loading...
Германы Дюссельдорф хотод жүдо бөхийн Гран-при тэмцээн явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд манай орноос эрэгтэй 7, эмэгтэй 6 тамирчинтай баг оролцсон. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдаж манай бөхчүүд медалийн буухиагаа үргэлжлүүллээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-н жинд хүч үзсэн Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Ц.Мөнхзаяа нар тус тус хүрэл медаль зүүсэн юм.
Харин 2 дахь өдөр хүнд жингийн барилдаанууд явагдлаа. Эмэгтэйчүүдийн -78 кг-д өрсөлдсөн ОУХМ П.Лхамдэгд урамтай сайхан барилдаж аваргын алтан медалиар энэ өдөр энгэрээ мялаасан. Манай бөх эхний тойрогтоо хийлж, улмаар Унгар, Японы бөхчүүдийг ялж, хүрэл медалийн болзол хангасан бол хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн аварга, Хятадын тамирчин Ян Сьюлиг юүко үнэлгээгээр ялсан. Харин алтын төлөөх барилдаанд Германы шилдгүүдийн нэг Хейд Уоллертыг нутаг дээр нь цэвэр ялж Дюссельдорфын татамид аюарга боллоо.
Германы Дюссельдорф хотын захирагч Дирк Элберсийн ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулсан Гран-при тэмцээнд 64 орны 550 орчим жүдоч оролцсон юм. Ийнхүү он гарснаас хойш “World Masters”, Парисын “Их дуулга”, Будапешт, Обервартад болсон “Дэлхийн цом”-д барилдаж, оролцсон тэмцээн бүрээсээ алтан медаль хүртээд байгаа жүдочид Европ тив дэх ээлжит тэмцээнээс шинэ аваргатай боллоо.
Медалийн хүснэгтэд манай баг 1 алт, 2 хүрэл медальтайгаар 5-р байранд жагслаа. Япончууд 6 алт, 2 мөнгөн, 2 хүрэл медаль хүртэж энэ дэлхийн цомыг тэргүүлсэн юм.
loading...




hi mgliin judochid sain uzej ban lee sanal baina. emegtei bagiin judochin manai bundmaag arai l xatuu shuux shig xaragdaj bailaa busad judochid adil 1 2 sekund omdnoos barij baigaa xaragdaj baixad manai xun 1secund baringuun shuud l xooj baigaa xaragdsan xerev xoogdoogui baisan bol altan myadal avax bolomjtoi bailaa manaixiig shuugchid xiixee baijee gesen xeveeree xiix uzegdel mer ser xaragdaj ban ene bas l muxai l sanagdaj bailaaa za eniig l bodmoor yum daa …..
loading...
neeree shuugchgui yavj bgaa ulsiin tamichid goomon ih zuil alddag shuu hoorhii. Manaihan ch yalgaagui,
loading...
huuh ymar goy ym be mongoliin judogiin shigshee vneheer beltgel surguulia sn hj bgan ni orson temtseen bolgondoo tvrvvleed mundag bnaa za za mongoliin shigshee bagiihan daa daraagiin temtseend ni ulam ulam amjilt hvsey hicheegeeri za aja aja amjilt uragshaa mongolchuudaa
loading...