Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бундеслигийн улирлын шилдэг тоглолтын өмнө : Байерн Мюнхен – Боруссия Дортмунд

GD Star Rating
loading...

Өнөөдөр буюу Бямба гарагын шөнө жагсаалтыг тэргүүлэгч Дортмунд Бундеслигийн  үнэмлэхүй аварга Байерны талбайд зочилон тоглох билээ. Энэхүү тоглолтыг дэлхийн 198 оронд шууд дамжуулан хүргэх бөгөөд  манайд Бундеслигийн албан ёсны түнш НТВ телевизээр 1:30 цагаас шууд  дамжуулан үзүүлэх болно.

Энэхүү хоёр баг нь эртний өрсөлдөгчид бөгөөд тэдний хооронд хатуу ширүүн, гал авалцсан тоглолт явагддаг. Байерны  аваргын титмийг хүртэх сүүлчийн горьдлого бол Дортмундыг  хожих явдал байж болох юм. Байены дасгалжуулагч Луи Ван Хааль хэвлэлээр сэтгэлзүй дайралтыг хийгээд амжсан бөгөөд “Тэд өөрсдийн хэмнэлээ алдсан. Зөвхөн оноогоо хараад сууж байх  хэрэгтэй” “Хэрэв бид хожвол тэд оноо алдах явдал нь улам их болно”  гэв.  Юрген Клоп үүний хариуд “ Түүний хэлснийг ойлгохгүй байна “ гэжээ. Хэрэв Дортмунд Байерны хожсон тохиолдол аварга цолыг баталгаажуулах том алхам болох юм.

Дортмунд болон Байерн  нийт 83 удаа таарч тоглосоноос Байерн 38, Дортмунд 19 хожиж  26  удаа тэнцсэн байна. Боруссия Дортмунд 20 гаруй жилийн турш Байерны талбай дээр хожил аваагүй. 18 удаа айлчлан тоглохдоо 6 тэнцэж , 12 хожигдсон байна. Дортмунд хамгийн сүүлд буюу 1991 онд  Байерны талбай дээр  3:0-ээр  хожсон ба Дортмундыг Оттмар Хитцфельд дасгалжуулж  байлаа. Бундеслигийн түүхэнд сүүлийн 17 жилийн турш хоёрхон  баг  2-оос дээш аварга цол хүртсэн нь Байерн Мюнхен (10)  Боруссия Дортмунд (3) юм.

Байерн болон Дортмунд бол лигийн хэмжээнд шилдэг довтолгоотой мөн шилдэг хамгаалалттай багууд бөгөөд тус бүр 49 гоол оруулж , Дортмунд 13 , Байерн 27 гоол хаалгандаа алдаад байна.

Байерн (26)   лигийн хэмжээнд өөрийн талбай дээр  олон  оноо авсан үзүүлэлтийг тэргүүлж байгаа бол Дортмунд (31)  айлын талбайгаас хамгийн олон оноо авсан.

Юрген Клоп Байерны эсрэг 11 тоглолтонд 8 хожигдож, 2 тэнцэж, 1 хожсон. 2006 оны цомын тэмцээнд Майнцтай Байернд 3:2 хожигдож хагас шигшээгээс хасагдаж байв.

 

Боруссия Дортмунд

Бундеслигийн  түүхэнд жагсаалтыг хамгийн олон тэргүүлсэн 3 баг байдаг. Байерн (577)  Вердер Бремен (130) болон Дортмунд 104 дэх удаагээ энэхүү жагсаалтыг  тэргүүлж явна.  Дортмунд жагсаалтыг 55 оноотой тэргүүлж,  Байер Леверкузен 10 ,  Байерн Мюнхен 13 онооны зөрүүтэй байна.

Дортмунд сүүлийн 22 тоглолтонд 1 удаа хожигдсон  (17 хожил , 4 тэнцээ, Франкфуртад 0-1 хожигдсон ) бөгөөд энэ бүх тоглолтонд 1-ээс илүү гоол хаалгандаа алдаагүй (11 тоглолт хаалгандаа бөмбөг алдаагүй)

Энэ улиралд тэд 10 удаа айлын талбайд хожил авч багийн түүхэндэх шинэ амжилтыг тогтоосон ба хошуучилж эхэлсэн тоглолт бүртээ хожил авсан.

Бүрэлдхүүн

Кевин Гросскройц (6 гоол 22 тоглолт)  өнгөрсөн улиралын турш (5 гоол 32 тоглолт)  оруулсан нийт гоолоос  1 бөмбөг илүү оруулаад байна.

