Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, Онцлох, Үндэсний шигшээ баг » Филиппинийг хожвол Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч бүртээ 500 мянган төгрөгийн урамшуулал олгохыг уриалж байна

GD Star Rating
loading...

Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг хэд хоногийн өмнө AFC Challenge cup-ийн урьдчилсан шатанд Филиппиний шигшээтэй талбайд нь тоглож 0:2-ээр хожигдсон. Гэлээ ч нэг тоглогч талбайгаас хөөгдсөн гэхэд манайхан харин ч цөөхөн гоол алдсан гэж олзуурхаж болно. Филиппиний хэвлэлээр энэ хожлыг шуугиан болгон бичиж, шигшээ багтаа маш их урам өгсөн. Одоо бид гуравдугаар сарын 15-нд Филиппиний шигшээ багийг эх нутагтаа хүлээн авч, ямар ч байсан хоёр бөмбөгөөс илүүтэйгээр хожих ёстой. Ингэж байж л дараагийн шатанд шалгарах болно. Хэрвээ бид Филиппиний шигшээг хожиж чадвал AFC Challenge cup-ийн А хэсэгт Мьянма, Палестин, Бангладештай орж, тоглох юм. Мьянма бол тус тэмцээнийг зохион явуулж буй дөрвөн улсын нэг, харин Палестин, Бангладеш зэрэг улсууд бол манайхтайгаа ижил түвшний л багууд. Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн чансаанд Мьянма 149,  Бангладеш 157, Палестин 178 дугаар байрт жагссан бол манайх 182 дугаар байрт явна. Харин бидэнтэй урьдчилсан шатанд оноолт таарсан Филиппин 152 дугаар байрт бичигджээ. Нэг ёсондоо бид 150-200 дугаар байрт яваа багуудтай тоглох юм. Энэ бол хожиж болохгүй багууд биш билээ.

AFC Challenge cup-т түрүүлсэн баг 2015 онд Азийн цомын шигшээ тэмцээнд шууд оролцох эрхээ авах юм. Өмнө нь Тажикистан, Энэтхэг, БНАСАУ AFC Challenge cup-т түрүүлж  байлаа.

Манайхны хувьд AFC Challenge cup-д түрүүлнэ гэж дуугарах нь одоохондоо ахдах ч гэлээ энэ тэмцээний хэсгийн тоглолтод орсноор хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ  таниулах юм. Мөн өрсөлдөгч багуудынхаа чансааг мэдэрч, өөрсдийнхөө хүчийг таних боломжтой. Тэрнээс хоёр жилдээ нэг удаа AFC Challenge cup-ийн урьдчилсан тоглолтод гадаадын ганц шигшээ багтай тоглосон хэвээрээ явбал Монгол улсад хөлбөмбөгийн түвшин 00 зааж байна л гэсэн үг. Хөвгүүд, залуус хөлбөмбөгт дурлаж, телевизээр нь Европын шилдэг таван лигийн тоглолтуудыг алдалгүй цацдаг болсон энэ үед харийн тоглогчдыг харж, хөгжөөн дэмжих бус эх орондоо хөлбөмбөгөө хөгжүүлэхэд анхаарах цаг болжээ. Ялангуяа Филиппинтэй хийх энэ удаагийн тоглолт ойрын хоёр жилдээ Монголын хөлбөмбөгийн нүүр царайг тахална. Тиймээс бид хичээх ёстой. Миний бодлоор хөлбөмбөг сонирхдог төрийн түшээд, бизнес эрхлэгчид энэхүү тоглолтыг онцгой анхааралдаа авч, хаан спортод Хаан Чингисийн удам хэрхэн хандаж байгааг харуулах цаг болсон шиг. Хэрвээ Монголын шигшээ баг Филиппинийг хожиж AFC Challenge cup-ийн хэсгийн тоглолтод үлдэж чадвал шигшээ багийнхаа тоглогч бүртээ ядаж 500 мянган төгрөгийн урамшуулал амлах уриалга гаргаж байна. Тэд Монголын хөлбөмбөгийг шинэ шатанд гаргаж байхад бид яагаад сарын цалингаар шагнаж болохгүй гэж.

