Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын хөлбөмбөг, Онцлох » Орон нутгийнхны ноёрхлыг зогсоож чадаагүй УАШТ

GD Star Rating
loading...

МХБХ-ноос зохион байгуулдаг футзалны өсвөр үеийн УАШТ өндөрлөлөө. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, жилдээ нэг болдог тэмцээн 13, 15, 17 хүртэлх гэсэн гурван насны ангилалд болж, 27 байгууллагын 61 баг өрсөлдөв. Тэмцээн “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд эхэлсэн ч медалийн төлөөх тоглолтууд УБДС-д боллоо.

 

Гайхамшигт түүх бүтээх гээд …

Бага буюу 13 хүртэлх насанд нэг хэсгээс гарсан багууд алт, хүрэл медалийн төлөө тунаж үлдсэн нь содон. Шигшээ тоглолтод УБДС-ийн бяцхан хөлбөмбөгчид “Арвис”-ыг 7:2-оор ялж, цомын эзэд боллоо. Хөлбөмбөгийн хөгжлөөрөө толгой цохидог зургаа, 10 дугаар сургуулийн ширэн бөмбөгчид УБДС-д нэгдсэн тул яалт ч үгүй хүчирхэг баг бүрджээ. Хэрвээ “Арвис” ялсан бол гайхалтай түүхийн эзэд болох байв. Учир нь тус баг эхний шатанд нэлээн зүдэрч байж, УБДС-ийн араас хоёрдугаар байраар шалгарсан. Ингэхдээ “Сэлэнгэпресс”-тэй оноо тэнцэж, ганцхан бөмбөгийн илүүгээр хэсгээсээ шалгарсан билээ. Улмаар плей-офф шатанд хүчирхэг багуудтай тулсан ч ажирсангүй “Хасын хүлгүүд”-ийг 7:1, “Саммит ДМЮ”-г 6:2-оор төвөггүй ялсан. Хэрвээ шигшээд УБДС-ийг ялсан бол яг л барууны кинонууд дээр гардаг шиг гайхамшгийн эзэд болох байлаа.

Хүрэл медалийн төлөө мөн л нэг хэсгээс шалгарсан багууд тулсан гэж дээр дурдсан. Хоосон үлдэхгүйн төлөөх тэмцэлд “Саммит ДМЮ” “Багануур”-ыг 4:0-ээр сөхрүүллээ. 13 хүртэлх насны ангиллын шилдэг хаалгачаар Б.Мөнх-Эрдэнэ /Саммит ДМЮ/, довтлогчоор Э.Тэлмэнбаяр /УБДС/, тэгш тоглогчоор Б.Гарамбазар /Арвис/ нар тодров. Сонирхуулахад Б.Гарамбазар нь “Арвис”-ын дасгалжуулагч Л.Банз­рагчийн хүү билээ.

 

Хөлбөмбөг хариугаа авав

Дунд буюу 15 насны ангиллын тэргүүн байрыг манай улсын шидэг клубүүд булаалдав. Б.Гансүхийн удирдсан “Хоромхон” Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай”-г 2:0-ээр ялснаар ээлжит түрүүгээ хүртлээ. Эдгээр баг нас чацуун дээр /хоёул 1999 онд байгуулагдсан/ нэг талбайд бэлтгэл хийдэг. Түүнчлэн дасгалжуулагч, тоглогчид нь хоорондоо сайн найзууд. Тиймээс алт, мөнгөн медаль хүртсэн багууд аль аль нь баяртай байсан биз.

Хүрэл медалийн төлөөх тулаанд Эрдэнэтийн “Хангарьд” “Сод титэм”-ийг 6:5-аар илүүрхсэн. “Хангарьд”-ыг холоос ирсэн болохоор үзэгчид дэмжиж байх шиг байсан. Түүнчлэн “Сод титэм”-д ч таагүй хандах хэсэг байлаа. Учир нь тус баг хэсгийн сүүлийн тоглолтод зориуд ялагдаж, хоёрдугаар шатанд шалгарах гэж тэмцэж байсан бусад багийнхаа хөдөлмөрийг үгүй хийсэн юм. Ямартай ч иймэрхүү зүйлд орооцолдсон баг хол явдаггүй гэх яриа дахин батлагдаж, “Сод титэм” медалийн тавцанд гишгэж дөнгөсөнгүй. Хөлбөмбөг хариугаа авна аа гэж.

15 насны ангиллын шилдэг хаалгачаар Б.Бум-Эрдэнэ /Хангарьд/, довтлогчоор Б.Дашням /Хараацай/, тэгш тоглогчоор Э.Мөнх-Эрдэнэ /Сод титэм/ нар шалгарав. Гэхдээ багаа аваргалахад гол үүрэг гүйцэтгэсэн “Хоромхон”-ы хаалгач О.Отгонпүрэв тэгш тоглогчоо байг гэхэд шилдэг хаалгачаар тодроогүйд гайхах хүн олон.

 

Хөдөөгийнхөн хүчирхэг хэвээр

Ахлах буюу 17 насны ангиллын дээд нас нь 1994 он байв. Хэзээнээс л энэ насанд хөдөө, орон нутгийнхан ноёрхож байсан уламжлал энэ удаад ч давтагдлаа. “Хангарьд” “Дархан”-ыг 7:0-ээр буулган авсан. Дүн хол зөрүүтэй мэт сонсогдох ч тоглолт тэнцүүхэн өрнөсөн. “Хангарьд” эхний үед 2:0-ээр давамгайлж, “Дархан” удаах үед довтолгоондоо хэт анхаарсны улмаас дахин тавыг алдсан билээ. Ингэснээр эрдэнэтчүүд энэ удаагийн УАШТ-ээс хос медаль хүртсэн ганц баг болсон юм. Энэ насны ангилалд хөдөөгийнхний тогтоосон ноёрхлыг нийслэлийн “Хоромхон”, “Хараацай”, “Сэлэнгэпресс”, “Сод титэм” таслах гээд зүтгэсэн ч хөдөлмөр нь талаар болов.

Харин хүрэл медалийн төлөөх тоглолт болсонгүй, “ЮБ Юнайтед”- техникийн ялалт байгууллаа. Учир нь “Шарын гол” төлөвлөсөн цагаасаа хоцорч ирсэн тул эсрэг багт нь ялалтыг өгсөн билээ. “Шарын гол” арай ч хоосон үлдчихсэнгүй. Тус багийн ахлагч Б.Цэрэнбаяр шилдэг довтлогчоор тодорсон. Баруун, зүүн аль ч хөлөөрөө цохидог, хурдтай түүнийг тогтоон барих нь ямар ч багийн хамгаалагчид шүдний өвчин байсан билээ. Шилдэг хаалгачаар Н.Төртулга /ЮБ Юнайтед/, тэгш тоглогчоор Ж.Сүндорж /Дархан-Оюуны-Ирээдүй/ шалгарлаа.

 

Тэмцээний дүн:

13 нас: 1. Б.Ариунболор дасгалжуулагчтай УБДС 2. Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” 3. Д.Нанжид дасгалжуулагчтай “Саммит-ДМЮ”

15 нас: 1. Б.Гансүх дасгалжуулагчтай “Хоромхон” 2. Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” 3. М.Сэргэлэн дасгалжуулагчтай “Хангарьд”

17 нас: 1. М.Сэргэлэн дасгалжуулагчтай “Хангарьд” 2. С.Жаргалсайхан дасгалжуулагчтай “Дархан-Оюуны-Ирээдүй” 3. Д.Чулуунболд дасгалжуулагчтай “ЮБ Юнайтед”

 

GD Star Rating
loading...
Орон нутгийнхны ноёрхлыг зогсоож чадаагүй УАШТ, 10.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. soccer says:

    khoromkhon amjilt khusiey

    GD Star Rating
    loading...
  2. KHOROMKHON says:

    KHOROMKHON ii TULUU

    GD Star Rating
    loading...
  3. 17 ns says:

    ene UB d Az gegch ni danda Taarhim Shariin Gol hotsroogui bol tgel hurel medal shariin goliih bno biz :( (

    GD Star Rating
    loading...
  4. jojo says:

    huueee ene 17nasand hezeedee bainga huduuniihun davamgalij bsiimbee estoi sanahguin bna nodningoos l 1 medal ntr avsan bh umnu n maz horom 5r sur ntr geel avdag bsan sanagdjiishd.. zov medee oruulii shooo

    GD Star Rating
    loading...
  5. ZZzzZZ says:

    hahahaha hodooniihon gechijee erdenet ch hodooldoo. gehdee hot boloh geed yadaj bgaa yumnuudiig aa yah gej doosh n hiij bdiimdee mongol ulsad gants l hot bdag ter n ulaanbaatar. busad n hodoo malaa hariulaad hicheel surguulidaa morin tergeer yawdag whahahahahah

    GD Star Rating
    loading...
  6. fggh says:

    Erdenetiig huduu bolgood baigaarai yamar shariin gol etr bish dee

    GD Star Rating
    loading...
  7. hutsaad bgaarai almasuudaa says:

    монгол тэр чигээрээ хөдөө шд малуудаа. жожо юу вэ зайлдаа чмг алаад нуучийшүү хаха. УБ-т ч гэрэл бгаа эрдэнэт ш.голд ч адилхан гэрэлтэй дэлгүр бна уу бна адилхан шд малууд минь. эрдэнэт ш.гол УБ-с юугаараа дутуу юм. бүгдээрээ монгол гэдэг ганц л эх оронтой юм бж битгий ингэж ялгаварлаж бай л даа. монголчууд эвтэй бхдаа хүчтэй гэдэг үг мэдэхүү. битгий атаарх за

    GD Star Rating
    loading...
  8. sod titem albaar hojigdson ch geh shig ta nar yj mdej bgaan tststs

    yuug ni ch mdkun bj hudlaa yum bichehee bolioch

    archaagui sda nar ve

    GD Star Rating
    loading...
  9. bandi says:

    xaxa chaachkaag xapaache xaxa eteg exgui huuhed shig baij baigaag ni todoo bek gaga 3 yu yum bee xexe zaza ta nap sain shuu amjilt

    GD Star Rating
    loading...
  10. hangarid says:

    erdenetg hodoo bolgood bgarai zass hze bhda horomhon maz turuulj bsin sankum bna ene jil erdenet bosoo bsan shu zaalnii ulsin avragiin alt huuhdiin ih naadmin alt avsan shu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: