loading...

Дель Потро 2009 оны US Open-д түрүүлсэн
Аргентиний теннисчин Хуан Мартин дель Потро 2009 оноос хойш анхны цомоо гардлаа. “Delray Beach International Championships”-н шигшээд дель Потро Сербийн Яанко Типсаревичийг 6-4 6-4-өөр ялж цомгүй өдрүүдээ төгсгөл болголоо.
Бугуйн бэртлээс болж өнгөрсөн онд Аргентин эр ердөө гурван тэмцээнд л хүч сорьсон. Энэ хугацаанд түүний чансаа 4-р байрнаас 166 хүртэл уруудаад байгаа юм. Харин одоо дель Потро алдсан нэр хүндээ эргүүлэн авахаар тэмцэж эхэллээ.
“Эргэж ирэх үнэхээр сайхан байна. Миний тоглолт өдөр өдрөөр сайжирч байгаа. Гэхдээ өнөөдөр Яанко надаас илүү байсан. Бага зэргийн аз надад тус боллоо”
Хуан Мартин дель Потро карьерийн 8 дахь цомоо хүртлээ. Одоо түүнд Ролан Гаррос эхлэх хүртэл 2 сар бэлдэх хугацаа байна.
loading...




sain tennischin shuu amjilt!!!
loading...