loading...

Дубайн тэмцээнд Сербийн теннисчин Новак Жокович Рожер Федерерийг 6:3 6:3-аар хожиж түрүүлснээр, гурван тэмцээнд дараалан түрүүллээ.
“Анх удаагаа гурван тэмцээнд дараалан түрүүлж үзэж буй минь энэ. Би өнөөдөр үнэхээр сайн тоглолоо. Рожерыг хожихын тулд маш сайн тоглох хэрэгтэй байдаг. Сүүлийн хэдэн сард өөрийгөө ур чадварын хувьд хавьгүй ахисан гэж бодож байна. Өнөөдөр давуулалтуудыг сайн авч чадлаа. Удахгүй Сербийн шигшээ багийнхан Дэвисийн цомд Энэтхэгийн багтай тоглоно. Бид элэг нэгтнүүдийнхээ төлөө өрсөлдөх болно. Сербийн баг өмнөх жилийн амжилтаа давтахыг хүсч байгаа” хэмээн тоглолтын дараа Новак Жокович ярив. Хоёр теннисчний тоглолт нэг цаг 11 минут үргэлжилсэн юм.
Жокович Dubai Duty Free Tennis Championships-2011-т ийнхүү түрүүлснээр 386 мянган ам.доллар болон чансааны 500 оноо авав. Харин “аман хүзүүдсэн” Федерер 181 мянган ам.долларыг чансааны 300 оноо хүртлээ.
loading...




bayar hurgey Djokovic
loading...