loading...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 5 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 16-ийн эхний тоглолтууд 2011 оны 2-р сарын 26-27-ны өдрүүдэд явагдлаа. Энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгэчээр “RIO TINTO” байгууллага ажиллаж байгаа.
Тоглолтууд 2 өдрийн турш үргэлжилж нийт 30 тоглолт төлөвлөгдсөн боловч 1 тоглолт явагдаагүй юм. Энэ нь 15 насны ангилалд шөвгийн 16-д шалгарсан 23-р сургуулийн тоглолт юм. 23-р сургууль нь тоглолтондоо ямар нэгэн шалтгаангүйгээр ирээгүй учраас хожлыг Шавь ЦС-д өгсөн. Харин үлдсэн тоглолтууд хуваарийн дагуу амжилттай явагдаж өндөрлөлөө. Мөн Бямба гаригийн 09.00 – 16.00 цагийн хооронд Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй Өсвөр үе, Идэрчүүдийн Футзалын Улсын Аварга Шалгаруулах тэмцээний финалийн тоглолтууд УБДС-ийн зааланд явагдаж өндөрлөсөн.
Ингээд нийт 29 тоглолт явагдаж нийт 244 гоол орсон. Эзэн зочдын харьцаа 128:116. 1-р үед нийт 121 гоол орсон. Одоогоор нийт 5514 гоол ороод байна.
Тоглолтын үеэр нийт 28 шар 3 улаан карт авсан.
Энэ долоо хоногийн хамгийн өндөр онооны зөрүүтэй өндөрлөсөн тоглолтоор оюутан насны ангилалд өрсөлдөж байгаа УБДС болон Плеханов багийн тоглолт шалгарлаа. Энэ тоглолтонд эзэн багаар тоглосон УБДС-ийн баг 20:4-н харьцаатайгаар хошуучилсан байна.
Харин хамгийн их гоол орсон тоглолтоор Мон-Алтиус БТДС болон ҮБТДС-ийн тоглолт шалгарсан. Энэ тоглолтонд Мон-Алтиус БТДС 20:9-р хожиход нийт 29 гоол орсон.
Тухайн тоглолтын үеэр Мон-Алтиус багийн ахлагч Х.Цэнд-Аюуш нийт 11 гоол оруулснаар энэ долоо хоногийн шилдэг тоглогч байж чадлаа.
Хамгийн сонирхолтой тоглолтоор Онч Аудит ХХК-ийн ивээн тэтгэсэн 10-р сургууль болон ХасБанкны ивээн тэтгэсэн Оюуны Ундраа ЦС-ийн 15 насны ангилалын тоглолт болсон. Энэ 2 баг өнгөрсөн жил 13 насанд тоглож байхдаа 10-р сургууль нь хүрэл харин Оюуны Ундраа ЦС нь мөнгөн медаль авч байсан нь тоглолт өрсөлдөөнтэй болно гэдгийг баталж байсан. Тоглолт эхлэхэд 10-р сургууль илүүрхэж 1-р үед 4:1-н харьцаатайгаар давамгайлсан. Харин 2-р үе эхлээд удаагүй байхад Дашням болон Дөлгөөн 2 ээлжилж гоол оруулснаар тоглолтыг 4:4 болгож тэнцүүлсэн. Харин 10-р сургуулийн хүүхдүүд хөгжөөн дэмжигчдийнхээ хүчээр дахин 2 гоол оруулж 6:4-р тэргүүлж эхэлсэн. Тоглолтын сүүлийн 2 минутанд Оюуны Ундраа ЦС илүү тоголсныхоо үр дүнд дахин тоглолтыг тэнцүүлснээр эцэст нь 6:6-н харьцаатайгаар тоглолт өндөрлөлөө. Энэ 2 багийн хариу тоглолтыг бид бүхэн тэсэн ядан хүлээж байна. Учир нь аль аль нь 15 насны ангилалд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багт тооцогдож байгаа. Та бүхэн 3-р сарын 12-ны өдөр 16.40 цагаас Хан-Уул Дүүргийн БТСОрдонд хүрэлцэн ирж тухайн тоглолтыг шууд үзэх боломжтой.
Мөн 2011 оны 2-р сарын 27-ны өдөр нэгэн баярт үйл явдал тохиолдсон нь “Тэрэлж Зочид Буудал”-ын хамт олон “Дуулиан-2020” –д нэгдэж Налайх дүүргийн Чандмань ЦС-ийг ивээн тэтгэхээс гадна тоглолтын өмнө 17 насны ангилалд иж бүрэн хувцас бэлэглэсэн. Ингээд “Тэрэлж Зочид Буудал”-ын хамт олонд хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлж Монголын Хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархаж цаашдын ажлын өндөр амжилтыг хүсье.
“Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 16-ийн хариу тоглотууд 2011 оны 3-р сарын 12-13-ны өдрүүдэд Хан-Уул Дүүргийн БТСОрдонд явагдана.
Их Талын Дуулиан ТББ 2011 оны 2-р сарын 28-ны өдөр
Мэргэн буучдын жагсаалт:
loading...










хэхэхэ 20-9 20-4 ч гэх шиг бараг л сагс тоглож байгаа юм шиг л тоглосон байна шүү нэг хүн нэг тоглолтонд 11 гоал яаа тасарчихжээ Цэнд-Аюуш амжилт хүсье
loading...
ed nar chini zaalnii hulbug sh dee olon gool orolgui yahav dee evii evii
loading...
busad surguuluudiin zurgiig harj bolohuu? bolomjtoi bol haanaas harah ve?
loading...