loading...
Т№31
I II III IV
Аватар 19 16 23 28 86
Ирвэс 17 17 16 14 64
Аватар:К.Жеффри 27+9 самбар, Ш.Сэдбазар 19+10 самбар, С.Өрнүүнбилэг 14+10 самбар, К.Уильямс 10+8 самбар+7 оновчтой дамжуулалт+4 бөмбөг таслалт+2блок шот
Ирвэс:Э.Дорж-Арилд 16, Бямбадорж 15, Г.Үлэмж 12+12 самбар
-Спортын төв ордонд хамгийн олон үзэгчдийг цуглуулдаг “Аватар” багийнхан хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо ХҮДС-ийн “Ирвэс”-ийн эсрэг хийж 22 онооны зөрүүтэй буюу 86:64-өөр хожлоо. Тэд эхний хагаст олон тоогоор давамгайлаагүй ч тоглолтын төгсгөлийг сайн хийсэн юм. Гуравдугаар үеийн төгсгөлд хуруундаа гэмтэл аваад байсан АНУ-ын легионер Кларенс Жеффри талбайд гарч ирсэн бөгөөд тооны зөрүүг түвэггүй 10 онооны зөрүүтэй болгожээ. Улмаар түүний тэсэрсэн тоглолт дөрөвдүгээр үед мөн үргэлжилэн “Аватар” улирлын тав дахь ялалтаа байгуулав. Ту тоглолтод К.Жеффригээс гадна Кимарли Уильямс талбайд бүхийл байрлалд жигд тоглолтыг үзүүлэн 10 оноо, найман самбар, долоон оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт, хоёр блок шот гүйцэтгэсэн байна. Харин 204 см өндөртэй төвийн тоглогч Лекс Жеймс тоглолтын хоёрдугаар үед талбайд нэг ч минутыг өнгөрүүлсэнгүй. “Ирвэс”-ээс энэ өдөр Э.Дорж-Арилд мөн багаа оноогоор тэргүүлсэн байна
“TLG-13” баг үндсэн тавтаа сольсон нь буруу алхам болов
Т№32
I II III IV
Харцага 31 20 15 20 86
TLG-13 9 26 20 24 79
Харцага:Б.Нэмэхбаяр 22, Б.Одбаяр 16+11 самбар, Ц.Мэргэн 16, О.Золзаяа 10+8 бөмбөг таслалт
TLG-13:Э.Цэрэнбаатар 23+11 самбар, А.Гансүх 21+9 самбар, Г.Цэнгүүнбаяр 11
-Нэгдүгээр тойрогт энэ хоёр багийн тоглолтод “Харцага” ердөө хагас бөмбөг буюу нэг оноогоор “TLG-13”-ын залуусыг хожиж байлаа. Харин энэ удаад эхний үед 22 онооны давуу байдал олж авсанаар хожсон юм. Тоглолтын нэгдүгээр үед “TLG-13” талбайд нөөц тоглогчоо илгээн бүтэн талбайн пресинг хийсэн нь алдаа боллоо. Тэдний эсрэг “Харцага”-ынхан төвөггүй оноо авч байсан юм. Харин тоглолтын гуравдугаар үед “Харцага”-ын довтолгооны гол найруулагч Ц.Мэргэний хувийн алдаа дөрөв болж нөөц тоглогчийн суудалд шилжжээ. Энэ үед “TLG-13”-ын залуус тооны зөрүүг багасгасан бөгөөд илүү гарч болзошгүй байлаа. Гэвч тэдэнд тоог тэнцүүлэх цаг гарсангүй. Тоглолтын төгсгөлд “Харцага” туршлага заан улирлын долоо дахь ялалтаа байгууллаа. Харин “TLG-13” эсрэгээрээ долоо дахь хожигдлоо хүлээсэн байна.
loading...




Bulls Sharksiin tuhai yagaad baihgui bna?
loading...
Sagsan bombogiinhoo talaar medeelel oruulj baildaa dandaa holbombogiin medeelel oruulj bhiin bolj ogwol adilhan oruulj baigaach.
loading...
46-49 razmer-n puuz zarna orignal Nike Addidas ( Anglias irsen une 120.000-150.000) utas 88627302
loading...
uum2
loading...
williams mgl ohintoi sayhanaas uerhej ehelsen bna shuu mglchuuddaa ter 2 gaduur garj 2bieniihee tuhtai busdad medegdehgui bhiig hussen bololtoi
loading...