loading...
Зургийн тайлбар: Мөнхийн өрсөлдөгчид тоглохын өмнө. Цагаан өмсгөлтэй нь тавдугаар сургуулийн “Сэлэнгэпресс”, цэнхэр өмсгөлтэй нь 24 дүгээр сургуулийн “ДМЮ” клуб
МХБХ-ноос жил бүр зохион байгуулдаг футзалны өсвөр ба идэрчүүдийн УАШТ-ий медалийн төлөө өрсөлдөх багуудын нэр тодорлоо. Тэмцээний хуваарь ёсоор 17 насны хагас шигшээ тоглолт болж, гал гарсан халуухан тулааны эцэст “Хангарьд” “ЮБ Юнайтед”-ыг 4:3, “Дархан” “Шарын гол”-ыг 6:5-аар буулган авав. Д.Чулуунболд дасгалжуулагчтай 72 дугаар сургуулийн тоглогчдоор бүрдсэн “ЮБ Юнайтед” баг 3:1-ээр ялж явсан ч тоглолтын төгсгөлөө муу хийснээр харамсалтай ялагдал хүлээв. Тэд хасагдах шатанд “Эрчим”, “Хараацай” зэрэг хүчирхэг багуудыг мултлаад байсан билээ. Ямартай ч ахлах насны ангиллын цомыг Эрдэнэт, Дарханы багууд булаалдахаар шалгарч үлдэв.
УАШТ-ий 13 насны тоглолт хоёрдугаар сарын 8-11, 15 насны тоглолт 12-17 хооронд болсон билээ. Харин нас бүрийн медалийн төлөөх тоглолт 26-ны бямба гаригт УБДС-ийн зааланд болно. 13 насны ангилалд хүрлийн төлөө “Багануур” 24 дүгээр сургуулийн “Саммит ДМЮ” багтай өрсөлдсөнөөр медалийн төлөөх тоглолт эхэлнэ. Өнгөрсөн жилийн “Дуулиан-2020” тэмцээний хамгийн бага насанд аваргалсан “Саммит ДМЮ” аваргалах гол багаар нэрлэгдэж байсан. Тэдний багийн тоглолт, бөмбөг барилт зэрэг нь гайхалтай байсан ч хагас шигшээд учраа таарсан “Арвис”-ыг дутуу үнэлсний улмаас гуравдугаар байрын төлөө тоглох болоод байгаа билээ.
2011.02.26 Бямба гариг
09:00 13 нас хүрэл Багануур -Саммит ДМЮ
10:00 15 нас хүрэл Хангарьд -Сод титэм
11:00 17 нас хүрэл ЮБ Юнайтед -Шарын гол
12:00 13 нас алт УБДС -Арвис
13:00 15 нас алт Хараацай -Хоромхон
14:00 17 нас алт Хангарьд -Дархан
loading...





Che vs ManU. uzerei
loading...
http://footbol.blogspot.com/
Che vs ManU uzerei
loading...
Za hangaridiinhandaa ondroos ondor amjilt husye awarga bolooroi!!
loading...
Darkhanchyyddaa amjilt husiyee.
loading...
Erdenet-iin 2 bag (15, 17 nasnii aniglald) awargiin toloo togloj bgan bna. amjilt husye. go go Hangarid.
loading...
darhanchuuddaa amjilt husie oke temuujin ah aja aja amjilt
loading...
урагшаа дархан
loading...