Филиппинийхэн манай шигшээ багийг хүлээж авахдаа хуучин стадионоо шинэчлэн, гэрэлтүүлгээ үлэмж сайжруулж, ихээхэн хэмжээний мөнгө хаясны зэрэгцээ 15000 хүний суудалтай стадионд нь 18000 хүн цуглаж сүр дуулиантай явдал болсон. Хөлбөмбөг сонирхдог, Монголоо гэдэг хүн бүхнийг энэ уриалгыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Энэ нь зөвхөн хэдэн төгрөгийн асуудал биш Монголынхоо төлөө хийсэн алхам болох учиртай. Хэдий болтол “Монголд багийн спорт хөгжихгүй” гэсэн тамын тогооны үлгэрээ ярих вэ Монголын шигшээ багийнхаа тоглолтын үеэр бүгдээрээ нэгдэн, зохион байгуулалттайгаар хөгжөөн дэмжихийг уриалж байна. Өрөөлийн биш өөрсдийнхөө хөлбөмбөгийг дэмжиж, гадаадын аль нэгэн багийн биш Монголынхоо шигшээ багийн хөгжөөн дэмжигч байцгаая.

GD Star Rating
loading...
Филиппинийг хожвол Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч бүртээ 500 мянган төгрөгийн урамшуулал олгохыг уриалж байна, 9.4 out of 10 based on 30 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

21 Сэтгэгдэл

  1. Ul-medeh says:

    tegeed ene money-g hen gargana gej………… MFF-d Ganboldiin tansaglalaas iluuchleh money- baigaamuu?

    GD Star Rating
    loading...
  2. red devils says:

    GOY niitlel bna
    http://batzaya.niitlelch.mn/content/2851.shtml
    ene link ruu orood unshaarai bugdeeree 3.15nd undesnii shigshee bagaa ochij demjetsgeey. amjilt mongol challenge cup-ed oroh yostoi shuu!!!

    GD Star Rating
    loading...
  3. Jerry says:

    Yag zuv hulbumbugt hairtai bas durtai biznesmen humuus gargaj bolno shde hamtarch bgad, bur 1 say iig ugsun ch yaadiin

    GD Star Rating
    loading...
  4. Batka says:

    Saihan sanaachlaga bna tamirchdaa uramshuulah heregtei!!!
    Manai tamirchid sanhuudee sanaa zovohgui bol amjilt gargaj bgaa n unen.

    GD Star Rating
    loading...
  5. kobo says:

    tegeel uramgui shdee umsgul ni ch oldohgui demjeed l bdag ali 2000 onoos hoishl mgl-d bolson buh togloltig l uzsen. holbombogiin holboo oorsdoonho rec bas undesnii shigshee bagiin huvtsas ntr-ee gaduur zaruulah yum hih ku bol hogjil gedgiig ch bas sain medku l

    GD Star Rating
    loading...
  6. gogo mongoliin shigshee uragshaa bugdeerei goy demjnee ter nohoduudiig bumbug avhad n orilj sandargaad mongol hun yamar bdgiig uzuulnee harin tamirchid maani beltgelee sain hgeerei ard tumniihee itgeliig aldaj bolohgui shuu harin ene SHIGSHEE BAGAA MUULJ BGA HUMUUS BITII YUM BICH!!

    GD Star Rating
    loading...
  7. Orosoo says:

    Өөрийн багийнхаа тоглотыг үзэж шигшээ багаа дэмжиж байгаагаа дуу хоолойгоорой ч гэсэн илэрхийлнэ. Шигшээ багаа хожино гэдэг итгэж байна.

