loading...

Өнөө шөнө Аваргуудын лигийн 1/8 шигшээ тоглолтод Испанийн Мадридын “Реал” Францын “Лион”-ы талбайд зочлон тоглоно. Тоглолтын өмнө дасгалжуулагчид болон тоглогчид юу өгүүлснийг сонирхуулья.
“Лион”-ы хамгаалагч Крис:
Тэд биднийг хожиж байгаагүй, гэхдээ…
Бид “Реал”-тай зургаан удаа тоглохдоо гурав хожиж, гурав тэнцсэн. Гэхдээ одоо өнгөрсөн хожлуудаа тоолоод суух цаг биш. Энэ удаагийн тоглолт өмнөхөөсөө ч хүнд байх болно. Учир нь “Реал” сүүлийн зургаан жилийн турш энэ шатыг давж чадаагүй. Энэ удаад давах гэж маш их чармайх нь тодорхой. Миний бодлоор урьд нь тэд биднийг дутуу үнэлээд байсан. Бид ч тэднийг үнэлж байгаа. Гэхдээ энэ нь тэднээс байж байна гэсэн үг биш.
“Реал”-ын хамгаалагч Рикардо Карвальо:
Бид бүрэн итгэлтэй байна
Аваргуудын лиг бидний хувд хичнээн чухал тэмцээн болохыг бэлхнээ ойлгож байна. Гоол оруулж, хожихыг хичээнэ. “Реал” сайн формтой байгаа тул хүчиндээ бүрэн итгэлтэй байгаа. Бид цаашид өрсөлдөхийг хүсч буй бол зөвхөн өнөөдөр биш хариу тоглолтод ч чаддаг бүхнээ гаргах ёстой.
“Лион”-ы хагас хамгаалагч Йоанн Гуркюфф:
Хөлбөмбөг хамгийн логикгүй тоглоом шүү
Өнгөрсөн улиралд “Реал” биднийг дутуу үнэлээд хожигдсон. Мэдээж, энэ удаад тэд даагаа нэхэхээр улайрна. Юу болохыг таамаглан хэлэхэд бэрх ч агуу багтай тоглох гэж буйгаа ойлгож байна. Сайн дасгалжуулагч, шилдэг хөлбөмбөгчтэй баг. Гэхдээ хөлбөмбөг хамгийн логикгүй тоглоом гэдгийг санах хэрэгтэй. Аль ч баг хожиж магадгүй. Бид боломжоо бүрэн ашиглаж, дараагийн шатанд үлдэнэ гэж найдья.
“Реал”-ын хагас хамгаалагч Месут Озил:
“Уэмбли”-д очихын тулд давах ёстой даваа
Хүнд тоглолт хүлээж байгааг ойлгож байгаа ч хожихын төлөө зүтгэх болно. Миний бодлоор бид хожно. Тэднийг тоглолтыг би үзсэн. Хэцүү л баг билээ. Гэхдээ бид тэднийг хожиж байж л дараагийн шатанд үлдэнэ. Бид Аваргуудын лигийн аварга болох гэж тэмүүлж байгаа. Үүний тулд өмнөх тоглолт бүртээ сайн тоглож, хожих ёстой. “Уэмбли”-д очихын тулд өнөөдөр “Лион”-ыг бид хожих ёстой.
“Лион”-ы дасгалжуулагч Клод Пьюэль:
Бидэнд өнгөрсөн жил ч итгээгүй, гэхдээ бид хожсон
Өнгөрсөн жил “Реал”-ыг хожиж чадна гэж хэн ч бидэнд итгээгүй. Гэвч манай баг хожиж чадсан. Жилийн хугацаанд тэд хүчтэй болсон эсэхийг сайн мэдэхгүй юм. Тэдний хагас хамгаалагчид хүчтэй. Ийм тоглогчидтой баг бахархахаас аргагүй. Гэвч тэдний эсрэг тэмцэнэ. Бидний зорилго бол дараагийн шатанд гарах. Үүнийг л хэрэгжүүлэх ёстой.
“Реал”-ын дасгалжуулагч Жозе Моуриньо:
Бид түүх судлах гээгүй
Хоорондын тоглолтын дүнгээрээ тэднээс хол хоцорч буйг би сайн мэднэ. Гэхдээ бид энэ удаад түүх судлах гээгүй. Одоогийн байгаа нөхцөл байдлаа зөв үнэлж, өнгөрсөнийг мартах ёстой. Бид тэдэнтэй тэмцэхэд бэлэн. “Интер”-т байхад надтай яг ийм явдал бас таарсан. Италийн баг 50 жилийн турш Аваргуудын лигт түрүүлээгүй байсан. Гэвч бид түрүүлж чадсан. Одоо бүгд л “Реал” хэзээ ч “Лион”-ыг хожиж байгаагүй гэж байна. Гэвч бид “Лион”-ыг хожихоос гадна дараагийн шатанд үлдэж, нэг сумаар хоёр туулай агнах болно.
loading...




ene Lion husch magadgui shuu… evgui bag da…!!!
loading...
Noch einmal bitte bitte LION
loading...
Хөлбөмбөг хамгийн логикгүй тоглоом шүү yg unen ug real chelsead ch itgehed berh bagdaa evgui l de lion hojchoosoi
loading...
uzuuleed ogoo zaluusaa
loading...
amjilt hen hend n.. liverpool zuger alga bol
loading...