Роман Вайденфеллер бөмбөг хаасан 79% ийн үзүүлэлтээр лигийн шилдэг хаалгачын жагсаалтыг тэргүүлж байгаа.

4 тоглогч Дортмундын гарааны бүрэлдхүүнд үргэлж гарч тоглосон : Роман Вайденфеллер, Матс Хуммелс, Марсель Шмельцер мөн Нури Сахин . Вайденфеллер болон Шмельцер нар  нь нэг ч минут тасалдаагүй тогложээ.
Гэхдээ хаалгач  Вайденфеллер 4 шар хуудастай тул дараагын шар хуудсаар  нэг тоглолт өнжих торгуультай.

Нури Сахин лигийн хэмжээнд хамгийн олон удаа (2070)  бөмбөгөнд хүрсэн тоглогч. Тэрээр 2030 минут талбайд тоглосон бөгөөд минут бүрт нэгээс дээш удаа бөмбөгөнд хүрсэн гэсэн үг юм.

Довтлогч Лукас Барриос нь 10 гоол оруусан багийнхаа шилдэг мэргэн бууч юм. Хаалга руу 71 удаа цохисон үзүүлэлтээр  хошуучилж байгаа.

Дортмундын шилдэг тоглогч  Нури Сахин 5 гоол 8 оновчтой дамжуулалт өгчээ.

Довтолгоо

49 гоол оруулсанаар Байерны хамт шилдэг довтолгоотой багийн жагсаалтыг тэргүүлэгч бөгөөд үүнээс 32 гоол нь тоглолтын хоёрдугаар үед оржээ.

Дортмунд өрсөлдөгчийнхөө хаалганд нийт 387 цохилт хийсэн. Айлын талбайд 10 хожил авсан ба тоглолт болгонд 2 бөмбөг оруулжээ. Тэд 11 гоолыг хажуугын дамжуулалтаас оруулсан байна.

Довтолгооны сул тал

Нийт орсон гоолын 22,4 % нь стандарт цохилтоос орсон нь лигийн хэмжээнд доороосоо 2 –р т  бичигдэж байна (Байерн 20,4 %)

Шинжи Кагава (8 гоол)  бэртсэнээс гоол хийх магадлалтай өндөртэй хагас хамгаалагчгүй болоод байна. Одоогоор энэ үзүүлэлтийг Леверкузений Артуро Видал ( 9 гоол )  хошуучилж байгаа.

Вольфсбургийн адил 11 метрийн торгуулиас нэг ч гоол оруулаагүй.

Хамгаалалт

Дортмунд хаалгандаа хамгийн цөөн буюу  64 цохилт хийлгэсэн. Улиралын гараанд Леверкузенд  0-2 хожигдсон нь 1 бөмбөгөөс илүү алдсан  цорын ганц тоглолт байв. Дортмунд толгойгоор мөргөсөн ганцхан гоол алдсан нь хамгийн бага тоо юм. Мөн тэд 11 метрийн цохилтоос гоол алдаагүй. Стандарт цохилтоос хамгийн цөөн гоол алдсан (4)   11 метрийн торгуулиас  хаалгандаа ямар ч бөмбөг алдаагүй.

Хамгаалалтын сул тал

Нийт алдсан гоолын 44,9 % -ийг тоглолтын сүүлийн 15 минутад алджээ.

 

Байерн Мюнхен

Тэд Аллианц Аренад сүүлийн 10 албан ёсны тоглолтонд хожсон.  Байерн энэ улиралд 5 удаа хожигдоод байгаа бөгөөд өнгөрсөн улиралд нийтдээ 4 хожигджээ.

Одоогоор Мюнхенчүүд жагсаалтын 3-р байранд бичигдэж байгаа нь энэ улиралын дээд амжилт юм.

Байерн энэ улиралд 3 тоглолт дарааллан хожил аваагүй байгаа. Хошуучилсан 16 тоглолтын зөвхөн нэгд нь хожигдсон (Көлнд 2-3) . Энэ улиралд аваргуудын лигийн  6 тоглолтын дараахи Бундеслигийн тоглолтуудаас нэгд нь  хожигдсон. Энэ нь 7-р тойрогт Дортмундад хийсэн тоглолт байв.

Дортмундтай хийх тоглолтын маргааш буюу 2-р сарын 27 нд  Байерн Мюнхений 111 насны ой болно.

Байер Бундеслигийн 3000 оноогоо авхад ойрхон байна.

Бүрэлдхүүн

Марио Гомес 18 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж,  18 гоол нэг гоолын дамжуулалттай 19 оноогоор шилдэг тоглогчдыг хошуучилж байна.