    GD Star Rating
    loading...
  8. wowrld cup says:

    mungu end yamar hamaa bna setgeleeree toglono

    GD Star Rating
    loading...
  9. world cup says:

    biz

    GD Star Rating
    loading...
  10. mmmm says:

    400$? arai baga bishuu?

    GD Star Rating
    loading...
  11. seba says:

    bi ugaasaa MGL iin fan l dee

    GD Star Rating
    loading...
  12. kadafe` says:

    huue ulsuudaa. ene toglolt 3.15nd yarmagiin shine stadiond boloh uu. eswel nuguu 120d boloh uu

    GD Star Rating
    loading...
  13. Ихмандах says:

    Та яг одоо өөрөөсөө асуугаарай. Ямар баг дэмждэг вэ гээд. Челси, Барселона, Ман Ю, Ливерпүүл гээд явж өгнө. Ямар шигшээ баг дэмждэг вэ гэхээр Англи, Герман, Бразил гэж хариулах юм. Үгүй ээ бид Монголыг дэмждэг, Хөх Чононуудаа дэмждэг гэж хэлж суръя. Одооноос эхэлж бид гадаадын багийг 2-т тавьж, Монголоо НЭГТ тавьцгаая. Яаж дэмждэгээ харуулъя. Монголчууд эвлэлдэн нэгдэцгээе. Та нар минь хожих эсэх нь хамаа алга. Хожих үед нь ертөнцийг доргитол уухайлж, хожигдох үед нь урмаар тэтгэж дуулцгааж байя!!! Үргэлж сэтгэл зүрхээрээ хамт… ХӨХ ЧОНОНУУД МИНЬ УРАГШАА !!!

    GD Star Rating
    loading...
  14. red says:

    зүйтэй. Дэмжиж байна. Бүр тоглогч тус бүрийг 1000$, гоол оруулсан тоглогч бүрийг нэмж 1000$ өгөх хэрэгтэй. Яагаад болохгүй гэж үүнээс ч илүүг ч өгсөн яадаг юм.

    GD Star Rating
    loading...
  15. 122 says:

    Mori Ganboldoos garguul Ter muu novsh holboonii munguur pokerdool yavdag l yum bnleeshd

    GD Star Rating
    loading...
  16. blue wolves says:

    buh demjej bga humuusdee chin setgeleeseee bayarllaa bid buhen buh setgel zurh buh chadlaaraa ta nariinhaa tuluu mongoliinhoo tuluu togloh bolnooo

    GD Star Rating
    loading...
  17. narmai says:

    http://footbol.blogspot.com/

    GD Star Rating
    loading...
  18. muunuu says:

    mgliin bagtaa amjilt husii

    GD Star Rating
    loading...
  19. hulbumbug says:

    bi bagadaa 24-r surguuliin ard zunduu toglodog bailaa
    goyo togloom.gehdee ene sportod mgl chuud neeh shuteed uheed bh sport bish gej boddog.zugeer buh buudlaga gehe met ee l saihan alt mungu avaad huchee gaihuulaad yavbal deer.1-d ene chin bagiin sport.manaih tsuunh hun amtai.usreed myangan huuhed 5-10 aaraa taltsaad toglono.2-t manaih uchnuun mungu zaraad adagaasaa 100-d l ochno.no point.yahav uzeh durtai zav ihtei ni tv-ee uzeed gadaad heden nuhudiin ner tseejileed suuna biz.nadad bol jishee ni cola hamgiin ih zaragddag undaanii hamgiin tom company gesen statistic haraad cola hamgiin saihan undaa gesentei agaar neg sangdahiin.mgl doo tsever buteegdehuun boloh airagaa uugaad suuval hojil boloh bh

    GD Star Rating
    loading...
  20. gardi says:

    500 мянган төгрөгийг хаанаас гаргая гэж уриалаад байгаа юм вэ?
    Хэн өгөх юм вэ? Улс өгөх юм уу? Ойлгохгуй байнаа! Уул нь санаа нь
    зөв юм.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: