Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Тоттенхэм » Бейл хариу тоглолтод эргэж ирнэ

GD Star Rating
loading...

Харри Реднапп Гарет Бейлийг АС Милантай хийх аваргуудын лигийн хариу тоглолтод эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Уэльс хагас хамгаалагч нурууны бэртлээс болж сар гаран талбайд гарах боломжгүй болоод байсан юм. Харин энэ долоо хоногоос Бейл хөнгөн бэлтгэл хийж эхэлсэн мэдээ байна. Тиймээс 2 долоо хоногийн дараа АС Миланы эсрэг тоглох боломжтой гэсэн үг. Реднапп “Бейлээс гадна бусад бэртэлтэй тоглогчид ч эдгэрч байгаа. Манай багийн хувьд маш чухал тоглогч учраас үүнээс өөр сайхан мэдээ гэж юу байхав. Хариу тоглолтод Бейл тогловол бидэнд хамаагүй амар байх болно” гэсэн.

Бейл энэ жилийн аваргуудын лигт 7 тоглолтод 4 гоол оруулчихсан байгаа.

Сан Сирод явагдсан эхний тоглолтод Сперз Краучын нэг гоолоор хожил авсан . Гэхдээ Гаттузогийн зохисгүй авир тус тоглолтоос  таагүй дурсамж  үлдээсэн юм. Энэ талаар Харри “Би юу болсныг сайн харж чадаагүй. Нэг харсан чинь л Гаттузо Жое Жорданыг мөргөж байсан. Тийм ч олон хүн Жордантай ороолдохыг ер нь хүсдэггүй юм. Миний бодлоор Гаттузо буруу хүнээ сонгосон байх. Ирэх тоглолтод тэр үүнийг ойлгох болно” гэсэн.

“Давуу тал манайд байгаа ч гэсэн АС Миланыг дутуу үнэлж болохгүй. Тэдний аваргуудын лигийн туршлага үнэхээр гайхалтай. Тийм болохоор бид маш болгоомжтой хянуур тоглох болно”

 

GD Star Rating
loading...
Бейл хариу тоглолтод эргэж ирнэ, 9.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. kidd says:

    go spurs! uursdin chadlara sain yavj bga bag shu

    GD Star Rating
    loading...
  2. Doyo_live says:

    Premier league hezeeg shildeg ni baidag..enflandiin baguud uragshaa..Liverpooliin orond garch irsen gehed juldahgui bgaazdee..City sahlgarsan bol yalgaagui laaltsaj baih bsn

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: