loading...
Хоёрдугаар сарын эхээр эхэлсэн жүдо бөхийн Европын цуврал тэмцээнүүд Чех, Польшийн нийслэлд зохиогдсон (II.26-27) Дэлхийн цомоор шувтарлаа. Варшавт 48 орны 395 эрэгтэй жүдоч цугласан бол Прагад 41 улсын 247 бүсгүй хүч үзжээ. Дюссельдорфын Гранприд хүч нэмж очсон цөөн бөхийг эс тооцвол Европын эдгээр тэмцээнд сар шахам хугацаанд явж оролцож буй манай бөхчүүд багагүй туйлдсан бололтой, тэмцээний эхний өдөр нэг ч медаль авсангүй.
66 кг-ын тэргүүн хоёр бөх маань медалийн төлөө барилдаанд ялагдаж, Б.Хишигбаяр, Г.Одбаяр нар шагналт байрт шалгарчээ. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар жин өгсөн 73 кг-д хүч үзэж, долоон барилдаан хийн тавдугаар байрт орлоо. Тэрбээр Бразилийн Марчело Контини, ОХУ-ын Никита Хоментовский, Швейцарийн Давид Папау, Армены Роберт Варданян нарыг ялаад группийн аваргын төлөө 2001 оны ДАШТий хүрэл медальт Кжыштоф Вилкомирски (Польш)-д хансокү торгуулиар дийлджээ.
Дагах барилдаанд Италийн Жованни ди Кристог цэвэр буулгасан манай бөх хүрлийн төлөө залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, тивийн залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэлтэй румын жүдоч Костел Данкулеуд вазаригаар ялагдав. Энэ жинд зодоглосон манай нөгөө бөх Г.Одбаяр Ганын Эммануэль Нартейг юүко, Казахстаны Мади Курюмбаевыг хоёр вазари, Словенийн Сашо Жеребийг торгуулиар тус тус хожоод 73 кг-д барилддаг болоод удаагүй, олимпийн мөнгөн медальт Бенжамин Дарбелье (Франц)-д иппон, 2005 оны ДАШТ-ий хүрэл медальт Киёши Үэмацү (Испани)-д юүко үнэлгээгээр бүдэрчээ.
Варшавын Дэлхийн цомын 66 кг-д тэргүүн бөх нь барилдсан С.Мияарагчаа Беларусийн Вазим Шока, Словений Андраз Жереб, Казахстаны Арсен Хатип, Францын Клемен Чукиевич нарыг ялаад хагас шигшээд Армены Армен Назарянд торгуулиар, хүрэл медалийн төлөө барилдаанд ОХУ-ын Камал Хан-Магомедовт цэвэр хожигдсон байна. Өмнөх тэмцээнд эхний тойрогт А.Назарянд амархан ялагдсан Б.Хишигбаяр энэ удаа арай дөмөг хүч үзэж, долдугаар байрт оржээ.
Украины Геворк Геворкян, Португалын Педро Ясинто, Румыний Дан Фасиэ нарыг цэвэр буулгасан тэрбээр Италийн Франческо Фаралдо, ОХУ-ын Камал Хан-Магомедов нарт дийлдсэн байна. 60 кг-д Ч.Болдбаатар эхний тойрогт Их Британийн Грегг Варид цэвэр ялагдсан бол түүний амьдаа барилдсангүй. Прагад болсон Дэлхийн цомын эхний өдөр манай бүсгүйчүүд нэг ч ялсангүй. Обервартын Дэлхийн цомоос мөнгөн медаль авсан М.Уранцэцэг 52 кг-д хүч үзээд олимпийн хүрэл медальт, Европын аварга Илсе Эйлен (Бельги)-д хоёр вазаригаар хожигдсон бол энэ жинд барилдсан Б.Солонго Европын дэд аварга Росальба Форчинити (Итали)-д дийлджээ.
Парисын Их дуулгаас алтан медаль хүртсэн М.Бундмаа 57 кг-д зодоглож, Францын Синди Хуберт вазаригаар ялагдсан бол 63 кг-ын тэргүүн жүдочоор барилдсан Ц.Мөнхзаяа 2009 оны “Чингис хаан” Дэлхийн цомд тавдугаар байрт орж байсан Стефани Штейнмец (Герман)-д цэвэр буусан байна. Өчигдөр Варшавын дэвжээнд Б.Амбасэлмаа, Р.Анхбаатар (81 кг), Э.Энхбат, С.Батбаяр, Б.Ариун-Эрдэнэ (90 кг), Б.Бат-Орших (-100 кг), Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал, Б.Төгөлдөр (+100 кг), Прагийн Дэлхийн цомд Ц.Наранжаргал (70 кг), П.Лхамдэгд (-78 кг), Д.Цэрэнханд (+78 кг) нар хүч үзсэн. Бусад бөхчүүд маань цувралын сүүлчийн тэмцээнд барилдаагүй аж.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
ЭРЭГТЭЙ
60 кг (57 жүдоч): 1.Эшли Маккензи (Их Британи) 2.Ховханнес Давтян (Армен) 3.Артём Аршанский (Израиль), Хө Юньлун (БНХАУ) 5.Фелипе Китадай, Брено Алвеш (хоёул Бразил) 7.Михаэль Итен (Швейцарь), Ян Лишуань (БНХАУ)
66 кг (62): 1.Армен Назарян (Армен) 2.Павел Загродник (Польш) 3.Давид Ларос (Франц), Камал Хан-Магомедов (ОХУ) 5.Франческо Фаралдо (Итали), Санжаасүрэнгийн Мияарагчаа (Монгол) 7.Клемен Чукиевич (Франц), Бүүвэйбаатарын Хишигбаяр (Монгол)
73 кг: 1.Бенжамин Дарбелье (Франц) 2.Кжыштоф Вилкомирски (Польш) 3.Киёши Үэмацү (Испани), Костел Данкулеу (Румын) 5.Ренат Мирзалиев (Украин), Хашбаатарын Цагаанбаатар (Монгол) 7.Жованни Ди Кристо (Итали), Ганбаатарын Одбаяр (Монгол)
ЭМЭГТЭЙ
48 кг: 1.Ана Ормигу (Португал) 2.Ү Шүгень (БНХАУ) 3.Тачиана Ресенде де Лима (Бразил), Сумейе Аккуш (Турк) 5.Валентина Москатт (Итали), Виолета Думитру (Румын)
52 кг: 1.Хө Хунмей (БНХАУ) 2.Андреу Чатуна (Румын) 3.Марен Крайе (Герман), Ленария Мингазова (Казахстан) 5.Айнур Самат (Турк), Росальба Форчинити (Итали)
57 кг: 1.Сара Локо 2.Морган Рибо (хоёул Франц) 3.Изабель Фернандес (Испани), Тетьяна Левицка (Украин) 5.Одри Ла Рицца (Франц), Хедвиг Каракас (Унгар)
63 кг: 1.Шү Юүхуа 2.Линь Мей-Лин (хоёул БНХАУ) 3.Эстер Стам (Голланд), Анн-Лаури Поли (Франц) 5.Хилде Дрекслер (Австри), Йоханна Йлинен (Финланд)
Ж.БАТМӨНХ
loading...




Эмэгтэйчүүдийн тэмцээд -78 кг-д барилдсан Лхамдэгд алтан медаль хүртсэн байна Цагаанбаатарын хувьд тийм өндөр зэрэглэлийн тамирчин гэхэд гаргаж болохгүй алдаа гарган Польшийн Вилкомирскид ялагдсаан уг нь их л илүү байсан даа Нэг ёсондоо өрсөлдөгч бөхийнхөө хөлийг ямар нэгэн мэхийн хувилбар хийлгүй авснаас ХАНСОКҮ торгууль хүртсэн одоо болтол дүмийн ойлголтгүй явна гэхэд гайхмаар юм Жиндээ чансаагаараа тэргүүлж яваа бөх шүү дээ Цагаанбаатарыг ингэж барилдаж байхад бусад бөхийн хувьд юу ч яарих билээ дээ
loading...
golson ni yu l bol, zaluu 3,4 nomeriin tamirchdaa um uzuulj, turshlaga sulgan geed l oroogui biz
loading...