Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид, Ярилцлага » Криштиано Роналдо: Найз нар минь тэгж байхад танихгүй хүмүүс аргагүй шүү дээ

GD Star Rating
loading...

Орчин үеийн хөлбөмбөгт Криштиано Роналдо шиг хууралттай, хурдтай, хүчтэй цохилттой, толгойгоороо сайн тоглодог хөлбөмбөгчийг олоход хэцүү. Мадридын “Реал”-ын гол нүүр царай болсон Криштиано Роналдогийн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр өнөө орой “Лион”-ы эсрэг хэрхэн тоглох, Мессигийн тухай, хүүгийнхээ тухай гээд олон асуултад хариулжээ.

-         Улирлын эхэнд таныг “амиа” тоглолоо гэж шүүмжилж байсан. Гэтэл та одоо хоёр тоглолт дараалан гоол хийгээгүй байхад багийн тоглолт хийлээ гэж сайшаах болжээ…

-         Бусдын шүүмжлэлийн тухай байнга бодоод байвал амьдрах боломж олдохгүй. Өөрийнхөө тухай, хөлбөмбөгийн тухай л сайн бодох хэрэгтэй. Тэгээд ч би тоглолтын маргааш радио, телевизээр юу ярихыг чагнах гэж хөлбөмбөг тоглоогүй. Намайг шүүмжилж буй эсэхээс үл шалтгаалан тоглосоор байх болно.

-         Криштиано Роналдо урьдынхаасаа өөрчлөгдөж багийн төлөө тоглох болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?

-         “Мадрид” ганцхан тоглогчоос хамаарна гэж үгүй. Ганцхан тоглогчоос хамаарч байвал муугийн дохио. Манайх сайн бүрэлдэхүүнтэй, би тоглолт бүртээ багтаа хэрэгтэй зүйл л хийхийг эрмэлздэг. Дасгалжуулагч миний хаана илүү сайн тоглох боломжтой зааж өгдөг. Үнэхээр сайн тоглож байх үед би өөрөө, гэр бүлийнхэн маань хөгжөөн дэмжигчид ч бүгд сэтгэл хангалуун байдаг.

-         Таныг одоо хөлбөмбөгийн оргил үедээ ирсэн гэж хэлж болох уу?

-         Тийм ээ, тэгж хэлж болно. Би тэгш тоглохыг эрмэлзэж байна. Хэдийгээр би сайн тоглож байгаа ч том ялалт хүрээгүй л явна. Ирээдүйд олон цом гардана гэж найдья.

-         Та үргэлж тоглолтын аль нэг талаа сайжруулна гэж ярьдаг. Одоо танд сайжруулах тал үлдсэн үү?

-         Хэрвээ өөрийгөө бүхнийг чаддаг, мэддэг гэж бодвол тэр хүн дахиад юунд ч хүрэхгүй. Үргэлж тэмүүлэх, зорих зүйл байх ёстой. 18 настайдаа хийж байсан бүхнээ би одоо ч хийж байгаа. Тиймээс одоо ч төгс тоглогч болохыг хичээж, бэлтгэлээ шаргуу хийдэг. Урьдынхаасаа арай хэрсүү тоглогч болсон нь үнэн. Туршлага суугаад ирэхээр тоглолт тогтвортой болоод талбай дээр ч харьцангуй тайван тоглож эхлэх юм. Би тоглолт бүрт шинэ зүйл сурахыг хүсдэг.

-         Та улирал эхэлсээр 24 гоол оруулаад байна. Уго Санчес, Тельмо Сарра нарын 39 гоол оруулсан дээд амжилт танд юу бодогдуулдаг вэ?

-         Би энэ дээд амжилтыг эвдэхийн тулд өөрийгөө хүчлээгүй. Би багтаа л ялалт авчрахыг зорьж байна. “Мадрид” хоёр улирлын турш нэг ч цомгүй үлдэхийг би тэвчих ёсгүй. Харин бусад нь бол надад тийм чухал биш ээ.

