Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг, Ювентус » Удинезе 7 гоолоор яллаа (Сери А 27-р тойрог)

GD Star Rating
loading...

Энэ улиралд гоолын онгодтой байгаа Удинезе Палермогийн талбайд зочлон 7 гоолоор бут ниргээд   буцлаа. Антонио Ди Натале хет-трик хийсэн бол Алексис Санчес бүр 4 гоол оруулж төгс покер хийсэн.

Чилийн залуу довтлогч Алексис Санчесийн хувьд өмнө нь 4 гоол оруулах нь байтугай дубль ч хийж байгаагүй юм байна. Харин энэ тойрогт түүний од нь гийжээ. Санчес торгуулийн улмаас өмнөх тойргийг өнжөөд байсан юм. Харин түүний хажууд хашир туршлагатай Антонио Ди Натале улирлын 21 дэх гоолоо хийж мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Тоглолтын эхний хагаст л Удинезе  5 гоол оруулсан бөгөөд хүн дутуу өрсөлдөгч нь тэдний “галзуурал”-н эсрэг юу ч хийж чадсангүй. Сицилийн багаас эхлээд Армин Бачинович 30 дахь минутад, дараа нь Маттео Дармиан 60 дахь минутад талбайгаас хөөгдсөн юм. Удинезегийн энэхүү сүрдмээр ялалт тэднийг аваргуудын лигийн 4-р байр луу нэг алхмаар ойртуулж байна. Удинезе энэ улирал эхэлснээс хойш тоглолтын эхний хагаст 3-аас дээш гоол оруулсан анхны баг болж байна.

2 сарын 27 . Палермо. Цэнгэлдэх “Ренцо Барбера”.
Шүүгч – Себастьяно Перуццо (Анкона).
ПАЛЕРМО – УДИНЕЗЕ – 0:7 (0:5)
Ди Натале, 10 (0:1). Санчес, 19 (0:2). Санчес, 28 (0:3). Ди Натале, 41 (0:4). Санчес, 42 (0:5). Санчес, 48 (0:6). Ди Натале, 60-с пенальти (0:7).

Moнтелла

Ромагийн шинэ дасгалжуулагч Винченцо Монтелла  анхны ялагдлаа амслаа. Өнгөрсөн долоо хоногийн дундуур  тэрээр Болоньяг 1 : 0-ээр хожиж дасгалжуулагчын хувиар анхны ялалтаа аваад байсан юм.

Уг нь Ромачууд  эхний хагасын дараах байдлаар  Пармаг 2 : 0-ээр тэргүүлж явлаа. Франческо Тотти торгуулийн цохилтоос 19 дэх минутад тооын харьцааг нээж, улмаар Жуан 36 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг гоол болгосон.

Гэтэл азгүйтэл Ромын багийг дахин бүдрүүлж хоёрдугаар хагаст 2 гоол дараалан алдсан. Эдгээр 2 гоолыг Ювентусаас Пармад зээлээр тоглож буй Амаури оруулжээ. Цаг дуусахаас 10 минутын өмнө Пармагийн Массимо Пачи улаан хуудсаар торгуульж талбайгаас хөөгдсөн ч талбайн эзэд хүний илүүгээ ашиглаж чадсангүй.

Рома ийнхүү тэнцэж 6-р байрандаа үлдлээ. Тэд аваргуудын лигийн эрх олгох 4-р байрнаас 5 оноо алдаж байна. Харин Парма 15-р байранд жагссаар.

2 сарын 27 . Рим. Цэнгэлдэх “Олимпико”.
Шүүгч – Кристиан Бриги (Чезена).
РОМА – ПАРМА – 2:2 (2:0)
Тотти, 19-с пенальти (1:0). Жуан, 36 (2:0). Амаури, 74 (2:1). Амаури, 79 (2:2).

Ром хотын өөр нэгэн баг Лацио аваргуудын эрхтэй 4-р байранд одоо яваа. Гэхдээ тэд энэ байраа алдахад тун ойрхон байна. “Бүргэд”-үүд энэ тойрогт Кальяригийн талбайд зочилж 1 : 0-ээр ялагдав. Тоглолтын хувь заяаг шийдсэн ганц гоолыг нь Лацио өөрсдийнхөө хаалганд оруулжээ. Хашир туршлагатай хамгаалагч Андре Диас авто-гоол 40 минутад оруулсан байна. Лациогийн 5 тойрог ялагдаагүй цуврал үүгээр төгсгөл боллоо.

2 сарын 27. Кальяри. Стадион “Сант-Элия”.
Шүүгч – Кармин Руссо (Нола).
КАЛЬЯРИ – ЛАЦИО – 1:0 (1:0)
Андре Диас, 40-автогол (1:0).

Бямба гаригт нэг тоглолт явагдсан. Ирэх улирлын Европын эрх авахад тун хүнд байгаа Ювентус лигийн “Алтан дундаж” Болоньятай оноолт тааран тоглосон. Экс-Ювентусын довтлогч  Марко Ди Вайо энэ тулаанд дубль хийж Болонья 2 : 0-ээр Ювег хожлоо.  Болонья хамгийн сүүлд Ювентусыг талбайд нь 1980/81 оны улиралд ялж байсан юм. Дель Неригийн баг 2 тойрог дараалан ялагдлаа.  Аваргуудын лигийн эрх авахын тулд Юве одоо 7 оноо нөхөх хэрэгтэй болж байна.

2 сарын 26. Турин. Стадион “Олимпико”.
Шүүгч – Андреа Ромео (Верона).
ЮВЕНТУС – БОЛОНЬЯ – 0:2 (0:0)
Ди Вайо, 49 (0:1). Ди Вайо, 66 (0:2).

Интер Сампдориягийн талбайд зочлон 2 : 0-н харьцаатай хожил авч Миланы араас нэхсээр байна. 73 дахь минутад Шнайдерр 90 дэх минутад Самуэль Это’о нар тус тус гоолуудыг оруулсан. “Бенеамата” 2 оноогоор АС Миланаас хоцорч байгаа. Паццини хуучин багийнхаа эсрэг энэ тойрогт тоглолоо.

Мөн Интерээс Сампдорияд зээлээр хүчин зүтгэж буй Жонатан Бьябьяни, 77 дахь минутад сэлгээгээр талбайд гарч ирсэн.

САМПДОРИЯ – ИНТЕР – 0:2 (0:0)
Снейдер, 73 (0:1). Это’о, 90 (0:2).

КАТАНИЯ – ЖЕНОА – 2:1 (0:1)
Флоро Флорес, 19 (0:1). Макси Лопес, 51 (1:1). Бергессио, 56 (2:1).

БРЕШИЯ – ЛЕЧЧЕ – 2:2 (2:1)
Караччоло, 16 (1:0). Зоболи, 18 (2:0). Корвия, 30 (2:1). Мунари, 70 (2:2)

БАРИ – ФИОРЕНТИНА – 1:1 (0:1)
Жилардино, 21 (0:1). Геззаль, 86 (1:1).

ЧЕЗЕНА – КЬЕВО – 1:0 (0:0)
Хименес, 90-с торгуулийн цохилт (1:0).

Сери А 2010/2011

 

Байр Баг ТТ Х Т Хж +/- Оноо
1 МИЛАН 26 16 7 3 46-20 55
2 ИНТЕР 26 17 5 6 41-22 53
3 НАПОЛИ 26 16 4 6 47-29 52
4 ЛАЦИО 27 14 6 7 33-23 48
5 УДИНЕЗЕ 27 14 5 8 49-30 47
6 РОМА 27 12 7 8 41-38 43
7 ЮВЕНТУС 27 11 8 8 41-34 41
8 ПАЛЕРМО 27 12 4 11 44-43 40
9 КАЛЬЯРИ 27 11 5 11 33-28 38
10 БОЛОНЬЯ 27 10 8 9 29-34 37
11 ДЖЕНОА 27 9 8 10 25-27 35
12 ФИОРЕНТИНА 27 8 10 9 29-29 34
13 КЬЕВО 27 7 10 10 28-30 31
14 САМПДОРИЯ 26 7 10 9 23-27 31
15 КАТАНИЯ 27 7 8 12 24-35 29
16 ПАРМА 27 6 10 11 27-38 28
17 ЛЕЧЧЕ 27 7 7 13 30-48 28
18 ЧЕЗЕНА 27 6 7 14 20-36 25
19 БРЕШИЯ 27 6 6 15 22-35 24
20 БАРИ 27 3 7 17 15-41 16

Мэргэн буучид

21 Антонио Ди Натале (Удинезе, 3)
20 Эдинсон Кавани (Наполи, 2)
16 Марко Ди Вайо (Болонья)
15 Самуэль Это’о (Интер, 5)
14 Алессандро Матри (Ювентус, 1)
13 Златан Ибрагимович (Милан, 2)
11 Алексис Санчес (Удинезе)

 

 

 

GD Star Rating
loading...
Удинезе 7 гоолоор яллаа (Сери А 27-р тойрог), 10.0 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. lazio cl-n erh awaasai

    GD Star Rating
    loading...
  2. hmm says:

    Inter ch MIlaniig guitseed irlee shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: