loading...

Гурван жилийн өмнө сумогоос гутамшигтайгаар хөөгдсөн Оросын сумоч Ваконохо буюу Сослан Гаглоев даваа унаагаа наймаалцдаг 21 бөхийн нэрийг зарлахад бэлэн буйгаа Японы “Шюкан Хэндай” сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрээр марихуан хэрэглэсэн хэргээр сумогоос хөөгдөх үедээ хэд хэдэн сумоч “найраа” хийдэг тухай хальт дурссан удаатай. Гэвч удалгүй “Би худал ярьсан юм” хэмээн үгээ залгиж байсан билээ. Тэгвэл одоо эргээд “найраа”-чдыг илчлэхэд бэлэн болсноо зарлалаа.
Түүний ярьснаар бол 2007 онд өөрөө “найраа” хийж, бууж өгсөнийхөө төлөө чихрийн цуглуулганы хайрцаг дотор хийсэн 380 мянган иен авч байсан ажээ. Мөн энэхүү чихрийн цуглуулгыг зөөсөн этгээд ч “хөлийн хөлс” болгож 200 ам.доллар авдаг тусгай ханш аль хэдийнэ тогтчихсон байдаг тухай дурссан байна.
Үүнээс гадна түүнийг мэргэжлийн сумогийн дээд зиндаанд гарч ирсний дараа хурдан хугацаанд дээд хэсэгт хүрэхийг хүсч буй бол гурван сая иен төлөөд хэдэн даваа худалдаж авч болох тухай санал тавьж байсан гэжээ.
Ваканохогийн нэрлэхээр завдаж буй 21 бөхийн нэр дотор “найраа”-ны хэрэгт одоо хүртэл огт нэр нь дурьдаагүй 13 бөх байгаа гэнэ.
loading...




Ene ch estoi hunishgvi er bna daa. Iim 2-n hoorond nowshnuudiig yaltai bilee zailah morooroo zailahgvi olon yum soliorch yawah yum
loading...
xarin ch shudarga er baina
loading...
Энэ нөхөр чинь нэрлэчихсэн байна билээ. Харин нэрлэсэн бөхчүүд дотор нь нэг ч Монгол бөх байхгүй байна лээ.
loading...
http://www.inet.mn/?vfile=8&vmet_id=34836&vmet_main=1877
loading...
endees nersiig ni harj bolno
loading...