-         Өдөр ирэх тусам “Реал Мадрид”-ын эсрэг уур амьсгал ширүүссэр байгааг та юу гэж үзэж байна вэ?

-         Биднийг аль нэг хотод очиход хүмүүс их халуун дулаанаар хүлээн авдаг хэрнээ талбайд гарах бүрийд байдал улам л хурцдаж байна. Бүгд л шүгэлдээд, доромжилж хашгираад л… Хүмүүс яагаад ингэх болсныг би бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй нь… Үүнтэй эвлэрэх л ёстой юм шиг байна. Хөлбөмбөгт атаархал байдаг гэдгийг бид мэднэ. Олон баг бидний оронд байхыг хүсч буй. “Осасуна”-тай тоглож байхад талбайд хоёр дахь бөмбөгийг байн байн гаргаж хаяж байсан. Үүнийг манай дасгалжуулагч “Энэ бол эндэхийн тоглогчид бүгдээрээ “Мадрид”-д тоглохыг хүсдгийн илэрхийлэл” гэж тайлбарласныг би үнэн үг гэж боддог. Цэнгэлдэхэд цугласан хүмүүс биднийг яагаад сайн тоглоод байгааг ойлгохгүй, дургүйцлээ илэрхийлдэг. Ингэх тусам нь бид сайн тоглож, иймэрхүү явдалтай тулгарахад бэлэн байх ёстой.

-         Сүүлийн хоёр сар та айлын талбайд тоглохдоо яг л төмөр хүн шиг байж, хөгжөөн дэмжигчдийн дургүйцэл, доромжлолыг огт ажраагүй юм шиг явж чадсан…

-         Өрсөлдөгч багийн хөгжөөн дэмжигч юу ч гэж хашгирч, ямар ч плакат барьсан би сайн л тоглох хэрэгтэй. Миний тоглолтыг үзэхийг хүсдэг хүмүүс харна биз. Үзэхийг хүсдэггүй нь гэртээ үлдэнэ л биз. Би төмөр хүн биш ч гэсэн тэвчих ёстой гэдгийг ойлгодог. Зурагтын ард суугаад биеэ барих хэрэгтэй хэмээн зааж зааварлах, цэцэрхэх амархан. Харин цэнгэлдэхэд чамайг, танай гэр бүлийнхнийг доромжилсон үг сонсоод дуугүй гүйж явах амаргүй л байдаг. Би өөрийгөө хянаж, хүмүүс доромжлуулах тусам улам тайван сайн тоглохыг хичээдэг.

-         Таныг хөлбөмбөгчид нь байнга дэгээдэж, хөгжөөн дэмжигчид нь үргэлж доромжилдог Испанийн лигийг орхиод явчихыг хүсдэггүй гэж үү?

-         Зарим үед бухимдаж, дэмий зүйл бодохыг алийг тэр гэхэв дээ. Гэхдээ би сэтгэлзүйн хувьд тун тогтвортой байж, нөхцөл байдлаас өөрийн төсөөллөөрөө гардаг. Заримдаа ч хайртай хүмүүсээ доромжлуулж байхаар явчихья гэж бодох нь бий. Энэ нь яалт ч үгүй хөлбөмбөгийн нэг тал болохоор би Испанид жаргалтай байдаг л гэж хэлнэ. Мадридад намайг их хайрлаж, дэмждэг.

-         Таныг Мессигээс хавьгүй олон удаа дэгээдээд байх шиг харагддаг. Үүнийг та зөвшөөрөх үү?

-         Хэнийг дэгээддэг тухай яриа үүсгэмээргүй байна. Хөндлөнгөөс ажиглаж, тайлбарлаж буй сэтгүүлч та бүхэнд илүү тод харагддаг байх. Хэрвээ би бодлоо хэлчихвэл дахиад л дэмий шуугиан дэгдэж, бөөн яриа болно. Тэгэхээр би дуугүй өнгөрье. Хэрвээ камер, диктофоноо унтраачихвал би энэ талаар ярьж, та миний хэлснийг хүлээн зөвшөөрөх л байх. Намайг л дэгээдэх гэж талбайд гардаггүй гэж би бодож байна. Тэд ажлаа аль болох сайн хийх л гэж гардаг байх. Ирээдүйд бүх зүйл сайн сайхан болох биз дээ.

-         Таныг гутаан доромжилж буй стадионуудад хэзээ нэгэн цагт таныг дэмжсэн уухай хадна гэж мөрөөддөг үү?

-         Тийм ээ, ингэж мөрөөддөг. Гэхдээ хүмүүст алга ташихаасаа шүгэлдэх нь илүү амар байдаг байх. Заримдаа би үнэхээр сайн тоглоход найз нар энгийн л тоглолт байлаа гэдэг. Гэтэл би үнэхээр сайн тоглосон гэдгээ өөрөө мэдэрчихсэн байдаг. Найз нар маань ингэж хэлж байхад намайг танихгүй хүмүүс тэгэх нь аргагүй шүү дээ! Би ингэж, тэгж тоглох ёстой гэсэн бусдын заавраар ажиллаад байдаггүй. Өөрийнхөө мэдрэмжээр тоглож, алдаа хийж буй газраа ч мэддэг.

-         Моуриньо ирсэнээр тань руу шүүмжлэлийн галаар тургих нь цөөрсөн үү?

-         Тэгэлгүй яахав. Моуриньог ирсэнд би их баяртай байгаа. Үнэхээр шинэ дасгалжуулагч ирсэнээр над руу чиглэх шүүмжлэл багассан. Моуриньо юу ярьж, юу хийхээ мэддэг. Олон хүнд энэ нь таалагддагүй байх л даа. Тэр зүгээр бодсноо ярьчихдаг хүн. Бид хамтдаа амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг.

-         Хэдхэн долоо хоногийн өмнө л “Барселона” аварга болох нь тодорхой гэж ярьж байлаа. Гэтэл “Мадрид” тэдэнтэй дахиад ойртоод ирчихлээ. Танай багт үргэлж өрсөлдөөнийг хурцтдаг ямар чанар байна вэ?

-         Эцсийн мөч хүртэл л тэмцэх хэрэгтэй. Эцсийн мөчид юу ч тохиолдож болно. “Спортинг”-той “Барса” тоглохдоо тоглолтын 70 хувьд нь бөмбөг “барьсан” ч ганц гоол оруулсан. Өчигдөр “Атлетик”-тай тоглохдоо тэд хичнээн хүнд байдалд оров. Энэ нь хөлбөмбөг үнэхээр амаргүй гэдгийг л харуулаад байгаа юм. Бид аварга болох боломжтой. Бидний хооронд долоон онооны зөрүү байсан бол одоо тав болчихлоо. Ирэх долоо хоногт онооны зөрүү дахиад багасах ч юм билүү, хэн мэдэхэв.

-         Таныг багийнхаа хэн нэгэнтэй маргалдсан гэж дуулсан…

-         Их сонирхолтой асуулт юм. Намайг сайн тоглоод ирэхээр хүн бүр л ямар нэг өө олох гэж хичээх юм. Португалд бас яг ийм байсан. Икертэй намайг муудалцсан ч гэх шиг. Хаанаас ийм хов жив гардгийг ойлгохгүй юм. Икер намайг хөгжөөн дэмжигчидтэй эелдэг харилцахыг зөвлөсөн ч гэх шиг. Энэ худал мэдээллүүд миний уурыг бардаг. Худал юм бичилгүйгээр мөнгө олчихож болдоггүй юм байх даа. Надад ийм зүйл ёстой таалагддаггүй. Хүмүүс үнэнийг мэдэх хэрэгтэй.

-         Үнэн гэж юу билээ?

-         Бурхны авралаар би багийнхантай маш сайн харилцаатай. Зарим нэгтэй нь илүү дотно харилцдаг гэдэг нь ойлгомжтой. Сургуульд ч ийм байсан. Ер нь хаана ч, хэн ч ийм л байдаг байх. Марсело, Пепе, Кака, Карвальо бид хэд илүү “зузаан”. Биднийг хэл маань илүү ойртуулдаг. Заримтай нь шигшээ багт байхын л танилууд. Серхио, Икер, Арбелоа, Алонсотой би сайхан харилцаатай. Надад муу юм хийсэн хүнийг л би үзэж чаддаггүй болохоос манай багийнхан надад муу ханддаггүй. Харин ч их тусалдаг. Манай баг их эвсэг. Ласс, Адебайор, Каримтай ч би тун сайхан харилцаатай.

-         Бэлтгэлийн дараа тоглогчид бөөнөөрөө ийш тийшээ явдаг уу?

-         Тийм ээ, заримдаа Вальдебебаст хооллодог. Заримдаа ресторан орно. Багийн португалчууд маань манай гэрт байнга зочилдог. Хоолоо идчихээд хэдүүлээ гадуур зугаална. Багаараа ч цугларч уулзах нь бий. Ер нь манай баг онцгой сайхан уур амьсгалтай.

-         2008 онд та “Барселона”-д ирэх боломжтой байсан ч “Мадрид”ыг сонгосон гэдэг үнэн үү?

-         Би үргэлж “Мадрид”-д тоглохыг мөрөөдсөөр ирсэн. Энэ багийн түүх, амжилт, өмсгөлийн өнгө гээд бүгдээрээ надад гайхалтай сайхан санагддаг. “Манчестер Юнайтед”-д очихоос өмнө ч би ийшээ л ирэхийг хүсч байсан. Дараа нь мөрөөдлөө биелүүлэх боломж олдсон. 2009 онд намайг олон баг зэрэг сонирхож, өөр тийш явчих тун дөхсөн ч эцэстээ “Мадрид”-аа л сонгосон.

-         Яг ямар багт очих дөхсөн гэж?

-         Энэ одоо чухал биш ээ. Хамгийн гол нь би одоо энд жаргалт байна. Энэ л миний байх ёстой газар.

-         Өнгөрсөн даваа гаригт “Мадрид”-д тоглож байсан таны амидаа Роналдо зодог тайлчихлаа…

-         Роналдо бүх цагийн үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Энэ мэдээг дуулаад сэтгэл их гонсойсон. Гайхалтай сайн хүн, сайхан хөлбөмбөгч. Зодог тайлсан нь үнэхээр харамсалтай. Тэр хэзээ хөлбөмбөгөө орхихоо өөрөө сайн мэдсэн байж таараа. Гайхалтай тоглолтоороо бидний урам зоригийг сэргээж, хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлж чадсан Роналдод өөрийнхөө болон үеийнхнийхээ өмнөөс талархлаа илэрхийлмээр байна.

-         Роналдо “Мадрид”-ын төлөө 177 тоглолтод гарч 104 гоол оруулсан. Харин та одоогоор 72 тоглолтод гарч 67 гоол хийгээд байна. Харьцангуй өндөр үзүүлэлт таны талд байна…

-         Хөлбөмбөгийн түүхэн дэх агуу тоглогчтой зүйрлүүлж байгаад би баяртай байна. Гэхдээ намайг сайн мэдэх хүмүүс статистик, хувийн амжилт хөөцөлдөөд явдаггүйг минь мэднэ.  Би 100 гоол хийсэн хэрнээ багаа том амжилтад хүргэж чадахгүй бол ямар ч үнэ цэнэгүй гоолууд болж хувирна. Түүхэнд гоол биш, амжилт, цом л үлддэг. Би багтаа том ялалт, цом авчрахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ хөгжөөн дэмжигчдэдээ хэлмээр байна.

-         Германд тоглож буй Раулийн талаар та юу хэлэх вэ?

-         Рауль бол дэлхийд өөрийгөө таниуулсан үлгэр жишээ хөлбөмбөгч. Тэр жинхэнэ аваргын одод төрсөн хүн. “Шальке”-д үнэхээр сайн тоглож байгаад би баярлаж байгаа. “Валенси”-д оруулсан гоолыг нь хараад бахдах сэтгэл төрсөн. Ахлагчдаа амжилт хүсэн ерөөе.

-         Та Аваргуудын лигийн арав дахь цом, “Алтан бөмбөг” хоёрын алийг илүүд үзэх вэ?

-         Арав дахь цом. Хэрвээ баг нь Аваргуудын лигт түрүүлбэл “Алтан бөмбөг” хүртэх магадлал их болно шүү дээ. Бид бүтэн жилийн турш энэ цомын төлөө бэлтгэл хийж, талбайд гарч байна.

-         Тун эвгүй өрсөлдөгч гэгддэг “Лион”-ыг хожих боломж хэр их байна вэ?

-         Бурхан ивээх юм бол энэ жил бид хожих байлгүй дээ. Өнгөрсөн улиралд тэднийг хожих тун дөхсөн. Дасгалжуулагч маань их туршлагатай хүн болохоор багаа хэрхэн удирдахаа сайн мэдэж байгаа. Бид “Лион” бол Аваргуудын лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гэсэн сэтгэхүйтэйгээр талбайд гарна. Энэ жил 1/8 шигшээ тоглолтын босгыг давна гэдэгтээ итгэлтэй байна.

-         Та “Мадрид”-ыг Аваргуудын лигт түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг гэж бодож байна уу?

-         Тэгэлгүй яахав. Бид том ялалтаар бүр цангаж гүйцлээ. Багийнхан маань “Уэмбли”-д тоглохыг хүсч байна. Манай баг үнэхээр хүчтэй болохоор бид түрүүлэх магадлалтай. Шилдэг хөлбөмбөгчдийг эгнээндээ элсүүлсэн дэлхийн хамгийн баян баг ялах л учиртай.

-         “Арсенал” “Барселона”-г Аваргуудын лигээс мулталж дөнгөх болов уу?

-         Лондонд нээлттэй, сайхан тоглолт болсон. “Арсенал” үнэхээр сайн тоглосон ч “Барселона” маш хүчтэй баг. Би хариу тоглолтыг нь “”Камп Ноу”-д очиж үзэхийг хүсч байгаа. Тэнд юу болохыг хамтдаа харцгаая.

-         Хави, Иньеста хоёртой хамт тоглодог болохоороо Месси дэлхийн шилдэг болоод байна уу?

-         Тэд түүнд тусалж байгаа нь үнэн. Месси ч тэд маш чухал гэдгийг ойлгодог байх. Тэгээд ч тэр хоёр Европ, Дэлхийн аваргад түрүүлчихсэн. Тэд бол дунд зэргийн тоглогчид биш агуу авьяастнууд. Месси гайхалтай ч гэсэн өнөөдөр Хави, Иньеста хоёр “Барселона”-д түүнээс дутуугүй чухал тоглогчид. Надад бас Педрогийн тоглолт их таалагддаг юм.

-         Криштиано Роналдо, Месси хоёр нэг багт байсан бол хэрхэн тоглох бол?

-         Мэдэхгүй юм даа. Ямар ч байсан PlayStation-д бол муугүй хамтраад тоглочихдог юм билээ. Бодит амьдрал дээр ч муугүй л байх (инээв).

-         Мадридад хагас жил амьдрахад ямархуу байна даа?

-         Мадрид гэдэг бол таван одтой зочид буудал л гэсэн үг. Энд их сайхан. Гэр бүл маань ч сэтгэл хангалуун. Уур амьсгал сайхантай. Өдөр бүр нар гараад л. Мадрид сайхан хот.

-         Тэгвэл энд бүрэн суурьших юм биш үү?

-         Болох л юм. Одоо би зодог тайлж буй бол энд үлдэх л байлаа. Гэхдээ үүнийг би ганцаараа шийдэхгүй. Ойр дотны минь хүмүүсийн хүсэл бас их чухал. Асуудлын тавин хувийг нь би шийднэ гэж бодвол энд л үлдэнэ.

