Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Н.Төгсцогт УАШТ-ийг өнжинө

GD Star Rating
loading...

Энэ сарын сүүлээр эхлэх боксын насанд хүрэгчидын УАШТ-д гавьяат тамирчин Н.Төгсцогт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Дэлхийн боксын лигт хүч сорьж байгаа тэрээр энэ сарын 26-нд Сөүл хотод“Похан Посейдонс” багийн эсрэг  ээлжит тулаанаа хийх юм.

Түүний хүч сорьдог “Baku Fires” баг одоогоор Азийн бүсээ 25 оноотой тэргүүлж байгаа . Н.Төгсцогт WSB тэмцээнд хөл тавьснаасаа хойш хоёр тулаан хийж, хоёуланд нь ялалт байгуулаад байгаа билээ.

Өнгөрсөн жилийн насанд хүрэгчидын УАШТ-аас гавьяат тамирчин маань мөнгөн медаль зүүж байсан. Түрүү жилийн тэмцээнд   Э.Бадар-Ууган,  П.Сэрдамба,  У.Мөнх-Эрдэнэ зэрэг олимп, ДАШТ-ий алдартнууд маань оролцолгүй  өнжиж байсан.  Харин энэ жил Э.Бадар-Ууган оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа.

GD Star Rating
loading...
Н.Төгсцогт УАШТ-ийг өнжинө, 9.4 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: