loading...

Монголын сумоч Д. Нямсүрэн буюу Шёотэнрог даваа унаагаа наймаалцсан хэрэгт сэжиглэгдэж буй 14 бөхийн дотор багтаасан. Гэвч Д.Нямсүрэн “найраа”-тай ямар ч холбоогүй хэмээн мэдэгджээ. “Би хэзээ ч даваа унаа наймаалцаж байгаагүй. Ойрын тэмцээнд сумод хэрхэн ханддагаа бүрэн нотолж, сайн барилдана” хэмээн ярьжээ. 29 настай Шёотэнрог өнгөрсөн жилийн тавдугаар сард Чиёхакухотой тааран барилдахдаа “найраа” хийсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм. Шёотэнротой барилдахын өмнө санданмэ зиндааны бөх Энуцакаса Чиёхакухо руу “Шёотэнротой жинхэнээсээ барилдана шүү“ гэсэн sms илгээсэн нь илэрсэн аж. Энуцакаса, Чиёкахухо нар “найраа” хийж байснаа хүлээн зөвшөөрсөн тул тэдний утасны санах ойд нэр нь үлдсэн бараг бөх болгоныг сэжиглэн шалгаж байгаа ажээ.
loading...