-         Аав болсон нь таныг их өөрчилсөн үү?

-         Тэгэлгүй яахав. Хүүхдээсээ болоод ажлаа орхиогүй ч гэсэн амьдралыг минь их өөрчилсөн. Хүүтэй болсныхоо дараа би амьдралыг өөрөөр харах болсон. Хүүхэдтэй болох мөрөөдөл минь биелсэнд би жаргалтай байгаа. Хүү минь гурав, дөрвөн нас хүрэхээр тоглолтондоо дагуулж явна аа.

-         Гэнэт та кинонд тогломоор санагдаад эхэлбэл яах вэ?

-         Одоо бол үгүй ээ, ирээдүйд бол болох юм. Би бусдын бодлыг дагаж өөрийнхөө амьдралыг өөрчлөхгүй. Мэргэжлийн хөлбөмбөгчний замыг сонгосон бол үүнийхээ үр шимийг бүрэн харах хэрэгтэй. Заримдаа бэрхшээлтэй үе таардаг ч гэсэн бүх зүйлийг сайн сайхан болно гэдэгт итгэдэг.

-         Хувийн амьдралаа золиослож амжилтын төлөө зүтгэх хэрэгтэй гэж үү?

-         Хэрэгтэй байлгүй яахав. Бид одоо сайн цалинтай ажил хийж, сайхан амьдарч байна. Би ийм амьдралыг их мөрөөддөг байлаа.

-         Та эцгийгээ ингэж амьдраасай гэж бас хүсдэг байсан уу?

-         Тийм ээ. Хэдийгээр аав минь биеэрээ дэргэд байхгүй ч гэсэн зүрх сэтгэлээрээ үргэлж надтай байдаг гэж би боддог. Аз жаргал, зовлон гунигийн үед үргэлж дэргэд минь байдаг. Дандаа л хажууд байгаа юм шиг санагддаг.

-         Таны ээж нэг удаа “Мадрид”-ын футболкаг хүү минь өмсөөгүй байхад үхэж болохгүй гэж хэлсэн гэдэг…

-         “Мадрид”-д ирсэний гол хүчин зүйлийн нэг нь ээжийн минь энэ хүсэл байсан юм. Тэр хөлбөмбөгт дуртай, намайг “Реал”-ын футболкатай харахыг их хүсдэг. Одоо ээж минь миний нэг ч тоглолтыг алгасалгүй үздэг.

-         Моуриньо “Мадрид”-д идээшиж байна гэсэн нь зөвүү “Мадрид” Моуриньод идээшиж байна гэсэн нь дээр үү?

-         Аль аль нь л.  Багийн ерөнхийлөгч түүнийг урихдаа хэн бэ гэдгийг нь сайн мэдэж байсан. Тэр бол “Мадрид”-д хамгийн тохирсон дасгалжуулагч. Би түүнийг ирсэнд баяртай байгаа. Манай багийнхан бүгдээрээ ингэж хэлэх байх.

-         Та Вальданотой ямархуу харилцаатай вэ?

-         Би юу? Сайн! Вальдано надад их таалагддаг. Надад муу юм юу ч хийгээгүй. Надад муу юм хийгээгүй хүнд би муу хандахгүй. Вальдано надтай үргэлж сайхан харилцдаг.

-         Флорентинотой та ямар харилцаатай вэ?

-         Багийн ерөнхийлөгч хувцас солих өрөөнд орж ирээд бүгдтэй гар барьж, мэндэлдэг. Тэр хөлбөмбөгт их дуртай, багийнхаа амжилтын төлөө үргэлж санаа зовнидог. Манай багийн ерөнхийлөгч маш сайн хүн.

-         Сүүлийн асуултаа тавья. Адебайор яаж дандаа инээмсэглээд байж чаддаг байна аа?

-         Тийм л хүн байхгүй юу. Үргэлж л инээмсэглэдэг. Зарим хүмүүс намайг талбайн гадна их чухал царайтай, гомдсон төрхтэй гэдэг. Гэтэл Адебайор бид хоёр өөр зан авиртай л байхгүй юу. Тэр их хөгжилтэй, их нийтэч. Бид түүнийг маш сайхан хүлээж авсан. Ийм довтлогчтой хамт тоглох сайхан хэрэг. Гэхдээ Игуаин, Бензематай тоглох ч бас л сайхан.

GD Star Rating
loading...
Криштиано Роналдо: Найз нар минь тэгж байхад танихгүй хүмүүс аргагүй шүү дээ, 9.9 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

24 Сэтгэгдэл

  1. tulga says:

    saihan niitlel bna. ene ch olon holbombogchidiin ataarhal bolson zaluudaa. messi bol yah arggv inesta xavi nariin tuslamjtai. sain toglot vzvvlj bgashde . harin ronaldo bol zovhon bor zvrheere goal hiij bga hvn . amjilt

    GD Star Rating
    loading...
  2. Jerry says:

    Bayarlalaa…

    GD Star Rating
    loading...
  3. tamira says:

    tulgiin helsen ununldee anh kaka ronaldo geedl humuus ih huvaagddag bsan odoo hen ni iluu gedgiig hun bolgon harj zuvshuursun bh. Harin messigiin huvid gevel aguu aguu aguu ….gehdee Hernandes Reald bsan bol Ronaldoch bas tiim aguu bish gehed yadaj hamgiin oir duhuj ochih hulbumbugchin yum gej l bodogdoj bndaa.

    GD Star Rating
    loading...
  4. Turuu says:

    Ronaldo Messi-d ataarhaad baigaa yum bishuu ain…

    Messi-giin assistiig toolvol Ronaldo-goos hed dahin iluu baidag.

    GD Star Rating
    loading...
  5. ss says:

    CR, MESSI 2 ene tsag ueiin aguu 2 doo ur chadvariin huvid bol hen n heneesee iluu garahgui baih shu..!!! dajgui saihan yariltslaga bolj de thanks

    GD Star Rating
    loading...
  6. ЭНДИ says:

    Сайхан орчуулжээ. Амжилт хүсье. Ямар нэгэн юмнаас өө хайж явдаг хүмүүс тэр үгээ залгиад дуугүй өнгөрчхөж сурвал сайхан л байна. Энэ залуу өөрийнхөөрөө л түүхээ бичиж яваа. Бүгд л өөр өөрийн гэсэн хувь тавилантай. К.Р бол хөлбөмбөгийн давтагдашгүй үзэгдлүүдийн нэгэн. Улам их амжилт хүсье. Орчуулагчид хандаж хэлэхэд сайхан орчуулжээ найз аа. Энэ мэт олон сайн, сайхан орчуулга хийгээрэй

    GD Star Rating
    loading...
  7. A says:

    Янзтай сайхан ярилцлага болжээ. Баярлалаа…

    GD Star Rating
    loading...
  8. barca fan says:

    hm messi xavi iniesta 2iin achaar l goolddog geh ym yasn sonin humuus ve Messi Xavigaas iluu assisttai bgashde tgle ch ronaldo chin yagd bagan 1aarhna guigeed gooldood bgamu erguu ym ih bichnee taanuus

    GD Star Rating
    loading...
  9. uka says:

    Маш сайхан ярилцлага болжээ. К.Роналду-даа улам их амжилтыг л хүсье даа.
    Миний хувьд Роналду, Месси хоёрыг хоёуланг нь шүтэж, хүндэтгэж явдаг шүү. Одоо үеийн дэлхийн хамгийн шилдэг хоёр гэдэгтээ итгэлтэй байдаг.

    GD Star Rating
    loading...
  10. KAA says:

    Very nice man…good job

    GD Star Rating
    loading...
  11. Luun says:

    Goyo yariltslaga bn

    GD Star Rating
    loading...
  12. kobo says:

    ene yostoi goy ronaldo holbombogchin bolchjee. harin aaviinh ni tuhaid bas joohon orovdmoorl yum Real-iin jersey-g omshiig ni harj chadagui. za za unuu oroi Real maani lioniig shaachaad getree irne gedegt ni itgeltei bna Uragshaa ronaldo uragshaa real

    GD Star Rating
    loading...
  13. t1 sda min chi yag yu ve real geheree ustei tolgoi ni arzaigaad nz ohinoo shaaj chaddaggui yum uu muu bandi chin. zuger hunii yariltslagiig unshaad setgegdlee uldeej chadku bnu alaa

    GD Star Rating
    loading...
  14. Ronaldo says:

    Ronaldo maani hat suujee.Er hun shig saihan yariltslaga ugsun bn.Minii huvid messi ronaldo 2g haritsuulval ronaldo l gene.tehde 2ula l aguu toglogchid shuudee

    GD Star Rating
    loading...
  15. Barca fan says:

    Saihan yariltslaga boljee. Realiin revaldaa amjilt husii
    Ronaldo Messi 2ula l aguu shde ali negiig n iluu geed yahiin be

    GD Star Rating
    loading...
  16. MaNu FaNaT says:

    sto goy yriltslag boljee messi aguu ch CR7 bur aguu

    GD Star Rating
    loading...
  17. fanzone says:

    Messi EPL-t ochood toglovol hench bishee.Cr7 haanach ochson jinhene adguus buh shinj bdag.Gehdee Cr7-d bi ataarhaj yavdagaldaa sda

    GD Star Rating
    loading...
  18. drogba says:

    messi ronaldo 2uulaa sain er ni sain toglogchid zondoo l bna shuudee xarin gol bagiinxantaigaa xer sain taarj toxirch xamtarch toglox l gedeg boloxoos bish ta nar torresiig yu gej xelexuu rooneyg yu gej xelexuu drogbag yu gej xelexuu muu xar azarga xaxa DROGBA bol jinken mangas shuude nadad unexeer taalagdadgiin

    GD Star Rating
    loading...
  19. Temka says:

    C.Ro saihan yariltslaga ugchee sain ch hulbumbugch messi-tei haritsuulah yum bol 2ulaa l shildeg toglogch yag uneniig helehed c.ro barcad messigiin orond toglodog bol yah bsan bol? gej bodoh heregtei baih messi assist ih ugsun geel bgan assist gedeg chin goal hiisen toglogchid damjuulalt uguhshdee yaj ch ugch bolno assist uguud super bolchihgui l bh barca gedeg bag bol guneesee sain toglodog, bairlal bur deer sain toglogchtoi olon jil hoorondoo toglotson bag messi tednii neg l bollhoor sain baigaa ronaldo shig zmaar ywsan bol unuudur iim bhgui l baih gehdee messi shildeg toglogch mini huwid second…

    GD Star Rating
    loading...
  20. Dreamer says:

    CR7 bas l neg domog bolno

    GD Star Rating
    loading...
  21. nj says:

    ih hashir boljee. Yarij helj baigaa ni ugee tsegneed l . Ih l buurunhiiljdee

    GD Star Rating
    loading...
  22. Soccer says:

    Ronaldogiin hajuud messi jijigdenee,ene bol unen bodit zuil shu amjilt husey

    GD Star Rating
    loading...
  23. Enkeah says:

    saihan bnaa saihan bna. Надад муу юм хийгээгүй хүнд би муу хандахгүй. ene heseg taalgdahgui bnaa.. humuus sanaandgui muuhai handah ued tegeed yaah bolj bnaa. Bi law ene zuli deer sanaa niilehgui bna. Jisheen n neg toglogch hojigdoodch yum muuhai handuul tegeed uuchillahgui ter chigeerei bwl sain hereg bish l boluuu, zarimdaa yamrch hund yamr negen baidlaar muuhai handah tohioldol bdag shuudee. za hen medehew. yamrtai ch Ronaldog harah haraa maani uurchlugdluu.
    amjil man!
    :D

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: