Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » “Арсенал” “Лейтон Ориент”-тэй тэнцлээ

GD Star Rating
loading...


Хэдхэн хоногийн өмнө Испанийн “Барселона”-г буулган авсан “Арсенал” нэгдүгээр лиг буюу дээрээсээ гурав дахь лигийн “Лейтон Ориент” багтай Английн цомын тавдугаар шатанд таарч,  талбайд нь хожиж чадалгүй, 1:1-ээр тэнцлээ. Хэдийгээр Томаш Росицки мөргөж эхний гоолыг хийсэн ч “Ориент”-ийн франц довтлогч Жонатан Теуе Киран Гиббсыг амархан хуурч Альмуниагийн хоёр хөлийнх нь дундуур хялбархан гоол хийснээр тоог тэнцүүллээ. Ингэснээр гуравдугаар сарын 2-нд “Эмирейтс” стадионд нэмэлт тоглолт хийх болов. Энэ хоёр багийн хожсон нь “Манчестер Юнайтед”-тай дараагийн шатанд тоглоно.

Харин дөрөвдүгээр шатны нэмэлт тоглолтоо хийсэн “Манчестер Сити” “Ноттс Каунти”-г талбай дээрээ бут ниргэлээ. Тевес, Жеко, Ричардс нар тус бүр нэг гоол оруулсан бол Патрик Виейра дубль хийсэн байна. Мөн Английн цомын тавдугаар шатыг “Болтон” давлаа. Тэд “Фулхэм”-ийг талбайд нь Класничийн нэг гоолоор хожлоо.

“Лейтон Ориент” — “Арсенал” 1:1

“Лейтон Ориент”: Жонс, Кроу (Кэролл 46), Форбс, Чорли, Винг, Доусон, Кокс, Смит, Даниэльс, Ревелл (Мпоку 84), Макглейш (Теуе 63)

“Арсенал”: Альмуния, Скиллачи, Санья, Гиббс, Микель, Росицки, Аршавин, Сонг, Денилсон, Бендтнер, Шамах

Гоол: Теуе 88 – Росицки 53

Шар хуудас: Винг 82 – Денилсон 60

Шүүгч: Френд. Лондон. “Брисбен Роуд”

GD Star Rating
loading...
“Арсенал” “Лейтон Ориент”-тэй тэнцлээ, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Энэ улиралд покер хийх найдлага, боломж бололцоо бүрэн дүүрэн байгаа. “Их буучид”-даа амжилт хүсье!

    GD Star Rating
    loading...
  2. Ganaa says:

    Archaagui yumaa. Iim bagiig zugeer zuil duusgadag gazar shde. Uursduduu ch lai huraagaad arai l bishee.

    GD Star Rating
    loading...
  3. M says:

    хожсон бол зүгээр байхгүй юу. өөрсдөдөө лай хураагаад. тоглолтын хуваарь шахуу байхад чинь. 3/8 хүртэл 3-4 хоногийн завсарлагатайгаар 4 тоглолт хүлээж байна. Карлинг кап-ын финал, ФА капд энэний хариу тоглолт, Стокийн ширүүн хамгаалагч нар, Сандерлэнд гээд гэцүү тоглолтууд байна шд. бүгд Лондонд гэхээр гайгүй л юм. Сандерландийг л хагас сэлгээгээрээ нухчих хэрэгтэй байна даа. тэгэхгүй бол Камп ноуд эвгүй тоглолт хүлээж байгаа шүү дээ. 3/8 нд барсагаас Пике, Вальдэз, Шави, Пуёол тоглохгүй гэж бодохоор л…

    GD Star Rating
    loading...
  4. Ganbaa says:

    Английн Фантази пример лиг тоглодог менежерүүдийн анхаарарлд !!!
    Английн пример лигийн 28-38 р тойргийн хооронд Фантази тоглож багаа өрсөлдүүлэн ялагч болсоноор Английн дуртай багийнхаа Jersey болон мөнгөн шагналын эзэн болох боломж бий боллоо.
    Дэлгэрэнгүй мэдээллийг http://1000mn.blogspot.com/ Утас: 9308-8250

    GD Star Rating
    loading...
  5. ganbaatar says:

    ter ganaa zaildaa terte tergu hojood tanai manu g but nirgene zaaaaaaaaaa

    GD Star Rating
    loading...
  6. davka says:

    2 -r bagaaraa tolgoson yum chin argagui shde. talbai deeree hojih ni todorhoi

    GD Star Rating
    loading...
  7. davaa says:

    Arsenal sain bga. odoo barsolan-g but nirgeh heregtei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: