loading...
Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, МАН байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн 25-27ны өдрүүдэд ГХЯам-ны ёслолын танхимд 3 ангиллаар зохиогдлоо.
“Монгол туургатан айл бүр хоймортоо шатраа дээдлэн залъя” уриан дор явагдсан, 20 сая төгрөгийн шагналын сантай, цаашид жил бүр уламжлал болон зохиогдох энэ тэмцээний “А” ангилалд 2100-аас дээш чансаатай 22 шатарчин өрсөлдснөөс Д.Эрхэмбаяр, Н.Баттулга, Ц.Батчулуун, 10 шилдэг эмэгтэй шатарчид тоглосон “В” хэсэгт Т.Батчимэг, А.Энхтуул, Б.Ану, 2100-аас доош чансаатай 132 шатарчин оролцсон “С” хэсэгт Э.Энхнар,Д.Гандуулга,Ц.Батсайхан нар медальт байруудыг эзэлсэн бөгөөд “А”-д 5, “В”-д 3, “С”-д 12 шатарчин шагналт байруудад шалгарлаа.
Монголын шатрын шилдэгүүдийг хэд хэдэн номинациар тодруулав.Шатарт элэгтэй удирдагчаар Д.Лүндээжанцан, дэмжигч байгууллагаар “Үндэсний шуудан” сонин, залуу шатарчнаар Д.Номин-Эрдэнэ, их мастер цолонд ойрхон шатарчнаар Б.Гүндаваа,
Ц.Батчулуун хоёр, түгээн дэлгэрүүлэгчээр Г.Чилхаасүрэн,Ж.Лхагваа,Я.Дүгэр гурав, сэтгүүлчээр Л.Тогоохүү, дасгалжуулагчаар П.Жигжидсүрэн,Ц.Батсайхан,Д.Төрмөнх нар тус тус шалгарлаа.
МАН-ын ахмад гишүүн,шатарчин Гэлэгжамц (Өсөхбаяр аваргын аав), МУГТ Л.Мягмарсүрэн нарын ахмад болон эмэгтэй, өсвөрийн нийт 12 шатарчид тусгай шагнал хүртэв.
“Сод монгол” групп Монген сургуулийн бяцхан шатарчин Х.Баясгаланг хамгийн ирээдүйтэй шатарчнаар тодруулж энэ онд түүний дотоод,гадаадын тэмцээнд оролцох зардлыг нь ивээн тэтгэх болов.
Тэмцээний ажиллагаанд ГХЯны сайд, Монгол туургатны ”Урамтай шатар”холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар,УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,Ц.Нямдорж нарын төр, засгийн удирдах хүмүүс оролцов.
loading...




aavdaa shildeg setguulch bolsond bayar hurgey!!!
loading...