Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Тевес + Журабчян = Асуудал

GD Star Rating
loading...

Карлос Тевесийн албан ёсны бус агент гэгддэг Киа Журабчян түүнийг ирэх 2 жилийн хугацаанд Бразилд эргүүлж аваачна гэж ярьж байна. Энэ долоо хоногийн эхээр Тевесийн өмнөх баг Коринтианс Аргентин довтлогчоо дахин эгнээндээ нэгтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Хэдийгээр Тевес өөрөө энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа ч Журабчян Бразилийн хэвлэлүүдэд “Тэр Коринтианстс буцаж очихыг хүсэж байгаа. Энэ хүслийг нь биелүүлэхийн тулд би өөрөөсөө шалтгаалах бүхниийг хийж байна” хэмээн ярих болжээ. Мөн Журабчян Ман Юнайтедийн Андерсон, Тоттенхэмийн хаалгач Гомес нарыг ч Коринтианст амласан сураг байна.

Эхлээд сонсоход энэ яриа утгагүй зүйл юм шиг санагдаж болох ч Журабчяны ард байдаг “том” нөхдүүдийн тухай сонсоод таны бодол өөрчлөгдөх байх. Иран гаралтай бизнесмен  тэрээр тоглогч нарын наймаанд хөндлөнгөөс оролцож өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулж чаддаг  нэгэн. Түүний удирддаг MSI (Media Sports Investments) групын оролцоотойгоор 2007 оны зун Карлос Тевес, Хавьер Машерано нар Коринтиансаас Вэст Хэмд ирж байсан. Журабчянын дараагийн алхам нь Вэст Хэмийг худалдан авах байсан ч энэ төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний улмаас Тевес, Машерано нар ирэх өвөл нь Алхнуудыг орхисон билээ.

Гэхдээ Тевесийн Вэст Хэмд авчирахад гаргасан мөнгө MSI-ийнх байсан учраас одоо болтол Тевка MSI-тай холбоотой хэвээр байгаа. Журабчян мөн 2009 оны зун Робиньо Манчестер Ситид , өнгөрсөн зун Рамирес Челсид ирсэн наймаануудад оролцож багагүй мөнгө хожжээ.

Сүүлд гэхэд Тевесийн Ситигээс явах хүсэлтийг олон нийтэд зарлахад Киа гол үүрэг гүйцэтгэсэн мэдээ байна. Түүний удирдлага дор байдаг MSI-н санхүүжүүлэгчид албан ёсоор тодорхойгүй байдаг ч Челсигийн эзэн Роман Абрамович, Оросын бизнесмэн олигархи Борис ́ Березовский , түүний бизнесийн хамтрагч Аркадий   Патаркацишвили нар хувь эзэмшдэг гэсэн яриа байдаг юм.

Карлос Тевесийн хувьд Сититэй байгуулсан гэрээ нь 2014 онд дуусна. Түүнийг авахыг хүссэн баг дор хаяж 40 сая фунт гаргах ёстой бөгөөд долоо хоногийн 140.000 фунтын аварга цалинг нь бас аргалах ёстой болно. Гэхдээ  Журабчян “Мөнгө асуудал биш. Хамгийн гол нь Тевес өөрөө Бразилд тоглохыг хүсэж байгаа. Энэ оронд хайртай. Тийм болохоор би энэ наймааг боломжтой гэж үзээд байгаа юм” гэж байна.

Ситигийн дасгалжуулагч Роберто Манчини “Мэдээж би түүнийг багтаа үлдээхийг хүсэж байна. Гэхдээ ирээдүйд юу болоыг хэн ч мэдэхгүй шүү дээ” гэсэн утгатай ярилцлага өгчээ.

Тевес энэ улиралд 28 тоглолтод 21 гоол оруулаад байгаа.

GD Star Rating
loading...
Тевес + Журабчян = Асуудал, 7.7 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. xzbunny says:

    ene Журабчян gej yamar nohor bn? tevez-g avah geed bga yum u? arai uzbekistan nohor bish bz?

    GD Star Rating
    loading...
  2. temka20 says:

    sain oilgosongui ene nohor chin gomo yumuu? esvel oor bagiin bayan ezen yumuu zurag haraad bol huuhen torhtoi gomo nohor yum bn gej bodloo zowuu?

    GD Star Rating
    loading...
  3. ene nuhur chini Soccer-n agent shuudee , EPL ruu gadaadaas toglogch avchridag gej oilgoj bolno erunhiiduu , tsagtaa Brasil-n Corinthians bagaas Carlos Tevez bolon Xavier Mascherano 2-g hamtad ni West Ham United avchirahad ni tuslaj bsan agent gar bgaama ,

    GD Star Rating
    loading...
  4. A says:

    Фанатуудаа… Ливерпуулын Каррол, Суарез, Арсеналын Ван Перси, Вилшер, Челсигын Торрес, Маню-Нани, Реалын Роналдо, Кака, Барсагын Педро, Интерын Снайдер, Миланы Пато-жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  5. buya says:

    say netees unshlaaa ene anlgliin tom korporatsi yum shig bna MSI gedeg holbumbugchidiig baguudad zuuchilj ugdug , ter roman abromovich 2 yum bna .

    GD Star Rating
    loading...
  6. buya says:

    say netees unshlaaa ene anlgliin tom korporatsi yum shig bna MSI gedeg holbumbugchidiig baguudad zuuchilj ugdug , ternii ezen n ene iran nuhur bas roman abromovich 2 yum bna

    GD Star Rating
    loading...
  7. dulguun says:

    yu yahiin yalgaa olhimuu???

    GD Star Rating
    loading...
  8. Tevez says:

    tevez enuuntei chin gerleh gej bgaa yumuu.tevez jhan zaigaa avaad suuchihsan ene gerleltendee durguivter,harin nuguuduh ni teveztei suuh gej bgaadaa ih dodigor bgaa yumaa da yanz ni.tevez buur shokond orchihson ch yumuu, medehguie medkuu

    GD Star Rating
    loading...
  9. Medee dutuu orson baisan tul ta buhnees hultel uchii SN!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: