loading...
ОХУ-ын Якут улсын Мирный хотод 2011оны гуравдугаар сарын 4-6–ны өдрүүдэд болох Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин, олимпийн аварга Роман Михайлович Дмитриевийн нэрэмжит залуучууудын анхдугаар тэмцээнд оролцох монголын чөлөөт бөхийн баг мордлоо. Залуучуудын найман жингийн ангиллаар зохиож байгаа үндэсний хэмжээний тэмцээнд гадаадаас ганцхан монголын багийг урьжээ. Я
кут улсын Биеийн тамирын хороо, Якутын чөлөөт бөхийн холбоо энэхүү тэмцээнийг яваандаа ФИЛА-гийн тэмцээний хуваарьт оруулахыг зорьж байгаа юм байна. Уг тэмцээнд залуучуудын болон өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан “Аврага” дээд сургууль, “Олимп” дэвжээ, “Тэмүүжин” клуб, “Ирээдүй” цогцолбор , 73 дугаар сургуулийн нийт 12 залуу бөх зодоглох юм байна.
“Тэмүүжин” клубын багш Г.Гантөгс, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар бөхчүүдээ удирдан оролцоно. Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхөд 30 мянга, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 20 мянга, хүрэл медөль хүртсэн бөхөд 10 мянган рублийн шагнал олгох юм байна. Түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 15 мянган рублиэр урамшуулах юм байна.
loading...




za zaluusdaa amjilt hvsey.mun Gantogos bagsh bolon bag tamirchiddaa buh mongolchuudiinhaa umnuus hiimoritoi barildaj amjiltaar dvvren irehiig hvsen yruue.
loading...
za zaluu tamirchiddaa amjilt husey sain barildaad olz omog ihtei ireerei
loading...