobe ch uuruu Odom-iig ysn ch yvuulj bolohgui gsn bdg shd.

    Anthony yaah boldoo huleej l suuhaas.

    GD Star Rating
    loading...
  7. Buyaa says:

    Залуусаа, Дөнгөж сая Нью-Иоркт ирчлээ.

    Nycks gets: Carmelo Anthony, Chauncey Billups, Renaldo Balkman, Shelden Williams,
    Wolves gets: Edy Curry, Anthony Randolph,
    Nuggets gets : Danilo Gallinari, Wilson Chandler, Raymond Felton, Corey Brewer, 2014 first round pick from Wolves

    GD Star Rating
    loading...
  8. lene says:

    Bas neg aimar superstar easted ireh geed bh yumaa Knicks ochvol goe l bn amar’etai hamt Knicksiin ireeduid suirehgui bj bolno shdee mungutei bag dahiad hun avch bolno Nets ochvol neeh teneg yumaa suga bag shde

    GD Star Rating
    loading...
  9. SoS says:

    tiim bn zaluusaa nba.com der bn

    GD Star Rating
    loading...
  10. Vinsanity says:

    Sda Melo NY.d irvel east jinken alaan bolohnee!gehdee Feltoniig yvuulchuul ter tusuulj bga amjilt ni medeej buurna!odoogiin uzulj bga amjilt bol Feltontoi yaaltachgui holbootoi!ene jil tsoorch bgaa hamgaalagch shu dee Felton bol!Sda lakersees zalhaj bna,Miami heden jil noyoloosoi!Conference.iin avargiin tuluu Boston Miami 2 l alaltsah bhdaa!NY Melo.g avaad ch garch irj chadku bhdoo ene jildee!

    GD Star Rating
    loading...
  11. max says:

    sagsan bumbugiin medeelel avch boldog mongoliin site bn uu humuusee..!!! football iih bol bgad bga uymaa…

    GD Star Rating
    loading...
  12. max says:

    deerees n bas Mozgov havchuulagdaad yavj bga uym bishuu

    GD Star Rating
    loading...
  13. MBA says:

    MELO mongold irj togloosoi.bi 65say dollaraas ch ih mungu amlaj avchirch chadna

    GD Star Rating
    loading...
  14. khishigee says:

    Melo NY-d irchihsen baina. Billups, sheldon williams, antony carter, balkman nartai tsug

    GD Star Rating
    loading...
  15. EBA says:

    melo yag zuv heljee. melo east-d ochood demii dee. ene jildee denvertee toglood zun west-n neg bagt ochvol zugeer. uul ni dallas-d ochivol goy doo.

    GD Star Rating
    loading...
  16. LAL says:

    Melo New Yorked ochtson shuu

    GD Star Rating
    loading...
  17. Vinsanity says:

    Melo NY.d billups,williams,anthony carter,balkmanii hamtaar ochson!harin NY.oos nuggets ruu felton,mozgov,willson,gallinari, tegeed 12,13 onii draftiin 2r toirgiin erhiin hamtaar ugsun!Wolves.oos Corey Brewer NY.d ochson bna!harin NY.oos Wolves.d Eddy curry,randolph mun 3 say dollariin hamtaar ugsun bna!neleen tom soliltsoo bolson bna shu!za tegeed 2k11 toglodog zaluuchud ni trade ene teree hiine biz!

    GD Star Rating
    loading...
  18. 2k sports says:

    Trade ene ter xiix bish belen update roster awax gvi yu

    GD Star Rating
    loading...
  19. Vinsanity says:

    ter dooroo belen roster garku har mal mini!medku chadku yumaa bitgii shalchignaj bai nusan taglaa mini!

    GD Star Rating
    loading...
  20. MuB@ says:

    Ug ni Melo west-iin ali 1 bagt orson bol deer bsiimdaa
    ghdee Amare ter 2 ch gar niileed avarga avahiig hen baig ghevdee
    tiim bizdee all !!!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: