Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » “Копенгаген”-“Челси”-гийн тоглолтын өмнө

GD Star Rating
loading...

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:45-т Английн “Челси” Данийн “Копенгаген”-ы талбайд зочлон тоглоно. Данийн лигийн тэмцээн өвөл завсарлаж, хавраас эхэлдэг уламжлалтай. Тиймээс тэд зөвхөн “Челси”-д зориулан бэлтгэл хийх цаг хугацаа элбэг байсан. Харин “Челси”-гийн хувьд хэдхэн хоногийн өмнө Английн цомын тэмцээнд хожигдож, сэтгэлзүйн хувьд амаргүй байдалд орсон байж болох. “Челси”-гийн дасгалжуулагч Карло Анчелотти “Манай багт одоогоор өөрийнхөө түвшинд тоглож буй гурван л тоглогч байна. Энэ бол Чех, Иванович, Терри” гэж хэлсэн. Өвлийн наймааны дээд амжилтыг тогтоон “Ливерпуль”-ээс авсан Торрес Европын цомд тоглосон тул энэ тоглолтод оролцох эрхтэй. Харин нөгөө нэг шинэ тоглогч Давид Луис өнгөрөгч намар “Бенфика”-гийн төлөө Аваргуудын лигт тоглочихсон тул талбайд гарах эрхгүй юм.

Копенгагенд одоо -5-8 хэм хүйтэн байгаа юм байна. Энэ нь Английн багийнхныг багагүй айлгаж байгаа аж. Хэдийгээр Копенгагены стадион хаагддаг дээвэртэй ч энэ удаад хаахгүй байх магадлал өндөр гэнэ.

Хоёр баг өмнө нь 1998 онд Копенгагенд Цомтой багуудын цомын тэмцээний хоёрдугаар шатанд тааран тоглоход, Данийн нэр хөлбөмбөгч Брайан Лаудруп нутгийнхнаа гомдоон, “Челси”-гийн хожлын ганц гоолыг хийж байжээ.

“Копенгаген”-ы хувьд энэ удаагийн Аваргуудын лигийн нээлт болсон баг гэж хэлж болно. Тэд “Барселона”-тай тэнцэж, хэсгээсээ хоёроор шалгарсан билээ.

Хоёр багийн дасгалжуулагчид тоглолтын өмнө юу хэлснийг сонирхуулья.

“Копенгаген”-ы дасгалжуулагч Столе Сольбаккен:

Энэ тоглолтыг хэдэн сар хүлээлээ

Өнөөдрийн тоглолтыг бид хэдэн сарын турш хүлээлээ. Тоглолтын өмнөх бэлтгэлийг нэгдүгээр сараас эхэлсэн. 2011 онд бид албан ёсны нэг ч тоглолт хийгээгүй ч багийн бэлтгэл нь ханасан. Урьдчилсан хэсгийн тоглолтод үзүүлсэн түвшиндээ тоглож чадна гэж итгэж байна. Манай багийнхан өөрсдөдөө бүрэн итгэлтэй, “Челси”-тэй тоглоход бэлэн. Тоглолтын санаачлагыг гартаа авч, гоол оруулах боломж аль болох олныг гаргахыг хичээнэ. Лондоны баг одоогоор тааруу тоглож байгаа тухай их ярьж байна. Гэхдээ тэд оноо бага түүж байгаа ч тоглолтын хувьд сайн байгаа нь ажиглагдсан. Хөгжөөн дэмжигчдийн түрлэг бидний давуу тал болох учиртай. Бид хожихыг хичээнэ. Гэхдээ гоолгүй тэнцэл ч дажгүй дүн байх болно.

“Челси”-гийн дасгалжуулагч Карло Анчелотти:

Бидэнд хожих боломж бий

Бидний хувьд одоо Аваргуудын лиг хамгийн чухал тэмцээн. Хэдийгээр сүүлийн тоглолтуудад тааруухан амжилт үзүүлж буй ч манайхан мэргэжлийн хөлбөмбөгчид. Тэд хэрэгтэй үед хэрэгтэй үр дүндээ хүрэхээ мэднэ. Дандаа магнайлж, тэргүүлж явна гэж юу байхав. Бид бүхнийг эргүүлж, байранд тавих боломж одоо ч бий. “Копенгаген” бол сайн баг. Урьдчилсан шатанд хүчээ бүрэн харуулсан. Маш сайн зохион байгуулалттай баг юм билээ. Хэдийгээр хүнд өрсөлдөгч хүлээж байгаа ч хожих боломж бидэнд бий.

GD Star Rating
loading...
“Копенгаген”-“Челси”-гийн тоглолтын өмнө , 9.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. copehagen hojoosoi gej bodoj bna chelsead ch itgehed berh bolson shuude yg shuud hojno gej helj medq bna tegehde chelsea arai iluu bolomjtoi

    GD Star Rating
    loading...
  2. tanaih manaihaas deerdeed baih yum er alga say eurofa leagued AC Sparta Prague barahgui tentscheed manaihiig bas uurtei zuirleh geed baina uu gehdee gol manaih hojih todorhoil do

    GD Star Rating
    loading...
  3. drogba says:

    chelsea bol chelsea shuudee xojino gehdee manaixan suuliin ued ix xangaltgui toglolt uzuulj bna ulirliin exend yaaj exelj blaa daaa manaixaan teren shigee baildaaa gehdee bux yum zugeeree daraagiin shatand shalgarax ni todorxoi

    GD Star Rating
    loading...
  4. Vaancho says:

    liverpool zuger alga bol… manai chelsea ymar ch bsan 4t uldeh n todorhoi bas.. CL’d toglood ywaad bga haha.. harin tanai liverpool yasan beeeeeeee.. gutsad heled ogdo.. liverpool zuger alga bol

    GD Star Rating
    loading...
  5. livpool says:

    liverpool hezeech alga bolohguishd yag ard chin yavj bgaa shuu dee

    GD Star Rating
    loading...
  6. Alia says:

    hehe
    liverpools fans funny but very very funny !

    GD Star Rating
    loading...
  7. shaaniiz!!! says:

    za chelsea hojison bulguu. odoo margaldaad yah uu huuhduud min..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: