Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө тэмцээнд Монголын баг оролцохоор болжээ

GD Star Rating
loading...

ДАШТ болсны дараа жил нь уг ДАШТ-нд багийн дүнгээрээ эхний найман байр эзлэсэн багуудын хороонд Дэлхийн цомын төлөө тэмцээн болдог. Өнгөрсөн жил ОХУ-ын Москва хотод болсон ДАШТ-нд монголын эмэгтэй баг 17 оноогоор наймдугаар байр эзлэсэн ч Дэлхийн цомын тэмцээн Франц улсад болох болсноос шалтгаалан манай багийг оролцуулахгүй болсон юм

Гэвч саяхан ФИЛА-гаас шийдвэр гарч тус тэмцээнд БНХАУ-ын багийн оронд 2011 оны гуравдугаар сарын 5-6–ны өдрүүдэд Франц улсын Леви хотод болох эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнд монголын багийг оролцуулах болсон байна. Уг тэмцээнд АНУ, Монгол, Казакстан, Канад, ОХУ, Франц, Швед, Япон гэсэн найман орны эмэгтэйчүүд өрсөлдөнө.

Уг тэмцээнд манай улсаас 48 килограммын жинд спортын мастер Чулуунбаатарын Ганчимэг, 51 килограммын жинд улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг, 55 килограммын жинд спортын мастер Сүндэвийн Бямбацэрэн, 59 килограммын жинд Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, 63 килограммын олон улсын хэмжээний мастер Очирбатын Насанбурмаа, 67 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Банзрагчийн Оюунтуяа, 72 килограммын жинд Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа нар барилдана.

Дасгалжуулагчаар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, шүүгчээр олон улсын шүүгч Ойдовсамбуугийн Баянмөнх оролцоно.

Өнгөрсөн хоёр жилийн Дэлхийн цомын тэмцээнд манай баг оролцож тус бүр зургаадугаар байр эзлэж байжээ.

GD Star Rating
loading...
Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө тэмцээнд Монголын баг оролцохоор болжээ, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Orosoo says:

    Польшийн Варшавтболж байгаа Judo Cup тэмцээнд одоогын байдлаар манай баг тамирчид медальгүй байна кг-дбарилдсан Мяарагчаа хүрэлийн төлөө хожиж яваад цэвэр шидүүлчих юм, 73кг-д жин өгсөн барилдсан гавьяат Цагаанбаатар мөнгөн медаль авсан эзэх орны бөхийг ялах бүрэн боломж байхад тийм өндөр зэрэглэлийн, өөрийнхөө жинд чансаагаараа тэргүүлж яваа бөхөөс гарамгүй алдаа хөлийг нь аваад торгуулиар ялагдаж байх юм. Бусад ялагдсан бөхчүүдийн хувьд олон өдрийн дараалсан барилдаан хийсэн гэж зөвтгөх талтай ч 73 кг-д барилдсан нөгөө бөх Г.Одбаяр Испаны бөхөд торгуулиар ялагдаж 7-р байран орлоо. Дараа дараагийн бөхчүүдээсээ амжилт хүсье

    GD Star Rating
    loading...
  2. Orosoo says:

    Эрэгтэй эмэгтэй Дэлхийн цомын тэмцээнийг шууд үзэх бол Улаанбаатарын цагаар 15 цагаас European Judo Union-Official Wedsite News, Calendar Resulrs… гэсэн сайтаар ороод үзээрэй

    GD Star Rating
    loading...
  3. gak says:

    67 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Банзрагчийн Оюунтуяа bish shvv dee oyun svren gedgiimaa xvbnii ner zow bich setgvvlchid baij

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: