Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » “Марсель”-“Манчестер Юнайтед”-ын тоглолтын өмнө

GD Star Rating
loading...

Багуудын мэдээлэл:

“Марсель”: Матье Вальбуэна эргэн ирсэн ч арай л эрт талбайд гаргах гэж буйдаа дасгалжуулагч нь санаа зовниж буйгаа мэдэгджээ. Реми, Брандао нар бэртэлтэй байгаа. Гэхдээ тоглолтын өмнө эдгэрч, талбайд гарах магадлал бий гэнэ. Харин Жиньяк гайхамшиг л тохиолдохгүй бол эхний тоглолтод гарах боломжгүйгээр гэмтсэн байна. Харин өнгөрсөн аравдугаар сард бэртсэн Хилтон тоглолтын өмнө бэлтгэлдээ гарч, тоглоход бэлэн байгаа ажээ.

“Манчестер Юнайтед”: Андерсон хэдхэн хоногийн өмнө “Кроули Таун”-тай тоглохдоо бэртэл авсаны улмаас хоёр долоо хоног талбайд гарахгүй болсон. Мөн Рио Фердинанд, Райан Гиггз нар Марсель руу гэмтлтийн улмаас нисээгүй. Жонни Эванс, Майкл Оуэн нар бэртэлтэй ч гарах магадлал байж магадгүй гэнэ.

Сонирхолтой баримтууд

- Марселийн “Олимпик” 1992/93 онд Аваргуудын лигийн аварга болсноос хойш тус тэмцээний 1/8 шигшээд анх удаа гарч ирлээ. Харин “Манчестер Юнайтед” тав дахь жилдээ 1/8 шигшээгийн босгыг давахаар тэмүүлж байна.

- 1999/2000 оны улиралд Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод таарч хоёр удаа тоглсон. Английн баг талбайдаа Энди Коул, Пол Скоулзын гоолоор өрсөлдөгчөө 2:1-ээр буулган аваад Марсельд тоглохдоо 0:1-ээр хожигджээ. Гэлээ ч “Улаан чөтгөрүүд” хэсгээ тэргүүлж дараагийн шатанд шалгарсан юм.

- “Манчестер Юнайтед” Аваргуудын лигийн сүүлийн арван тоглолтод айлын талбайд зочлохдоо ялалт байгуулжээ. Энэ улиралд айлын талбайд гурвантаа ялалт байгуулсан.

Тоглолтын өмнө дасгалжуулагчид юуг онцолсныг сонирхуулья.

“Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон: Тэдний дасгалжуулагч Дидье Дешам сайн баг бүрдүүлсэн. Хэсгийн тоглолтод “Челси”-тэй тоглоход нь би харсан. Тэр тоглолтод Францын баг хожсон ч гэсэн “Челси”-д гоол оруулах багагүй боломж гарч байсан. Биднийг хүнд тоглолт хүлээж буй нь үнэн. Гэхдээ бас дараагийн шатанд шалгарах сайхан боломж байгаа нь ч үнэн

“Марсель”-ийн дасгалжуулагч Дидье Дешам: Хоёр баг олон гоол оруулна гэж бодохгүй байна. Тиймээс талбай дээр гоол алдахгүй байх чухал. “Олд Траффорд”-д хийх дараагийн тоглолт маш хүнд болно гэдгийг мэдэж байгаа. Тиймээс манай баг талбай маш сайн тоглох ёстой

GD Star Rating
loading...
“Марсель”-“Манчестер Юнайтед”-ын тоглолтын өмнө, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. manu fanat says:

    manu hojino

    GD Star Rating
    loading...
  2. munhuuu says:

    france-iin baguud ch bas evgui shuu

    GD Star Rating
    loading...
  3. MaNu FaNaT says:

    ymar top baguudtai taartsan bish hojool garah yostoi

    GD Star Rating
    loading...
  4. shaa manu yg hojiishd azgui gulugnuud budaa bno..

    GD Star Rating
    loading...
  5. muunuu370z says:

    manaih hojinoldoo ene jil fanat bid nariigaa neg bayrluulah bhaa mash sain forumtai bgaa manaih MANUTD

    GD Star Rating
    loading...
  6. medeej manu says:

    old trafford.d goy ym bolno dooooooo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: