Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Челси » Дрогба, Чех: “Лейкерс”-“Селтикс” NBA-гийн аваргын төлөө тоглоосой

GD Star Rating
loading...


Лондоны “Челси”-гийн довтлогч Дидье Дрогба, хаалгач Петр Чех хоёр сагсанбөмбөгт “нугасгүй”. Тэд NBA-гийн шимтэн үзэгч, Майкл Жорданыг шүтэн бишрэгчид гэдгээ илчилж “Лейкерс” болон “Селтикс”-ийн тухай хууч хөөрсөнийг хөрвүүлэн хүргэж байна.

-         Та хоёр сагсанбөмбөгт хэр дуртай вэ. Юунаас эхэлж дуртай болсон юм бэ?

-         Чех: Би дунд сургуульд байхдаа сагс тоглож үнэхээр их таашаал авдаг байсан. Майкл Жорданаас л болж сагс үзэж эхэлсэн юм. Тэр миний хамгийн хайртай, шүтдэг тоглогч байсан. Жордан л намайг сагст дурлуулсан.

-         Дрогба: Би ч бас сагсанбөмбөгт их дуртай. NBA-гийн тоглолтыг байнга үздэг. Майкл Жорданы ид үед сагст дуртай болсон.

-         Таны дуртай баг, сагсанбөмбөгч хэн бэ?

-         Чех: Түрүүн хэлсэнчлэн Майкл Жордан. Түүнийг тоглож байх үед “Чикаго Буллз”-ыг дэмждэг байлаа. Харин Жорданыг их спортоо орхисны дараа “Лейкерс”-ийн фанат болсон. Одоо бол миний дэмждэг сагсанбөмбөгч Коби Брайант.

-         Дрогба: Нэгийг нь онцолж нэрлэх амаргүй юм. Миний хувьд Майкл Жордан, Мэжик Жонсон, Ларри Берд агуу. Тэдний хамтдаа тоглосон “Мөрөөдлийн баг”-ийг шилдэг нь гэж боддог. Харин заавал нэгийг нэрлэ гэвэл Майкл Жорданг хэлнэ.

-         Энэ жил NBA-гийн аваргын төлөө ямар хоёр баг өрсөлдөх бол?

-         Чех: “Лейкерс”-“Селтикс” гэж бодож байна. Тэд сайн тоглож байна. Тэд аваргын төлөө тоглолтод өлхөн үлдэх боломжтой. Тэгээд ч ийм тоглолт л хамгийн сонирхолтой байх болов уу. Харж л байя, хэн нь үлдэхийг.

-         Дрогба: Би ч гэсэн “Лейкерс”-ийг “Селтикс”-ийн эсрэг тоглоосой гэж хүсч байна. Энэ бол үнэхээр агуу тоглолт. Гайхалтай шидэлтүүд, уур амьсгал, туршлага гээд бүх юм нь гайхалтай.

-         Тэгвэл аль баг нь энэ дуэльд хожих бол?

-         Чех: Миний дэмждэг “Лейкерс”-ийг хожно гэж найдаж байна.

-         Энэ улирлын MVP-ээр хэн тодрох бол?

-         Чех: Энэ шагналыг хүртэх боломжтой хэд хэдэн тоглогч бий. Гэхдээ “Лейкерс” аварга болвол багтаа оруулж буй хувь нэмрийнхээ үрээр Коби Брайант авна.

-         Дрогба: Хэрвээ “Селтикс”, “Лейкерс”-ийн аль нэг нь аварга болно гэж үзвэл Коби юмуу Гарнетт л авах байх. Тэд маш сайн сагсанбөмбөгчид, бас ширүүн өрсөлдөгчид.

-         Та NBA-гийн тоглогчдоос хэнтэй нь уулзахыг хүсч байна вэ?

-         Чех: Хэрвээ хэн нэгийг нь сонго гэвэл би Жорданг л сонгоно. Би түүнтэй уулзаж байгаагүй. Тиймээс түүнтэй л уулзахыг хүснэ.

-         Дрогба: Би Коби Брайант, Кевин Гарнеттай уулзаж байгаагүй. Гэхдээ би нэг хүн гэвэл бас л Жордантай уулзахыг хүснэ.

-         Гуравдугаар сарын 2-нд Торонто, Нью-Жерсигийн алийг нь дэмжих вэ?

-         Чех: Нью-Жерсиг. Гэхдээ надад Саша Вуячичийн тоглолт таалагддаг.

-         Дрогба: Хэлэхэд хэцүү л юм. Гэхдээ Нью-Жерсигийн одоогийн тоглолт илүү таалагддаг. Тэгэхээр тэднийг л дэмжинэ.

-         Та одоо ч сагсанбөмбөг тоглодог уу?

-         Чех: Үгүй дээ, хөлбөмбөгийн ажил минь их болохоор тоглоод байх боломж бараг үгүй. Боломж олдвол хэд шидчих санаа байдаг л юм. Хүүхэд байхдаа хөлбөмбөгийн дугуйлангийн хажуугаар сагсны дугуйланд бас гүйдэг байлаа.

-         Дрогба: Зав гаргах хэцүү л дээ. Гэхдээ тоглох боломж гаргахыг боддог шүү.

-         Таны хөлбөмбөгийн арга барилыг сагсанбөмбөгт буулгавал хэнтэй илүү төстэй тоглолттой бол?

-         Чех: За үнэхээр хэлэхэд хэцүү юм байна. Шакил О Нил юмуу даа. Тэр цагаригаа сайтар хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр түүнийг л нэрлэе.

-         Дрогба: Би бол Коби Брайантыг хэлнэ. Тэр ялалтын төлөө улайран зүтгэдэг. Тийм ээ Коби.

-         Сүүлийн асуулт. Та Олимпийн наадмын сагсанбөмбөгийн тэмцээнийг үзэх үү?

-         Чех: Хэрвээ боломж олдвол дуртайяа хэдэн тоглолт үзнэ.

-         Дрогба: Манай улсын шигшээ баг орох эсэхийг сайн мэдэхгүй юм. Орж чадахгүй байлаа ч гэсэн сагсанбөмбөг үзнэ ээ.

 

 

GD Star Rating
loading...
Дрогба, Чех: “Лейкерс”-“Селтикс” NBA-гийн аваргын төлөө тоглоосой , 8.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. MaNu FaNAT says:

    hehe sags ch goy sport l do drogba herwee sagschin bsan bol jinhene huchnii toglogch baih bsan bhaa

    GD Star Rating
    loading...
  2. ganbaa says:

    za yamar ch bsan cheh l yu yum gehees drogba bol sags bur yu ch meddeggui yum bn cheh ch gesen meddeggui bololtoi avraga avsan bagaas n mvp todordoggui playoff iin umnu n shagnalin ezen todorhoi boldog za nadaar heluuleltgui medej bga blgui de hehe

    GD Star Rating
    loading...
  3. ZZzzZZ says:

    ganbaa bitii uleegeed bgaachee naadah chin final.n MVP yarij bna yamar ulirliin MVP yarichaa yu chi ooroo jinkene yuch meddegguin bndaa hahaha

    GD Star Rating
    loading...
  4. ZZzzZZ says:

    hahahahaha bi ooroo uleechij whahahahahahah Minii buruu sorry seems to be hardesd word enduu harchij enduu harchij hahahahahah

    GD Star Rating
    loading...
  5. temka says:

    manai 2 sags medehgui ni ch bas haashaa yum be buruu l oilgotson yum bnshd ulirliin gedegiig ni playoff mvp geed yarianaas ni bol tiim l haragdaj bnshd terend chin neeh meddegui ntr geed bh shaardlaga bna uu? harin ch shna um bishu u soccerchid sagas uzeed geheer

    GD Star Rating
    loading...
  6. mj says:

    Mj ahaa gj delhin odudin od ym da

    GD Star Rating
    loading...
  7. nyamka says:

    BURUU OILGOTSON L BGAZDE SURWALJLAGCH ULIRLIIN MVP GESEN CHIN ENE 2 PLAYOFF MVP GEJ OILGOOD YARITSAN BNA TEGLEE BOSTONOOS ARAI CH GARNET AWAXGUI BX PIERCE L AWAX BX PLAY OFF-D SAIN TOGLDIISHDE

    GD Star Rating
    loading...
  8. Dr.J says:

    Final MVP.
    Playoff MVP gej shagnal bhgui. Zovhon NBA Finals-iin tsuvral 4-7 togloltod shildeg amjilt uzuulsen toglogchiig shagnadag.

    GD Star Rating
    loading...
  9. lene says:

    Haha maiar sonirholtoi yum bn Hoyulaa Jordan gej bn Lakers Boston gej bn goe yriltslaga bn shuu oruulsand tnx

    GD Star Rating
    loading...
  10. T-Mac says:

    Ene yariltslaga ni yadjital olympiin umnu yum bn shd

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: