loading...
Франц улсын Турконь хотод хоёрдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болсон эмэгтэй чөлөөт бөхийн олон улсын тэмцээний 63 килограммын жинд спортын мастер Шархүүгийн Түмэнцэцэг мөнгөн медаль хүртжээ.
48 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, 63 килограммын жинд олон улсын хэмжээний мастер О.Насанбурмаа хоёр хүрэл медалийн төлөө барилдаанд ялагджээ.
Манай зарим эмэгтэй бөхчүүд тэндээ бэлтгэл сургуулилтаа хийж байгаа Франц улсын Леви хотод гуравдугаар сарын 5-6–ны өдрүүдэд болох эмэгтэй бөхчүүдийн Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцоно. Бусад нь гуравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Швед улсын Клиппан хотод жил бүр болдог “Клиппан хатагтай” эмэгтэй чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд очиж барилдана.
Эмэгтэй бөхчүүдийн Дэлхийн цомын төлөө тэмцээнд БНХАУ, Монгол, Казакстан, Канад, ОХУ, Франц, Швед, Япон гэсэн найман орны эмэгтэйчүүд өрсөлдөнө.
loading...