Багийн шилдэг оновчтой дамжуулагч Томас Мюллер (7)

Филипп Лаам хамгийн олон бөмбөгөнд хүрсэн үзүүлэлтээр (2053) Нури Сахины (2070 )  дараа удаалж байна.

Марио Гомес Дортмундын эсрэг 9 удаа тоглохдоо 6 гоол оруулсан. 2008 онд Штутгартад байхдаа Дортмундын хаалганд хоёр гоол оруулж байв. Мөн Мирослав Клозе 2009 оны 2-р сард Дортмундын эсрэг давхар цохилт хийж байлаа. Энэ тоглолтонд Байер 3:1 хожсон. Томас Мюллер 9-р сарын тоглолтонд  Дортмундыг   5-1 ээр хожсон тоглолтонд бундеслигийн анхны гоолоо оруулжээ.

Хамит Алтинтоп 2003 онд Шалькегийн бүрэлдхүүнд Дортмунд тоглож 2 гоол оруулж байв. (2:2)

Байерн Мюнхен энэ улиралд  Арьен Роббений хамтаар лигийн тоглолтуудад 80 % -д  хожил авсан ба дунджаар 3,2 бөмбөг оруулсан. Роббенийг эзгүйд 44 % бөгөөд нэг тоглолтонд дунджаар 1,8 бөмбөг оруулсан байна.

Довтолгоо

49 гоолтой Дортмундын адил хамгийн шилдэг довтолгоо багт тооцогдож байна. Тоглолтын сүүлийн 15 минутад 15 гоол,  өрсөлдөгчийн алдсан бөмбөгнөөс сөрөг довтолгооноос 6 гоол оруулжээ. Байерны нийт дамжуулалтын  84,4 % нь оновчтой болжээ.

Сул тал

Стандарт цохилтоос хамгийн цөөн гоол оруулсан.

 

Хамгаалалт

Хаалгандаа  цөөн гоол алдсан багуудын жагсаалтын болон стандартаас гоол алдсан жагсаалтын 2-рт бичигдэж байна. Лигийн хэмжээнд цөөн алдаа (278), цөөн шар хуудас (25) хүртсэн ,  улаан хуудас аваагүй байгаа 3 багийн нэг.

Сул тал

Байерн завсарлагааны дараахи 15 минутад 9 гоол , хажуугын шугамаас тоглолтонд орсон бөмбөгөөс 3 гоол,  хажуугын дамжуулалтаас 10 гоол , алсын дамжуулалтаас 5 гоол алджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ хоёр багийн хооронд үргэлж ширүүн тулаан өрнөдөг. Оливэр Канны Дортмундын Штепане Чапусайтын эсрэг хийсэн кунфу тийрэлт. 1999 он

 

 

 

 

 

 

 

 

Мөн энэ тоглолтонд Дортмундын Хайко Херлихийг хазахыг оролджээ.

 

 

Үүгээр зогссонгүй  Андреас Мюллерийг чихдэж үзэв. Энэ тоглолт 2:2 харьцаагаар өндөрлөсөн юм.

 

 

 

 

 

 

Түүнийг Дортмундад гадил жимсээр угтдаг байлаа.

 

 

 

 

GD Star Rating
loading...
Бундеслигийн улирлын шилдэг тоглолтын өмнө : Байерн Мюнхен - Боруссия Дортмунд, 9.4 out of 10 based on 14 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Great Mongol says:

    bayern-ii baavgai ch aimaar xaalgach bsan shuu.

    GD Star Rating
    loading...
  2. рада says:

    яаж хөөчөөгүй юм бол,улаан карт авахаар л байж. 2002 оны шигшээ дээр роналдо хурууг нь гэмтээгээгүй бол герман аварга авах байлаа.

    GD Star Rating
    loading...
  3. odko says:

    dortmund hojih magadlal undur bh

    GD Star Rating
    loading...
  4. storm says:

    bayrallaa Ганбаатар-aa ene chin l harin medee shig medee bna suuliin uyd medeenii chanar jaahan muudaad bgaa shuu ene sait bol sport sait mergejiliin setguulch nar baidag gej boddog chuhal togloltuud yalanguya awraguudiin ligiin togloltiin medeelel tun taaruu bgaa toim todii l bichsen bna lee delgerengui analiz hiij togloltiin omnoh taamaglal togloltiin daraah ur dung holboj delgerengui medeelel oruulj baimaar bna aa amjilt husii zaluusaa

    GD Star Rating
    loading...
  5. unuud says:

    элэг хөшлөө үнэн атаман юмаа

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: