Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » “Бирмингем” “Арсенал”-ыг хожиж, Английн лигийн цомын аварга боллоо

GD Star Rating
loading...

Английн лигийн цомын шигшээ тоглолтод “Бирмингем” “Арсенал”-ыг буулган авч, цом гардлаа. Тоглолтын 89 дэх минутад “Их буучид”-ын хаалгач Шесны, хамгаалагч Косьелни хоёрын үл ойлголцлын улмаас “Бирмингем”-ийн довтлогч Обафеми Мартинст сул хаалганд хожлын гоол оруулах боломж олдсон юм. Ийнхүү “Уэмбли”-д цугласан 88000 хүний нүдний өмнө даруухан “Бирмингем” тун хүчтэй гэгдэж байсан өрсөлдөгчөө хожиж дөнгөв. Ингэснээр “Бирмингем” 1963 оноос хойшхи анхны цомоо гардсан бол “Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгер сүүлийн гурван удаад цомын шигшээ тоглолтод үлдээд азгүйтлээ. Тэрээр 2006 онд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Испанийн “Барселона”-д 2:1-ээр, 2007 онд мөн Английн лигийн цомын шигшээ тоглолтод “Челси”-д 2:1-ээр хожигдсон юм. Энэ удаад ч мөн 2:1-ээр хожигдлоо. “Бирмингем”-ийн дасгалжуулагч Алекс Маклиш үнэхээр цомд багаа сайн сойдог болохоо баталлаа. “Арсенал” “Бирмингем”-д сүүлийн найман тоглолт хожигдоогүй байсан хэрнээ хамгийн чухал тоглолтдоо сөхөрч орхив. Венгерийн покер хийх мөрөөдөл ийнхүү үгүй боллоо.

Тоглолтын эхний гоолыг Никола Жигич мөргөж хийсэн бол тэнцлийн бөмбөгийг Робин Ван Перси хийсэн юм. Харин хожлын бөмбөгийг түрүүн өгүүлсэнчлэн Мартинс хийсэн. Тоглолтын 70-80 дахь минутад “Арсенал” илт давамгайлж байсан ч хэтэрхий хамгаалалтанд шилжсэн багтаа Алекс Маклиш тун оновчтой сэлгээ хийж тоглолтын хувь заяаг өөрчилсөн. Мартинс хэдхэн минутын өмнө талбайд гармагцаа гоол хийсэн нь Маклишийн дасгалжуулагчийн мэдрэмжийг батлав. Харин “Лигийн цом тийм чухал биш. Хэрвээ цом авсандаа манай багийнхан ханачих юм бол аваагүй байсан нь дээр” хэмээн тоглолтын өмнө ярьж байсан Арсен Венгер үнэхээр цомгүй хоцорлоо. Гэхдээ Венгер ч түүний багийнхан ч цом хүртэхийг үнэндээ хүссэн нь тодорхой.

“Бирмингем”-ийн хаалгач Бен Фостер гайхалтай тоглож, гарцаагүй олон гоолоос багаа аварсан юм. “Бирмингем” Английн лигийн цомын аварга болж, гайхалтай түүх бүтээлээ.

2 сарын 27. Лондон. Цэнгэлдэх “Уэмбли”
Ерөнхий шүүгч – Майк Дин

АРСЕНАЛ – БИРМИНГЕМ  1:2

Жигич, 28 (0:1), Ван Перси, 38 (1:1), Мартинс, 89 (1:2)

 

GD Star Rating
loading...
“Бирмингем” “Арсенал”-ыг хожиж, Английн лигийн цомын аварга боллоо , 7.1 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. demn says:

    yamar azgvi uym be arsenal gej gehde mundag bailaa gej tanai sit sain uymaa bayrlaa

    GD Star Rating
    loading...
  2. sss says:

    xexe geh uu xaxa geh uu…. Arsenal gaihaltai bag gehdee Hulbumbug bur gaihaltai ym aa. Бирмингем Баяр хүргэе

    GD Star Rating
    loading...
  3. man says:

    Arsenal uneheer aztao blaa shu, Gantshan bombogoor l hojigdloo, bi buur 3-0 gej bodoj bsan shu, bayr hurgii Arsenalchuudaa

    GD Star Rating
    loading...
  4. Go Spurs Go says:

    Үнэхээр ёондоогүй баг юмаа…
    Бирмингем д баяр хүргье…

    GD Star Rating
    loading...
  5. Арай л дэндүү азгүйм даа…

    GD Star Rating
    loading...
  6. Zobi Madridista says:

    Arsenal FC gj yasanch azgu yumde. gxde yay gxewde ted EPLd turuuleesei
    Birmigham FC ugasa muu bag ch bish l de. 63onoos xoish tsom awaagum bolxoor buh xuchee shawxaj bur uxen xatan togloo biz.

    GD Star Rating
    loading...
  7. xaxa says:

    muu nusan buunuud aimaar bsan yumaa
    havid haragddaggui nusan buunuudiin fanatuud gent garch ireed ih orilson woooohohojhohooho za ench yahuu bas 1 aimaar orilson shiverpool hamgiin muu bagt but nirguullee waahawaahwaaah sergen mandaltaa gej….xaxaxaxaxxa eleg eleg hushih n

    GD Star Rating
    loading...
  8. Тэр дээр man гэж нэг учраа мэдэхгүй нусхай мальчик эргүүгээ гайхуулсан комментонцороо сайт болгон дээр бичээд л явахын. Тэр нь тэгээд газар авахгүй ээ яджийхад. Яахав хэн ч тоохгүй байгааг нь хараад өрөвч сэтгэл зулгаасан учир би тоож нэг өөрт нь хандаж бичихээс дээ. хэ хэ. Харин энэ хаха гээд аман дах шүднийхээ хэлбэрийг тодорхойлцон нусан оргилуур зүгээр алга болсон нь дээр биз дээ. Гарч ирээд их орилцон нтр гээд комментуудыг уншсанаа чихээрээ ойлгодог гаж мэдрэхүйтэй гарз нохой минь гарч элэгний эмээ авч уу. Арсеналын хувьд би элдэв тайлбар хиймээргүй байна. Зүгээр л дэмждэг багийнхаа өмнөөс бага зэрэг харамсаж байна. Цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье. Харин Бирмингэмд congratulations!

    GD Star Rating
    loading...
  9. ManU says:

    turshlagatai toglogchidoo munguu xaraad yawuulaad bxaar yaj amjilt gargaxaw dee, dan zaluuchuud, manai bag turshlagagvi bna xeden jiliin daraa turshilga suuhaaraa bvx tsomiig xamna l gdg, jooxon turshlagajaad saijraad irexeer n mungu xaraad l zarchixna, arsene wenger zvgeer l sain biznessman.

    GD Star Rating
    loading...
  10. messi says:

    chi odoo l medej bgaamu

    GD Star Rating
    loading...
  11. kidd says:

    eesh arsene wengert ahiad az dutla daa chadku bish chadaad bgan jahan az nemchmeer sanagdaad bdin.

    GD Star Rating
    loading...
  12. javkha says:

    fabregasaa real ruu zarchihaa tegwel tsom ih buchdad adar boroo shig l buuna hehehe

    GD Star Rating
    loading...
  13. seba says:

    Goy toglolt…

    GD Star Rating
    loading...
  14. A says:

    Фанатуудаа… Ливерпуулын Каррол, Суарез, Арсеналын Ван Перси, Вилшер, Челсигын Торрес, Маню-Нани, Реалын Роналдо, Кака, Барсагын Педро, Интерын Снайдер, Миланы Пато-жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  15. mg says:

    ERHEMEE ystoi goy helsn xaxaaxxaxaxa!!!!

    GD Star Rating
    loading...
  16. storm says:

    100% Arsenal hojino gej bodoj bailaa haramsaltai l bna daraachiin togloltuudad amjilt husii hairan tsom tso tso tso tso………..

    GD Star Rating
    loading...
  17. KH2414 says:

    SIR Arsene Wenger not bussinesman. He is best manager.
    GUNNERS is BEST football club.(Great,Amazing,Wonderful)
    NOTHING!!!!
    I’m Gunners FAN!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: